Монгол Улс хүний хөгжлөөр ижил түвшний орнуудаас 3 дахин бага орлоготой байгааг "Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын 10 дахь илтгэл"-д дурджээ. Үүнээс онцлох мэдээллийг цувралаар хүргэж байна.
Хүний хөгжлийн индекс нь хүний чадавхийн хөгжлийг харуулах бөгөөд эрүүл саруул байж, урт удаан наслах; эрдэм мэдлэг эзэмших; амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн гурван хэмжигдэхүүнийг илэрхийлнэ.
Үүнд:
- Хүний амьдрах (наслах) хугацааг тодорхойлох үзүүлэлтийг төрөлтөөс тооцсон дундаж наслалтаар;
- Боловсролын байдлыг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт болон бүх шатны боловсролд хамрагдалтын түвшингээр;
- Амьжиргааны зохистой түвшинг нэг хүнд ногдох ДНБ (худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн доллар)-ээр тус тус тооцдог.
Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлтөд ахиц дэвшил гарч нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 1990 оноос 2.1 дахин нэмэгдсэн ч хүн амын амьжиргаа болон орлогын тэгш бус байдал аймаг, бүсийн түвшинд буурахгүй байна.
Монгол Улс 2018 онд хүний хөгжлөөр 189 орноос 92-т жагсаж, хүний хөгжлөөр өндөр орнуудын тоонд багтсан байна. Хүний хөгжлийн индекс 2018 онд 0.741 болж 9.8 хувиар нэмэгдсэн хэдий ч хүний хөгжлийн тэгш бус байдлаар засварласан индекс 0.653 болж, тэгш бус байдлын улмаас алдагдсан боломж 13.3 хувь байгаа нь эрүүл мэнд, боловсрол, орлогод тэгш бус байдал нөлөөлж байгааг харуулж байна. Мөн жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтээр дэлхийн 189 оноос 65 дугаарт жагсжээ.
2020 ОНЫ ЭХНИЙ 3 САРД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 2,244 ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН НЬ ӨМНӨХ ОНЫХООС 61.6 ХУВИАР ӨСЖЭЭ
КОВИД-19 цар тахлын нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл эмэгтэйчүүдэд илүү байгаа нь:
- тэдний цалин хөлсгүй гэр бүлийн гишүүдийг асарч халамжлах ажил;
- эрүүл мэндийн салбар дахь эмэгтэй ажиллагсад зонхилсон байдал;
- цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөнд хамгийн их өртөж байгаа бичил, өрхийн болон ганцаар эрхэлдэг бизнест эмэгтэйчүүд зонхилдогтой (60% орчим нь эмэгтэйчүүд) холбоотой байна.
АХБ-наас гүйцэтгэсэн КОВИД-19 цар тахлын хямралын үр нөлөөг тооцоолох түргэвчилсэн үнэлгээгээр,
- БЖДҮ эрхлэгчдийн 97 хувийнх нь (83% нь аж ахуйн нэгжийн бүртгэлтэй) бизнесийн үйл ажиллагаанд КОВИД-19 сөргөөр нөлөөлсөн бол
- 89 хувь нь бизнесийн үйл ажиллагаа хумигдаж орлого буурсан,
- Мөн Улаанбаатар хотод бичил бизнес, жижиг дэлгүүр, худалдаа эрхлэгчдийн 94 хувь нь орлого буурснаас санхүүгийн хүндрэлтэй тулгарсан байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛЫН ТҮВШИН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭС ӨНДӨР Ч АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ХУВЬД 16.1 ПУНКТЭЭР ДООГУУР
Ийнхүү КОВИД-19 цар тахал эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлснөөс үүдэн албан болон хувийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд ажлын байраа алдах, орлогогүй болох өндөр эрсдэлд ороод байна.
- Түүнчлэн хөл хорио тогтоосон хугацаанд буюу 2020 оны эхний 3 сард гэр бүлийн хүчирхийллийн 3,131 зөрчил шалгагдаж, 2,244 зөрчлийг шийдвэрлэжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар өсжээ.
Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин эрэгтэйчүүдийнхээс өндөр байгаа ч ажиллах хүчний оролцооны түвшинд эмэгтэйчүүдийн хувь эрэгтэйчүүдийнхээс 16.1 пунктээр доогуур байна. Энэ нь эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх боломж болон цалин хөлс, орлогын хувьд жендэрийн тэгш бус байдлыг харуулж байна. Мөн шийдвэр гаргах эрх мэдлийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Тухайлбал, 2016 оны сонгуулиар Их хуралд суудалтай нийт гишүүдийн 17 хувь нь эмэгтэй гишүүд сонгогдсон. Энэ нь дэлхийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн үзүүлэлтээс 5.7 хувиар доогуур байна.