Монгол Улсын шүүхийн түүхэнд анх удаа олон улсын стандартад нийцсэн шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо.
Тус цогцолбор нь дөрвөн давхар, 3175 м.кв талбайтай, таван шүүх хурлын танхим, 14 шүүгчийн өрөө, шүүгчийн туслахын 14 өрөө, Тамгын газрын ажилчдын есөн өрөө, хоёр сургалтын танхимтай. Мөн эвлэрүүлэн зуучлах хурлын өрөө, хүүхдийн өрөө, гэрч тусгаарлах, түр саатуулах болон хэргийн материалтай танилцах тусгай өрөөнүүдийг байгуулжээ.
Барилгын төлөвлөлтөд шүүхийн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах шийдлийг тусгасан бөгөөд гэрч, хохирогчийг бусад оролцогчдоос тусдаа хаалгаар нэвтрүүлэх боломжтой аж. Хүүхдийн өрөөг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, хүүхдийн сэтгэл зүйд ээлтэй орчинд мэдүүлэг авах, уулзах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Нээлтийн арга хэмжээнд хууль, шүүхийн байгууллагын удирдлага, УИХ-ын гишүүд болон Архангай аймгийн шүүхэд ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтнууд оролцжээ.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл