Манай оронд нэн ховордсон амьтны нэг бол говийн мазаалай. Энэ амьтан XIX зууны эхэн үед өргөн дэлгэр тархацтай, тоо толгойн хувьд ч цөөнгүй байжээ. Энэ тухай судлаачдын тэмдэглэл болон нутгийн ардуудын ярианд дурьдагдсан байдаг. Тухайлбал, мазаалай нь Тосон бумбын нуруу, Тост, Нэмэхт, Ажбогд, Монгол Хятадын хил дагуу газар нутгийг хамран нутагладаг байжээ. Гэвч сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрсөөр гоц ховор амьтны тоонд оржээ. Шар маахай гэж нэрлэх говийн баавгай нь баавгайн овгийн бие даасан зүйл юм. Too толгой нь улам цөөрсөөр байгаа энэ амьтныг хүн тохиолдлоор алж хөнөөх явдал байсаар байна. Мазаалайг 1953 онд агнах хөндөхийг хуулиар хориглон дархалсан. 1968 оноос өмнө 20 шахам жилийн хугацаанд 11 мазаалай хорогдсон байна. Үүний ихэнхийг хүн агнасан аж.
Манай орны говийн их дархан газрыг А хэсэгт багтаадаг бөгөөд мазаалайн тоо толгой нас хүйсийг тусгайлан судлах, тэжээврээр бойжуулан үржүүлэх, мазаалай нутагладаг газар судлаачдаас өөр хүн нэвтрүүлэхгүй байх, тэжээл хомс үед нэмэлт хүнс өгөх зэрэг ажлыг боловсруулан хийсээр иржээ. Гэвч үйлдвэржилт, хотын хөгжлийг даган энэ амьтны тоо толгой улам хорогдсоор байна. Байгальд хүнээс өөр халдах дайсан байхгүйтэй адил хүний үйл ажиллагааны улмаас нэн ховор ан амьтан устсаар байна. Нөгөөтэйгүүр говь цөлийн ус тэжээл дутагдалтай, хэт ширүү тусгаарлагдмал орчин нь ховордох шалтгаан болж байгаа юм.
Мазаалайн тоо толгой цөөрч байгаа нь цус ойртох генийн өөрчлөлтөд орох аюултай. Мазаалайн тоо толгой 1966-1973 онд 75-100 байсан аж. Устаж үгүй болох аюулын харанга дэлдэж байгаа ч тодорхой арга хэмжээ авбал энэ амьтныг аврах боломжтой. Говь цөлд хүнс тэжээл хомс учир мазаалай турж бие нь давжаарч нөхөн үржих болон амьдрах чадвар нь муудсаар байгаа юм. Мазаалайн хорогдлын шалтгааны 21 хувийг хүнс тэжээлээр дутмаг байдал эзэлдэг.
Энэ нь говь цөл нутагт хүнс тэжээл, ургамал ховордож буйн нэг илрэл юм. Мазаалайн нутаглаж буй байршлийн булаг ус ховордож усны худагт очин гурван мазаалай усанд унаж үхсэн тохиолдол ч байдаг байна.
Энэ мэт хүчин зүйлээс шалтгаалан мазаалайн зүй бус хорогдол үүсдэг бөгөөд үхлийн 13 хувийг нь эзэлдэг байна. Мазаалай нутагладаг орчмын нутгийн иргэд агнасан тохиолдол огт байдаггүй бөгөөд харин хил хамгаалах цэргийнхэн болон, геологи хайгуулынхан, гадаадынхан хууль зөрчин энэ амьтныг агнасан 11 тохиолдол бүртгэгджээ. Хорогдсон шалтгааны нийт хувийг хууль бус агнуур эзэлдэг. Тэгэхээр энэ амьтны тоо толгой цөөрөх болсон гол шалтгаан бол хүмүүсийн үйлдэлтэй шууд холбогдож байна.
Манай улсаас тус ховордсон амьтныг хамгаалах ажлыг дэлхийн олон оронтой хамтран тодорхой арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлсээр байгаа ч мазаалай жилээс жилд ховордсоор байгаа юм. Хүн мазаалайтай зүй бусаар харьцаж хөнөөсөн тохиолдол ч бишгүй байдаг. 1969 оны хавар мазаалайгийн бамбарууш барьсан бөгөөд улсын циркт жил шахам тэжээврээр байсан байна.
О.Урантогос