gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнх хайрхан уул

Нийгэм
2007-08-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-08-23
Мөнх хайрхан уул

Бараг бүтчихмээр нэг санаа байна. Аялал жуулчлалын салбарт. Дэлхийн талыг эзэгнэж байсан агуу их Монгол Улсыг хөндлөн тууш нэвт гатлах морин, машин, агаарын ба усан онгоцны өртөөчилсөн түргэн аяллыг зохиодог байх тухай. Онгоцоор Халх голд очоод Ховдын Мөнх хайрхан хүртэл чинагш баруун зүг янз бүрийн унаагаар зогсолтгүй довтолгоод гадаадынханд газар үзүүлэх юмсан. Өнгөрсөн долоо хоногт өөрийн биеэр ийн явсан тул ингэж бодогдсон юм. Гадаад төдийгүй дотоодын аялагч Алтайгаас Хянган хүртэл яваад уул тал үзсэний эцэст ертөнцийн үлэмж хэсэг зөвхөн Монгол бус уу хэмээн гүнээ эргэлзэнэ. Аль нэг тивийг хөндлөн туулах хэмжээний их дайд ганцхан үндэстэн гэрт сууж, мал хариулж, зөвхөн монголоор ярьж, алтан соёмбот далбаа л намирна. Чингэс хаанаас хойших 800 гаран жилд нүүдэлчин аж амьдрал бусдад урван уусаагүй хэвээрээ оршсоор буйн нууц бас хэвээрээ. Уяхан Замбуутив туяхан Европоос үл ичин байдгаараа л. Манай эхний бахархал бол өвгөний өвлүүлж үлдээсэн үлэмж их нутаг ажээ.

Улсын төв Улаанбаатараас Монгол Алтайн ноён оргилуудын нэг Мөнх хайрхан уулын бэлд хүрэхэд 1700 километр замыг туулна. Энэ агуу зай ертөнцийн хязгаар биш. Монголын баруун хязгаар ч биш. Цаана нь Булган гол, Даяан нуур, Ховог сайр гээд язгуурын Монголын өчнөөн уул тал үргэлжилнэ. Улсын Ерөнхийлөгч ээлжийн амралтаа аван би ууланд авирсугай хэмээжээ. Уулын спорт түүний хобби. Монгол Алтай дахь ээлжит авиралтын бүрэлдэхүүн тун цомхон байв. Ерөнхийлөгчийн хоёр охин, эхнэр, хэдэн түшмэл, зарим уулчид тэгсгээд бараг болно. Ховд дахь онгоцны буудлаас нутгийн "69" хөлөглөн Барилгачин оргилын бэл хүрэхээр араас нь дэгдэж өгөв. Кабинд дайгдсан Буянт голын шумуул Сэнхэрийн голыг өгсмөгц "бууяаа" гэх шиг шунгинан гарч одлоо. Өмнөөс сэнгэнэсэн хүйтэн салхи үлээж шумуул байтугай сарлаг дагжим өөд зүтгээд л байв. Арай гэж нэг өндөр дээр авирахад давааны цаана даваа шатлан зам зөвхөн тэнгэрийг заана. Монгол Алтайн нуруу Ховд хотын бүгчим хонхроос дээш тасралтгүй эрэмб дараалан өргөгдөж өнгийжээ. Мөнх хайрхан сум орох зам хувилбар байхгүй ганцхан сонголттой. Жалга хавцлын заагаар дээшээ. Үхэх төрөх амьдрал бороо цасан дундуур тохиоход таван мянган урианхай ястанг машин зөрөмгүй энэ ганц замаар яасхийж аялуулдаг юм бол. Энэ сумын хүн амын 99 хувь нь урианхайчууд ба таван хүн захчин гаралтай гэж Засаг дарга Я.Хүрэлчулуун хэлсэн. Баян-Өлгийн Булган, Дэлүүн сумуудтай хөрш зэргэлдээ боловч нэг ч айл казах түмэнтэй хүргэн, бэр солилцоогүй өдийг хүргэжээ. Манай урианхай, казах үндэстэн ястан хоёр нэг уулын ар өвөрт нүүрээрээ бус нуруугаараа түшилцэн аж төрдөг бололтой. Эрт урьд цагт ах дүү долоон бор оготно байжээ...гэдэг үлгэр шиг юмыг төвөөс ирсэн халхуудад эндхийнхэн их багагүй ярьж өгнө. Хоорондоо жаал жуул таарамжгүй дэгээ. Эр зоригийн спортын рингэний гадаа хүрээд ирлээ.

