Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажил энэ баасан гарагт эхэлнэ. Нэр бүхий 26 байршилд зуслангийн газрыг өмчлүүлнэ гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээллээ.
Өөрөөр хэлбэл
Сүхбаатар дүүрэгт:
- Ар хустай,
- Цолмон,
- Цээнэ,
- Бэлхийн даваат,
- Бэлхийн мааньт,
- Гоодой,
- Баянбулаг,
- Бэлхийн хадат,
- Бэлх, Бэлхийн цуурайт
- Хандгайт,
- Хандгайтын богино,
- Хуурай мухар,
- Майхан толгой,
- Санзай,
- Сэлбэ,
- Сэлх,
- Шарга морьт,
- Зуун мод зэрэг 19 амыг өмчлүүлнэ.
Харин Чингэлтэй дүүрэгт:
- Жигжид,
- Яргайт,
- Ар согоот,
- Гүнт,
- Ойн булаг,
- Шадивлан,
- Яргайтын богино зэрэг долоон аманд нийт 26 байршилд өмчлөлийг явуулах юм.
Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа дээрх хоёр дүүрэгт суурин болон хээрийн судалгаа хийж 2014 оны долдугаар сарын байдлаар 40059 нэгж талбар байгаагаас 18216-г өмчлүүлэхээр боломжтой гэсэн судалгааг гаргажээ.
Бусад нь хуульд заасан шаардлага хангахгүй тул өмчлөхгүй боломжгүй, зөрчлөө арилгавал өмчлөх боломжтой газрууд байна.
Хуульд заасны дагуу ойн сан бүхий болон усны сан бүхий газрын онцгой, эрүүл ахуйн хамгаалалтын бүсүүд, нийтийн эдэлбэр газар, зам шугам сүлжээний газруудын трасс, хамгаалалтын бүсүүдэд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөхгүй.
Өмчлөлийг www.land.ulaanbaatar.mn сайтаар хүлээн авах бөгөөд мөн өөрийн биеэр ч өгөх боломжтой аж.
Иргэд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой эсэхийг мэдэж болох юм байна.
Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлөл үргэлжлэн явагдана гэдгийг албаныхан хэллээ.