БНХАУ-ын Шанхай хотноо 2026 оны 9 дүгээр сарын 22–27-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн уралдаан Шанхай хотын National Exhibition and Convention Center (NECC)-д болно.
Дэлхийн 70 гаруй улс, бүс нутгийн 1,400 гаруй залуу оролцогч оролцох ажээ. Оролцогчид ур чадварын 64 төрлөөр өрсөлдөх бөгөөд уралдааны нээлт тун удахгүй буюу 2026 оны 9 дүгээр сарын 22-ны 20:00 цагаас эхэлнэ.
WorldSkills Shanghai 2026-д 7 шинэ ур чадварын төрөл нэмэгдсэн. Үүнд:
1. Dental Prosthetics
2. Digital Media Interactive Design
3. Intelligent Security Technology
4. Rail Vehicle Technology
5. Retail Sales
6. Software Testing
7. Unmanned Aerial Systems

Эдгээр нь хөдөлмөрийн зах зээл дижитал технологи, AI, кибер аюулгүй байдал, автоматжуулалт, дрон зэрэг шинэ чиглэлд хэрхэн шилжиж байгааг харуулж байна.
Монгол Улсын хувьд ур чадварын 12 төрлөөр өрсөлдөх бөгөөд Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог дэлхийн стандарттай харьцуулах боломж гэж харж дараах 5 чиглэлээр туршлага судалж, оролцож байна Үүнд:
- Багш, экспертүүдийн чадавх. Дэлхийн түвшний даалгавар боловсруулах, үнэлэх аргачлал.
- Сургалтын хөтөлбөр. Хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай шинэ ур чадварууд.
- Тоног төхөөрөмж, сургалтын орчин. Дэлхийн стандартын тоног төхөөрөмж, дадлагын орчин.
- Сургууль–ажил олгогчийн хамтын ажиллагаа. Мэргэжлийн ур чадварыг үйлдвэрлэлийн бодит хэрэгцээтэй холбох.
AI ба дижитал шилжилт. Мэргэжлийн боловсролд AI, automation, cybersecurity, UAV зэрэг шинэ технологийг хэрхэн тусгах зэрэг болно.

Эх сурвалж: Боловсролын яам