Авлигын эсрэг хуульд заасанчлан төрийн албан тушаалтан томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хаах хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ /ХОМ/ шинэчлэн гаргах ёстой.
Өнгөрөгч онд 53 мянган албан хаагч ХОМ-ээ мэдүүлсэн байна. Үүний 274 нь өндөр албан тушаалтан. Өнөөдөр ХОМ-ийн талаар АТГ-аас зохион байгуулсан “Хөрөнгө орлогын мэдүүлэг ба шудрага байдал” сэдэвт сэтгүүлчидтэй санал солилцох уулзалтын үеэр АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан М.Энх-Амараас зарим зүйлийг тодрууллаа.
-ХОМ-ээ худал мэдүүлэх, нуун дарагдуулах гэх мэт асуудал багагүй гардаг шиг ажиглагдсан. ХОМ-ийн мөрөөр хянан, шалгах үйл явцыг хийдэг үү?
-Хяналт шалгалтын үйл ажиллагааг бид 2008 оноос эхлэн явуулсан. Тодорхой үндэслэлээр ХОМ-ийн эх үүсвэрээ тайлбарлаагүй, эсвэл хуульд заасан хугацаанд өгөөгүй гэх мэт тохиолдолд иргэд олон нийтийн мэдээллийн мөрөөр шалгана гэсэн хуулийн заалттай. Бид бүртгэлийн тогтолцоо, хяналт шалгалт явуулах эрх зүйн орчныхоо хүрээнд боломж бололцооныхоо хэрээр шалгасан. Өнгөрсөн онд 274 албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгасан. Үүнээс зөрчилтэй, ХОМ-ээ нуусан, санаатай худал мэдүүлсэн байж болох 42 албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлыг тухайн удирдсан эрх бүхий байгууллагат нь тавьж, хариуцлага тооцуулсан. Ингэхэд цөөн хэд нь ажлаас түдгэлзүүлэх, ихэнх нь сануулах, цалингийн хувь хэмжээг хасах гэх мэтээр хариуцлага тооцсон байна.
-Яг хэд нь ажлаас түдгэлзсэн юм бол?
-Зургаан хүнийг ажлаас нь чөлөөлөх санал тавиад, ажлаас нь түдгэлзүүлсэн. Бусад албан тушаалтан нь төрийн албаны тухай хуулиар 1-3 сарын хугацаатай цалингийн 20 хувиар хасагдсан.
-Яагаад худал мэдүүлдэг юм бол. Худал мэдүүлэх шалтгаан нь юу байдаг бол?
-Орлогоо бүрэн мэдүүлэхгүй байна. Өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, орон сууц, гарааш, барилга байгууламжуудыг мэдүүлэхгүй зөрчил гаргаж байгаа. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх хадгаламж, хуулийн этгээдүүдийг мэдүүлэхгүй байх тохиолдол байна. Үүнийгээ “хуулиа уншаагүйгээс болсон байна, мартсан байна” гэх мэтээр тайлбарладаг. Бидний зүгээс эдгээр хөрөнгийг санамсаргүй орхино гэж бодохгүй байгаа. Зарим нь хянаад үзэхэд санамсаргүй байх магадлалтай зөрчлүүд илэрдэг. Тиймээс бид санаатай байж болох зөрчлүүд дээр л хариуцлагын асуудлыг ярьдаг.
-Хариуцлага ноогдуулж байгаа “шийтгэл” нь арай бага юм биш үү?
-Төрийн албан хаагчийг торгож байгаа, ажлаас нь чөлөөлүүлж байгааг бага шийтгэл гэж бодохгүй байна. Яагаад гэхээр тухайн дундаж төрийн албан хаагч цалингаа хасууллаа гэхэд дээрээс нь нэг жилийн турш сахилгын шийтгэлтэй, нийгмийн асуудал шийдэх болон бусад бүх асуудал нь хасагддаг. Дээрээс нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн хүний нэр ус, бусад мэдээлэл нээлттэй гарч байгаа нь тухайн хүнд томоохон шийтгэл болж байгаа гэж ойлгож байгаа. Мөн манай газраас шууд тухайн албан байгууллагын ажилтанд хариуцлага тооцох эрх зүйн боломж байдаггүй. Тиймээс тухайн албан байгууллагын удирдлагаас хариуцлага тооцож байгаа.
-Дунд албан тушаалтнуудад бол яах аргагүй бага шийтгэл биш. Харин өндөр албан тушаалтнуудтай та бүхэн “хариуцлага тооцож” чадахгүй байна уу. Өнгөрсөн жилийн ХОМ дээр М.Энхболд, Т.Бадамжунай нар нэр дээрээ газаргүй гэж мэдүүлсэн байсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хоёр хүнийг “газрын наймааны загалмайлсан эцэг” хэмээн бичээд байдаг. Бодит байдлаас арай л хол байна уу?
-Манай улсын бүртгэлийн тогтолцоо их хэцүү байна л даа. Тухайн мэдүүлгийг гаргаж байгаа өндөр албан тушаалтны нэр дээр бүртгэлтэй хөрөнгө гээд шалгаад, шүүгээд үзэхээр “бараг” хөрөнгө байхгүй байгаа юм. Тухайлбал төрийн албан тушаалтанд гадаадад үл хөдлөх хөрөнгө, хадгаламжтай маш олон хүн байдаг гэж ярьдаг. Гэсэн атлаа тэрийг нь шалгах ямар ч эрхзүйн боломж бололцоо байдаггүй. Гадаадын аль улсад хэдэн төгрөгний хадгаламжтай, аль хотод ямар хаустай гэдгийг шалгаад, мэдээд явах боломж үнэхээр хязгаарлагдмал. Нөгөөтэйгүүр өөрийнх нь нэр дээр газар байхгүй байхад бид баримтгүй зүйлээр шууд дөрөөлөөд хариуцлагын асуудал ярих боломжгүй. Гэхдээ шалгаж тогтоож, түүнийхээ талаар эргээд олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Энэ талаар өндөр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллийг та бүхэн ч гэсэн дэлгэж тавьж байх хэрэгтэй. Бид мэдээллийн санг байнга цуглуулаад л байдаг. Ер нь УИХ-ын гишүүдтэй авлигын тухай хуулинд зааснаар ажиллахад бас л хязгаарлагдмал шүү дээ.
