gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЭМШУИС нэг номын сан, зургаан кофе, хоолны газартай

Э.Оргил
Нийгэм
2014-04-01
0
Twitter logo

ЭМШУИС-ийн хаалгаар ороход арааны шүлс асгарам кофе ханхлаад, сургуулийн хонгилоор алхаж явтал удалгүй бууз, хуушуур үнэртэнэ. Боловсролын байгууллага атал эгээ л хоол, зоогийн газартай андуурмаар болжээ, эднийх.

Тус сургуулийн байранд долоон кофе, хоолны газар ажиллаж байгаа юм чинь ингэж үнэртэх нь аргагүй биз. Энэ байдалд оюутнууд нь таагүй хандаж, тэсэлгүй сургуулийнхаа фэйсбүүк хуудсанд сэтгэгдлээ үлдээсэн байна.

“Хавар болоод мөнгө муутай хоолны мөнгө ч хомс байна. Ядаж байхад захирал энд тэндгүй кофе шоп нээж, хичээл хийж байхад хамаг анхаарал сарниулах юм аа” гэж бичсэнийг олон оюутан дэмжжээ.

“Бид нар маш олон бие даалт хийдэг. Гэтэл манай сургууль ганцхан номын сантай. Номын сандаа багтахгүй байхад сургуулийн коридорын сул чөлөөтэй зай талбай бүгдийг кофе худалддаг лангуу болгочихлоо. Тэгэхэд МУИС 3-4 номын сан, ганцхан цайны газартай болоод л байдаг юм билээ” гэж оюутнууд бухимдаж байв.

ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатар өнөөдрөөс эхлэн хэрэгжих нэгэн шийдвэр гаргажээ. Тус сургуулийн төв хаалгаар ороход интернэтийн танхим байсан хэсгийг өнгөрсөн намар кофены дэлгүүр болгосноо буцаан, оюутнуудын хүсэлтээр хуучин зориулалтаар нь ашиглахаар болсон тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан оюутнууддаа дуулгажээ.

Ингэснээр ЭМШУИС-ийн долоон кофе, цайны газрын нэг нь хасагдаж байгаа юм. Энэ шийдвэрийг оюутнууд дэмжээд, нэг кофе шопыг хаах биш, нэг л цайны газар үлдээх хэрэгтэй гэх мэтээр сэтгэгдэл үлдээсэн байв.

ЭМШУИС-ийн захирлын албыг өнгөрсөн намраас эхлэн хаших болсон Г.Батбаатар нэлээд сүйхээтэй хүн бололтой. Тус сургуулийн сул чөлөөтэй булан тохой бүрийг кофе шоп болгосон байна.

Сургуулийнхаа Эрдмийн өргөөний жижигхэн буланг ч алдахгүй ашиглаж, 3500-3800 төгрөгийн үнэтэй кофе худалддаг лангуу болгон хувиргажээ. Эрдэм шинжилгээний хуралд оролцох багш, оюутнууд тэндээс өндөр үнэтэй кофе авна гэж тооцоолсон бололтой.

Мөн оюутнууд лекц ордог танхимын үүдний бяцхан чөлөөг ч кафе болгосон байна. Тус кафегаар дамжин оюутнууд лекцийн танхимдаа орно. Тиймээс хоол идэж, кофе ууж буй оюутнууд чимээ гаргаж болохгүй. Лекцийн танхимын хаалган дээр “Чимээгүй, хичээл орж байна” гэж томоор  бичсэн цаас хананд нь хаджээ.

Эмч бэлтгэдэг энэ сургууль хоол, өндөр үнэтэй кофе, чихэр амттан борлуулдаг худалдаа, үйлчилгээний газар болжээ. Тус сургуулийн шинэ удирдлага оюутнуудаа худалдан авалт хийх томоохон зах зээл хэмээн харав бололтой.

Г.Батбаатар захирал ажлаа хүлээн авснаас хойш шинэлэг санаа гаргаж кофены гурван дэлгүүр байгуулсан нь энэ. Зах зээлийн үед үйлчилгээ улам ойртоно гэдэг энэ байх даа.

Гэхдээ энэ сургуулийн оюутнуудад кофе, чихэр, шоколад авдаг лангуу ойртсоноос сайн эмч болоход нь тус хүргэх номын сан, интернэтийн танхим, хичээлийн завсарлагаанаар номоо уншиж суух сул чөлөөтэй талбай хэрэгтэй байна, захирал аа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан