Говь-Алтай аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг, Баяншанд багуудад орон нутгийн дахин сонгууль өчигдөр болсон.
Аймгийн сонгуулийн хорооноос сонгуулийн албан ёсны дүнг албан ёсоор танилцуулаагүй байна.
Урьдчилсан байдлаар сонгуульд Ардчилсан нам илт давуу ялалт байгуулжээ.
Ардчилсан нам, МАН, МАХН-ын нэр дэвшигчид тойрогт тав, 12 нь намын нэрээр жагсаалтаар дэвшсэн.
Ийнхүү дахин сонгуульд Ардчилсан нам таван тойрогт, намын жагсаалтын 12-аас 8-д нь ялалт байгуулсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Юутай ч Говь-Алтайд орон нутгийн сонгууль анх удаа “цэнхэртжээ”.
Б.Ирээдүй