-Хууль эрхзүйн орчин нь уу?
-Тийм хууль эрх зүйн орчин. Өөрийн чинь асуусан дээр нэмээд хэлэхэд тухайн албан тушаалтнуудын өөрийнх нь нэр дээр биш компанийх нь нэр дээр газар болон бусад эд хөрөнгөтэй байж болно. ХОМ-ийн маягтад тухайн мэдүүлэгч албан тушаалтан өөрийн компаниа дурьдсан байхад компанийнхаа эд хөрөнгийг мэдүүлэх шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл компанийх нь нэр дээр хэд хэдэн газар байлаа гэхэд тэрийг мэдүүлэх шаардлагагүй. ХОМ маань тухайн хувь хүнд хандаж байгаа учраас өөрийнхөө нэр дээр газаргүй байж болно л доо. Тиймээс ХОМ-ийн маягтаа өөрчлөх асуудлыг өчигдөр Байнгын хороогоор хэлэлцүүллээ.
-Хэрвээ УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрхзүйн орчин нь хангалтгүй байдаг юм бол та бүхэн өөрсдөө тэр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө боловсруулаад, санал оруулж болдоггүй юм уу?
-УИХ-ын гишүүдийг шалгахын хувьд бол шалгаж болно. Хариуцлага тооцохын хувьд эрүүгийн хэрэг үүсгэчихсэн учраас, УИХ-ын гишүүнийх нь эрх үүргийг түдгэлзүүлэх гээд зарим гишүүнийг чадахгүй байна ш дээ. Гэтэл бид ХОМ-ийг нь шалгачихаад, түүнийхээ дагуу гишүүнийх нь эрх, үүргийг түдгэлзүүлнэ гэж бүр байхгүй.
-Зарим албан тушаалтан өөрт байхгүй мөнгийг ХОМ-ндээ тусгадаг гэж сонссон юм байна. Энэ хэр үнэний ортой вэ?
-Ийм тохиолдол гарсан. Бид шалгаж тогтоосон. Тодорхой албан тушаалтнууд тухайн жилдээ олоогүй орлогоо нэмэгдүүлээд мэдүүлчихсэн байсан. Бид хариуцлага тооцох асуудлыг нь тухайн удирдлагуудад нь тавьсан.
-Яг ямар албан байгууллагын хүмүүс тийм асуудал гаргасан юм бол?
-Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч Пүрэвдулам, Өмнөговь аймгийн Гашуун Сухайтын улсын байцаагч Бямбасүрэн нар өөрийн хөрөнгийн мэдүүлэг дээрээ ямар ч үндэслэлгүйгээр 20 орчим сая төгрөг нэмэгдүүлж мэдүүлсэн байсан. Тэгээд өөрсдөө тэр асуудлаа хүлээгээд хариуцлага тооцогдож байсан.
-Энэ жил ийм байдал гарахгүй гэх баталгаа бий юу?
-Ийм байдал гарахгүй гэх газаргүй. Цаашид хяналт шалгалт хийхэд гарах магадлал байгаа.
-Өөрт байхгүй мөнгийг нэмж бичнэ гэдэг сонин юм. Тэрийгээ тэгээд тэр хүмүүс юу гэж тайлбарладаг вэ?
-Үндэслэлгүй мэдүүлсэн гэдгээ өөрсдөө хүлээсэн. Яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь зарим нь бараг л “би хүнээс авах байсан мөнгөө биччихлээ” гэж хэлдэг. Зарим нь “маягтан дээр чинь толгой эргээд буруу биччихэж” гэдэг.
-Хэрвээ төрийн албан хаагч өөрийн эрх мэдлийн хүрээний компани байгуулчихаад, тэр компани руугаа ашигтай төслүүдийг батлуулаад байвал яах вэ. Тэгээд компани нь өөрийнх нь нэр дээр биш, гэр бүлийнх нь хэн нэгэн гишүүний нэр дээр байх?
-Ашиг сонирхлын зөрчлийн тухай заасан хууль манайд байхгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй этгээд байвал түүний талаар мэдээллийг бидэнд өгөх ёстой.
-УИХ-ын гишүүн сард 700 мянган төгрөгний цалинтай гэж бодъё. Гэтэл тэр хүн 100 сая төгрөгний хаустай, 50 сая төгрөгний машинтай, баахан компанид хөрөнгө оруулалт хийчихсэн, ногдол ашиг аваад сууж байдаг. Түүнийгээ ХОМ-д үнэнч шудрагаар мэдүүлжээ. Тухайн хүнд өөрт байж боломгүй тэр хөрөнгийн эх үүсвэрийг шалгах уу?
-УИХ-ын гишүүний гэр бүлийн хүмүүсийн нэр дээр компани байж болно. Гэхдээ бид мэдээж ямар орлогын эх үүсвэрээр тухайн хөрөнгийг авсан бэ гэдгийг шалгана.
О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /