gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Төр-Од: Сатибек хатны зоос нэн ховор байдаг

Нийгэм
2008-09-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-09-02

Монголын зоос цуглуулагчдын холбоо 1991 онд байгуулагдсан бөгөөд одоо 40 гаруй гишүүнтэй. Энэхүү холбоог санаачлагдын нэг Л.Төр-Одыг “Хообий” булангийн зочноор урилаа. Түүний цуглуулгад дэлхийн ихэнх улс, гүрний 1500 гаруй зоос бий. Зочин маань мэргэжлийн цуглуулагч юм.

-Хэдийнээс эхлэн зоос цуглуулах болов?
-Багасаа л сонирхох болсон. Ер нь зоос цуглуулж эхлэхэд аав минь их нөлөөлсөн.  Гадаадад томилолтоор яваад ирсэн аавын халаасанд  үлдсэн ганц, нэг зоосыг сонирхон, цуглуулдаг байсан. Үүнээс хойш 20-иод жил тасралтгүй цуглуулж байна. Энэ хугацаанд олон орны зоос, мөнгөн тэмдэгт цуглуулахаас гадна Монгол зоосны та­лаар судалж, цуг­луулдаг болсон.

-Аливаа цуг­луулга, тэр дундаа зоос  олон сайхан түүх өгүүлдэг. Энэ утгаараа хамгийн их түүхтэй, хо­вор зоосныхоо талаар сонирхуулна уу?
-Одоогийн байдлаар 1925 оноос хойш гарсан манай гүйлгээний болон дурсгалын зоосны бүрэн цуглуулга бий. Энэ бол тэр чигтээ тухайн үеийн Монгол Улсын  түүх юм. Үүнээс гадна Их Монгол гүрэн дөрвөн хэсэг болсон үе, тодруулбал 1265-1300 оны  алт, мөнгөн зоос байна. Эдгээр зоос нэн ховор төрөлд багтдаг. Ер нь зоосыг олдоцынх нь байдлаар дөрөв ангилдаг. Элбэг, ховор, маш ховор, нэн ховор гэж. Энэхүү зэрэглэлийг олон улсын дуудлага худалдаагаар тогтооно.

Энэ утгаараа, 1282-1284 онд хаанчилж байсан Ахмад Төгөлдөрийн үеийн цэвэр алтан зоос нэн ховор олдвор бөгөөд одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хоёр ширхэг л мэдэгдээд байгаа. Зоосны нэг талд “Ахмадын дэлдэгүүлсэн аригу алтан” гэж бичсэн байдаг. Төгөлдөр бол Хүлэг хааны долоо дахь хүү бөгөөд исламын шашин шүтэх болсноор Ахмад хаан хэмээх болсон. Өөр шашин шүтэх болсон тэрбээр Монгол туургатнуудын дэмжлэгийг  авч чадаагүй гэдэг.  Түүнчлэн гурван бичиг бүхий мөнгөн зоос их сонирхолтой. 1295-1304 онд төр барьж байсан Газан Махмуд хааны  үед гаргасан.  Тэрбээр мөн л Иранчуудыг татах зорилгоор мусальман шашинтан болсон түүхтэй. Энэ үед монгол, дөрвөлжин, араб гэсэн гурван бичигтэй зоос гаргадаг байсан онцлогтой.

Сүүлийн үед  Чингис хааны хөрөг  бүхий гүйлгээний болон дурсгалын зоос цуглуулж байгаа. Дэлхийн хэд, хэдэн  орон манай хаанд зориулан зоос гаргасан байдаг. Зоос цуглуулагчдын холбооны тэргүүлэгч Ч.Энхбат, гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, А.Пунсаг нартай хамтарч энэ цуглуулгаараа танилцуулах /каталог/ ном хийж байгаа. Ирэх сард гарна. 

-Ийм ховор олдворыг хаанаас олж авдаг вэ?
-Олон улсын дуудлага худалдаа­наас л голдуу авна. Зөвхөн зоос худалдаалдаг дэлхийн том биржүүд байдаг. Тухайлбал Нью-Йорк, Лондонд жилд нэгээс хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулдаг.

-Үнийн хувьд?
-Олдоц, орц, хийц гээд олон зүйлээс шалтгаалж  үнэлгээ нь янз бүр, 3-5 мянган ам.доллар.

-“Энэ л зоосыг олоод цуглуулгаа баяжуулахсан” гэж бодож, төлөвлөсөн зоос байдаг уу?
-Ильхадын 18 хан хүү байснаас арван зургаа нь монгол бичигтэй зоос гаргаж байсан.  Энэ үеийн буюу 1838-1839 онд хаанд өргөмжлөгдсөн Сатибек хатны гаргасан зоос нэн ховор олдвор.

-Өөрийн тань цуглуулга бүгд зориулалтын хайрцаг, саванд байх юм. Ингэж хадгалах шалтгаан?
-Зоосны орцонд олон төрлийн металл ордог. Мөнгө, зэс гэхэд л ил задгай байлгавал агаартай урвалд орж, харлаж өнгөө алдах гээд асуудал гардаг. Түүхэн ховор олдвор учраас  зөв хадгалах хэрэгтэй. Зориулалтын уусмалаар арчаад, шил болон хуванцар саванд хийнэ. Ер нь зориулалтын хайрцаг, сав байдаг.

-Манайд мэргэжлийн зоос цуглуулагч хэд байдаг бол?
-Тав, зургаан хүн бий.

-Монголын зоос цуг­луу­лагчдын хол­бооны гадаад харилцааны талаар...
-Олон орны ижил хообий­тонгуудтайгаа холбоотой байдаг.  Энд тэнд болдог арга хэмжээнд боломжоороо оролцдог. Тухайлбал энэ сарын 7-13 хүртэл Крымд болох  “Монголын эзэнт гүрний зоос судлал”-ын бага хуралд оролцож  “Хан, Хаган цол ба Монгол зоосны бичвэр”-ийн тухай илтгэл тавина.

-Тэгэхлээр судалгааны ажил хийж байгаа хэрэг үү?
-Ер нь мэргэжлийн түвшинд зоос цуглуулахад зайлшгүй түүхээ мэдэх хэрэгтэй л дээ. Энэ утгаараа монгол зоосны түүхийг судалж байна. Ирээдүйд ном бичих зорилготой байгаа.

Тэрбээр бичих номныхоо судалгаанд аль хэдийн орж, Лондонгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол зоостой танилцаад иржээ. Тэнд 1220-1480 он хүртэлх Чингис хаанаас Тогоон Төмөр хааны үеийн 1500 зоос хадгалагдаж буй аж.

Ж.Эрдэнэцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан