Манай Улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж “ДЦС-4” ТӨХК-д байгааг үндэслэн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөөр болсон.
Импортоор оруулж ирэх шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэх хуулийн төслийг салбарын сайд М.Сономпил өчигдөр Төсвийн байнгын хороонд танилцуулсан.
Төсөл нь нийт 70 сая ам. долларын өртөгтэй.
Өртгөө 4,5 - 7,8 жилд бүрэн нөхөх тооцоо хийснээ танилцуулгад дурдлаа.
Байнгын хороодын гишүүд ч гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхээр дэмжлээ.
У.Бадам