Зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх болон ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах замаар орон сууцжуулах ажлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хэрэгжүүлж байна. Энэ жил эхний БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын “Ногоон нуур” хороолол, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” төслийн эхний 2042 айлын орон сууцанд зорилтот бүлгийн буюу өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүлүүдийг хамруулахаар төлөвлөжээ.
Мөн гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн долоон байршлын айл өрхүүдтэй уулзаж, газраа чөлөөлсөн иргэдийг ашиглалтад орсон дээрх орон сууцууд руу нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ онд багтаан гүйцэтгэхээр төлөвлөж ажиллаж байна.
Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орж буй орон сууцыг түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр авах хүсэлтэй иргэдийг ирэх 10-р сарын 10-наас цахимаар бүртгэхээр бэлтгэл хангаж байна. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарах юм байна.

“Цахиаар бүртгүүлсэн иргэдийг 100 онооны системээр үнэлэх ба хамгийн өндөр оноо авсан иргэдийг эхний ээлжинд шалгаруулна. “Солонго-1, 2” хороолол нь 5002 айлын орон сууцны төсөл. Энэ жил 2042 айлын орон сууц ашиглалтад орсон. Үлдсэн нь ирэх оны III улиралд бүрэн ашиглалтад орно.
Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд нийслэлийн есөн байршилд төрийн санхүүжилттэй холбоотой 24 мянга орчим орон сууц 2026, 2027, 2028 онд ашиглалтад орно" гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ярив.