Далайн түвшнээс дээш 4000 гаран метр гэгдэх Монгол Алтайн Мөнх хайрхан уулын Барилгачин хэмээн сүүлд нэрлэсэн мөнх цастай эмээлийн хоёр бүүрэг шиг уулын бэлд. Хайрхан юм аа. Машин үхэр хадан дээгүүр баруун солгойгүй салхи үлээн гөлийнө. Азарга шээх лугаа улаан галзуу хөх ус саарал мөсний хормойноос сад тавин асгарах нь Долоон нуурын эх. Долоон нуурын голын урд бэл өндрөөрөө нэг километр, налуугаараа 79 градус. Ар Монголын хоёр дахь өндөр оргил. Найман сарын дунд гэхэд шөнөдөө хасах хорь хүрээд хүйтрэх ба хачирт нь цасан шамарга тавьж эргэн тойрон дахь элсэн говийг тавлана. Хавар байснаа гэнэт бухимдан өвөл болдог ааш муутай энэ авгайн эргэн тойрон мод төдийгүй бут дайжжээ. Төмөр утас шиг арзайсан хөх ширэг чадал заан хадны завсраар хаа нэгтээ хөлдөж нэг ургаж нэг үзнэ.

Харахад буюу зурахад хачин сайхан хүүхэн рүү Ерөнхийлөгчийн баг үүрээр дайрлаа. Наймдугаар сарын 19-ний өглөө долоо гэхэд Алтайн магтаал, төрийн сүлд дуулалд цөс нь хөөрсөн гуч шахам тооны хун хэдийнэ бэлээс бэдэрч эхэлсэн байв. Гавьяат уулчин Г.Өсөхбаяр, Л.Болдбаатар хоёртой хамт "Номин"-гийн Ш.Баярсайхан бас хэн билээ дөрвүүл хамгийн эгц өөд тусгайлан мацаж бусад нь мөсийг тойрч хад асгаар арай дөнгүүр бартаагаар даялан хэний төлөө юуны тулд ч юм бүү мэд арилж өгөв. Бүхээгтэй ногоон машин энд ирсэн байсан. Ховд дахь Зэвсэгт хүчний 123 дугаар анги ээлжит хээрийн сургуулиа энд товлосон нь чухам нэг сумаар хоёр туулай буудсан арга хэмжээ аж. Уулчдыг энгэр дээрээс дурангаар харан заримдаа гэрийнхээ тооноор саравчлан явцыг тандах бас чиг зугаатай. "Зэрийтэлгүй" спортыг хөгжил дэвшил зрителтэй болгож болох цаг ойртсон байх. Спорт гэхээсээ илүү өөрийгөө тарчлаан тачаал, кайф авдаг гаж донтой хүмүүс ирчээ юу гэмээр үйл явдал эхнээсээ төгсгөл хүртэл өдөржин шөнөжин үргэлжилж сүүлдээ айж ичив. Өсөхбаяр нарын авиралт нүдэнд ил толгой дээр нэлээд үргэлжилсэн. Аймаар юм билээ. Өсөхөө түрүүлж багцаагаар арав гаран метр дээш гараад цас мөс арчин төмөр гадсыг эрэгдэн шигтгэнэ. Тэгээд олсоо гогцоолдоод нөгөөдүүлээ дуудна. Авирагчид бахь шиг юмаар олсыг хавчин бараг эгц шахуу мөсөн хана өөд зөвхөн өлмийгөөрөө өшигчин зүдэн байж цувралдан хүрнэ. Хамгийн сүүлд Болдоо гавьяат гадсаа сугалан олсоо эвхэн араас нь очих юм. Тэгж байтал нэг нь хөл алдаад тэшчихлээ. Хашир уулчин халигчийг уулга алдахын оронд дээрээс нь нам дараад хүчээ аван доош шунгинахаас өмнө саатуулав. Энэ хооронд нөгөө гарт дахь зээтүү аль хэдийнэ мөсний талд хүртэл шаагдаж залгаад сагалдрагдаастай болсон байх жишээний. Үдээс хойш нүдэнд харагдах оргилыг мацаж бараад цааш олсоор бүгд хоорондоо холбогдоод цувралдан одов. Сайн дурын уулчид багаж хэрэгсэл дутмаг тул энэ хүрээд бааз руугаа эргэсэн. Гэхдээ л тэд 4000 метрт гарчихсан. Монгол хүний ясны зан заавал аль нэг орой дээр гарч бусдын очоогүйг очиж байж сая санаа амардаг хойно доо. Эхний оргил дээр яаж зүдэрч гарснаа тас мартан дараагийн оргил өөд зүтгэх гэсэн ад донг нь учирласны эцэст нийт багийн тал нь урам муутай уруудацгаасан. Уулын спортод 4000 метрээс дээш ууланд дөрвөөс доошгүй удаа авирч чадсан эр зоригтонд спортын мастер цол өгдөг гэнэ. Өсөхөө гавьяат хэлэхдээ уулын спорт тийм сүртэй аймаар биш. Ямар ч аюулгүй газраар бусдын дэмээр аятайхан алхаад гарчихаж болдог. Тэгээд л болоо ш дээ гэсэн. Харин түүний Гималайд авирсан талаар хууч хөөрөх нь арай тэнд тийм биш. Тэрээр авирч явтал гадаадын нэг уулчин "би эхлээд оргил өөд гаръя" гээд зам булаалдахаар нь тэгээ тэг, адилхан уулчин юм чинь ялгаа юу байхав гээд найр тавьсан аж. Төд удалгүй гэнэт ээлжит цасан шамарга болж нөгөө уулчин толгой дээгүүр нь чихрийн цаас лугаа хийсэн хязгааргүй ангал руу үүрд одсонсон. Дараа нь бууж явахдаа хэсэг амраад нэг ёрдгор юм тулаад боссон. Юу юм бол гээд цас цэвэрлээд хартал хүний атийсан өвдөг байсан.

