-GoGo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь АНУ-аас мэдээлж байна-
АНУ-д дунд хугацааны Конгрессын болон орон нутгийн сонгууль 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны Мягмар гарагт болно. Энэхүү сонгуулийн үр дүнгээс АНУ-ын улс төрийн нөхцөл байдал ирэх жилүүдэд ямар байх нь шалтгаална. АНУ-ын дунд хугацааны сонгуулийн талаарх ерөнхий мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Бид цаашид уг сэдэвтэй холбоотой, таны мэдэхэд илүүдэхгүй мэдээллийг цувралаар хүргэх болно.
Дунд хугацааны сонгууль гэж юу болох энэ нь бүх нийтийн сонгуулиас юугаар ялгаатай вэ?
АНУ-ын Конгрессын сонгууль дөрвөн жил тутамд нэг удаа арваннэгдүгээр сарын эхний Мягмар гарагт улс орон даяар болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийг бүх нийтийн /general/, харин ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны үед болдог тул дунд хугацааны /midterm/ сонгууль хэмээн нэрийддэг. Хэдийгээр бүх нийтийн сонгуультай харьцуулахад дунд хугацааны сонгуулийн ирц харьцангуй бага байдаг ч, АНУ-ын улс төрийн системд дунд хугацааны сонгууль ихээхэн ач холбогдолтой.
Дунд хугацааны сонгуулиар хэнийг сонгодог вэ?
Конгрессын гишүүд болон орон нутгийн удирдлагуудыг сонгодог
Үүнд:
- АНУ-ын төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн. Тэдний бүрэн эрхийн хугацаа хоёр жил байдаг бөгөөд хэдэн ч удаа сонгогдож болно.
- АНУ-ын Сенатын нийт гишүүдийн гуравны нэг буюу 100 суудлаас энэ жил 34-г нь сонгоно. Сонирхуулахад, одоогийн Сенатын гишүүд Ардчилсан намаас 50, Бүгд найрамдах намаас 48 болон хоёр бие даагчаас бүрдэж байна. Сенатын гишүүдийн бүрэн эрх зургаан жил байдаг ба мөн л хэдэн ч удаа сонгогдох эрхтэй байдаг.
- 36 муж болон гурван газар нутгийн /Гуам, Виржин арлууд, Умард Марианы арлууд/ амбан захирагч нарыг сонгохын сацуу 46 мужийн хууль тогтоох байгууллагын албан тушаалтнуудыг сонгох сонгууль юм.
АНУ-ын 2018 оны дунд хугацааны сонгуулийн нийт ирц өмнөх 2014 оныхтой харьцуулахад нэмэгдэж, ялангуяа Y үеийнхэн буюу тухайн үеийн 22-37 насныхны ирц өссөн үзүүлэлттэй байжээ. АНУ-ын иргэдийн нас ахих тусам сонгуульд оролцох идэвх өндөрсдөгийг дараах графикаас харж болохоор юм. Тиймээс энэ жилийн ирц ч мөн өмнөхөөсөө илүү өндөр хувьтай байх хүлээлтийг үүсгээд байна.
2021 он хүртэл ялангуяа сүүлийн 30, 40 жилийн хугацаанд улс төрийн хоёр намын хоорондох ялгаа ихсэж байгааг Конгрессын түвшинд дараах графикаас харж болно. Нөгөөтээгүүр Бүгд найрамдах намын болон ардчилсан намын сенаторын эзлэх суудлын хувьд бараг адилхан харагдаж байна. Мөн 1950-иад оноос хойш АНУ-д хоёр намын эзлэх сенатын суудлын харьцаанд тогтвортой зөрүү гарч иржээ.
АНУ-д үндсэндээ Бүгд Найрамдах нам (1854 онд байгуулагдсан), Ардчилсан Нам (1828 онд байгуулагдсан) хэмээх хоёр намын систем тогтож, засгийн эрхийг ээлж дараалан барьсаар ирсэн. Тэгвэл тус улсын дунд хугацааны сонгуулийн түүхэн замналыг нарийвчлан харуулбал дараах байдалтай байна.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: FPC, АНУ-ын нам бус “Pew” судалгааны байгууллагаас гаргасан тайлан, Wikipedia