Жанжиакоу буюу Хаалган хот Хятаддаа гангийн үйлдвэрлэл болон жилээс жилд нэмэгдэж байгаа агаарын бохирдлоороо танигджээ. Гэхдээ Хятадын Засгийн газраас тус хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн ачаар Хаалган хот утаа угаараасаа салаад зогсохгүй дэлхийн зэрэглэлийн цанын баазуудаараа улсдаа төдийгүй дэлхий дахинд танигдаж мэдэхээр байна.
Учир нь зүүн хойд Хятадад орших, дөрвөн сая хүнтэй уг хот нийслэл Бээжингийн хамт 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Дундад улсаас өрсөлдөж байгаа юм.

Хэрэв Олон улсын олимпийн хороо (ОУОХ) өвлийн олимпийг хоёр хотод нэгэн зэрэг зохион байгуулах хятадуудын санаачилгыг дэмжвэл Хятад улс түүхэндээ анх удаа өвлийн олимп зохион байгуулах бол Бээжин зуны болон өвлийн олимпийг хоёуланг зохион байгуулсан анхны хот болно. Орон нутгийн захиргаа хоёр хотыг холбох хурдны галт тэрэгний 180 км урт төмөр зам барихаар хэдийнэ төлөвлөжээ.
Төмөр зам ашиглалтад орвол хоёр хотын хооронд ердөө 40 орчим минут зорчдог болох юм. 2008 оны Бээжингийн олимпийн төв цэнгэлдэх хүрээлэн болох Шувууны үүрийг уран гулгалт, хоккейн ордон болгох талаар Бээжингийн удирдлагууд судалж байгаа аж.
Гэхдээ дэд бүтэц, бүтээн байгуулалтын энэ мэт асуудлууд Хятадын эрх баригчдын санааг зовоохгүй байна. Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч орны нэг болохын хувьд хөрөнгө мөнгө тэдэнд сонин биш. Харин цагаан олимпийг зохион байгуулахад нь байгалийн хүчин зүйлс саад болж мэдэх юм.
Дээр дурдсанаар Хаалган хот агаарын бохирдол ихтэй. Бээжин бол утаандаа бүр ч илүү “живсэн” хот. Мөн Хаалган орчимд цас бага ордог нь ОУОХ-ны шийдвэрт нөлөөлж магадгүй. Одоо Сочид ашиглаж байгаа хиймэл цасны технологийг хятадууд ашиглах боломжтой ч энэ нь өртөг өндөр, ажиллагаа ихтэй юм.
2018 оны өвлийн олимп БНСУ-д, 2020 оны зуны олимп Токио хотод зохиогдохоор болсон нь Бээжин, Хаалган хотуудад цагаан олимпийн эрх олгох эсэхэд нөлөөлж мэднэ. Спортын гурван том наадмыг Ази тивд дараалан зохион байгуулах сонирхол ОУОХ-ныхонд бий, эсэхийг хэн ч таамаглаж чадахгүй билээ. 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө одоогоор Норвеги, Украин, Польш, Казахстан зэрэг орны хотууд нэрээ дэвшүүлээд байна.
Г.Лхагва