Өндөр ууланд үхэл хамт авиралцаж өгдөг гэхээр тийм хүсэх дурлах юм биш ээ. Өөд уруу маш их зүдэрч явсны дараа өвчин туссан биш болохоороо бие сайхан амардаг. Ядаргаа тайлагдаж цадталаа хоол идэж, бөхөө гэгч унтана. Түрүүний зовлон таг мартагдахын алдад дахин нэг оргил өөд гарсан ч яахав гэсэн дон толгойноос ер гарахгүй. За ингээд л та алдарт уулчин болох суу заль авьяас тань тодрох нь тэр дээ. Сүүлдээ бүр гэртээ тогтохоо байж байр саваа хүртэл зараад зардал хийн эзгүй уул руу гүйгээд явчихсан гэр бүл уулчин бий гэсэн шүү.

Манай Ерөнхийлөгч Сүхбаатар гэдэг хамгийн өндөр оргил руу мацахаар цааш одсон сураг гарлаа. Одоо яг хаана явна гэж дороос лавлах гэтэл утас холбоо таг болов. Таг болохоор барахгүй үхсэн амьд нь үл мэдэгдэн байсаар удалгүй үдшийн бүрий эхэлж залгаад шөнийн харанхуй нөмрөв. Хүний хань юм болохоороо тэргүүн хатагтай хамгийн их санаа зовниж тэнд байгсад дэмий л балмагдана. Долоон нуурын хэдэн хөгшчүүл Ерөнхийлөгчдөө хониор хорхог хийж өгөхөөр ирчихээд хүлээгээд байдаг. Орой тав гэхэд буугаад ирчих нь гэсэн тооцоо сарниж хөнжил пүүгээгүй гар чийдэнгүй эзгүй асганд Ерөнхийлөгч нар минь хоол ундгүй альхан газар яваа болоо. Нэг самган бүр уйлав. Хараад байхад хүний сайн нь л хорвоогоос түрүүлээд явчих юм билээ. Одоо яанаа таминь ээ...

Баасанхүү генерал цэргүүддээ тушаал буулган Зөвлөлтийн үеийн дөрвөлжин ногоон бичил холбооны хэрэгсэл үүрүүлэн ойролцоох өндөрлөгүүдэд авируулж, бас бүх гар чийдэнг асаан дохио зангаа үзүүлэх болхидуухан арга хэмжээ авсан нь үр дүнтэй боллоо. Монгол төрийн тэргүүнийг ёндойсон өндөр бие хамгаалагч нараас нь илүү хатсан борц шиг хэдэн шинэ цэрэг амийг нь аврах шиг. Хөөрхий цэргүүд энэ өдрүүдэд 4000 метрийн өндөрт ер нь хэд ч гарчихав даа. Юун спортын мастерын норм. Нутгийн нэгэн хөл муутай самган морио хөтлөөд л байсгээд Мөнх хайрхан уул өөд өгсөж хөнжил гудас юу хээхэн дөхүүлж өгөөд байхыг бодоход ууланд авирах хаашаа ч юм бэ дээ. Түүнээс та хэд хүрч байна гэхэд 65-тай гэнэ. Сарлаг, адууныхаа араас энэ хавиар зөндөө л явдаг ш тэ...

Шөнө дунд бид ууланд яваа нөхдүүдтэйгээ сураг авалцаж аль болохоор тэндээ хонох нөхцөлийн талаар "хор найруулж" өмнөөс нь майхан пүүгээ жаал жуул идэх юм илгээв. Зарим нэг уулчин яг 24 цагийнхаа ойн дээр ам нь хатчихсан цогиж ирлээ. Бид хэдээс өөр хэн ч байхгүй эзгүй хээр туйлын санаа зовж тэр шөнө нойргүй хоноцгоов. Элдвийн л юм бодогдох. Хэрэв Америкийн Ерөнхийлөгч байсан бол хичнээн олон нисдэг тэрэг энэ ууланд яваа бол...Манай онгоц энд ирлээ ч бууж чадахгүй сөнөцөрнө дөө. Өдийд Улаанбаатарт хүмүүс дуг нойрондоо дугжирч ямар сайхан байгаа бол...Манай дарга энд эс гэх"эд өөр ууланд халтирвал ер нь яаж аврах юм бол. Хамгийн зөв арга бол ууланд гаргахыг нь хуулиар болиулж, нэг бол уулаа дагна, эсгүүл... гээд хэлчихвэл буруудах юм болов уу? Элдвийн л юм бодогдох.

Өглөө нар тээр дээр мандсан хойно сүүлчийн уулчид ганц нэгээр цувралдан бууж дуусав. Энэ удаагийн Мөнх хайрхан руу дайрах дайралт маш амжилттай эсэн мэнд боллоо гэж дүгнэв. Ёстой тийм цээ. Еэ базарваань хум пад.

Ж.Гангаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан