Туулж ирсэн зам мөр, хийж бүтээсэн бүхэн нь Монголын урлагийх байж төдийгөөс өдийг хүртэл хүндлэлийн эзэн нь байж ирсэн Ардын жүжигчин Б.Дамчаа агсан урлагийн хоймороо эзгүйрүүлэн, тэнгэрт халиад тун удаагүй байна. Эгэл даруугийн туйл мэт хэрнээ, дэндүү эрхэм явсан энэ хүн гайхалтай сайн жүжигчин байгаад зогсохгүй бидний төдийлөн сайн мэдэхгүй олон авьяасыг эзэгнэн төрсөн нэгэн байв. Тэрбээр хөгжимчин, бүжигчин, зураач, орчуулагч байсан төдийгүй нийгмийн зүтгэлтэн, ерөөс их тэмцэгч ардчилагч хүн байсныг нэхэн дурсах нь зүй ёсны юм. Б.Дамчаа агсан хэзээнээсээ шинэ цагийн аяс, зөв чиг замыг, залуу үеэ дэмждэг эрхэм байсныг олон нийт сайн мэдэх бизээ.
Мөн тэрээр өрх гэрийнхээ хан хоймор нь ханийнхаа халамжит түшиг нь, үр хүүхдүүдийнхээ сайн эцэг байсан билээ. Тиймээс ч талийгаачийн хүү Д.Төвшинтөртэй уулзаж аавынх нь тухай гэгээн дурсамжийг хуваалцсан юм. Ийм их уй гашуу тохиосон үед нь биднийг ийнхүү хүсэлт тавихад хүлээж авсан түүнд болон талийгаачийн гэр бүлд уншигчдынхаа өмнөөс эмгэнэл илэрхийлье.
-Юуны
өмнө сэтгэлийг тань эмзэглүүлж байгаадаа
хүлцэл өчье. Хүүгийн хувьд аавгүй
өнгөрүүлсэн энэ өдрүүд таньд ихийг
бодогдуулж байгаа байх. Эндээс яриагаа
эхэлж болох уу?
-Аав
минь ямар ч өвчин шаналгаагүй байж
байгаад гэнэтхэн яваад өгчихсөн болохоор
хэцүү юм. Өвдөж хавдаад ч юм уу эмчлүүлж
сувилуулж байгаад явсан бол арай өөрөөр
хүлээж авах байж магадгүй. Гэтэл нэг
өглөө сувилалд яваад, орой ажил тарахад
л өнгөрчихсөн байсан. Тийм болохоор их
хүнд байна л даа. Манайхан зун болгон
наадмаар гэр бүлээрээ гол дээр очдог.
Ах дүүгээрээ, халуун ам бүлээрээ
цуглацгаагаад хорхог гээд, хонь ямаа
боогоод л баярлацгаадаг байлаа. Нас
биед хүрчихсэн, айлын эрэгтэй хүүхдүүд
амьдрал үзэж харснаараа бага зэрэг
хатуужил суусан байдаг юм байна. Охин
дүү, эгч нар, ялангуяа манай ээжид энэ
бүхэнтэй эвлэрэх амаргүй байна. Ээж
аавыг өнгөрсний маргааш нөгөөдрөөс нь
бие нь муудаад. Ер нь элэг, зүрх жаахан
муутай юм л даа. Эрчимт эмчилгээнд орсон.
Баяраар бөөндөө цуг баярлаад сурчихсан
болохоор дор бүрнээ уй гашуутай наадам
өнгөрөөлөө.
-Аав
тань өмнө нь өвчин хууч хэлдэггүй байсан
уу, Ер нь хүн өнгөрсөн хойно нь ингэж,
тэгж байх минь яав гэх харамсал төрдөг?
-77
настай гэдэг чинь өшөө наславал наслахаар
байсан. Уг нь бие их сайтай шүү дээ.
Айхтар өвчин хууч хэлээд байдаггүй. Ээж
маань өмнө нь импаркт болж байсан
болохоор бид "ээж, ээж л" гээд байдаг
болохоос аавыг гайгүй л гэж боддог байж.
Ер нь эмнэлэгт тогтмол хэвтэж байдаг.
Бага зэрэг хууч өвчиндөө эмчилгээ
хийлгэж сувилуулах маягаар л явдаг
байсан.
-Та
амьдралынх нь сүүлчийн мөчүүдэд аавтайгаа
хамт байж чадсан уу?
-Сүүлчийн
мөчүүдэд нь байж чадсаан, чадсан.
Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж
ерөнхийлөгч сонгогдчихлоо гэхэд
ардчилсан намын ахмад гишүүн хүн чинь
жаахан баярлаад наранд явсан юм. Тэрнээсээ
болоод бага зэрэг, жижигхээн харвалт
өгсөн юм. Хэл нь ээдрээд байна гээд.
Эмнэлэгт орой нь аваачиж хэвтүүлээд
эмч нар "Бага зэргийн харвалт өгсөн
байна, их бага аа. Яахав танд анхааруулга
өгчихье. Биеэ бодоорой" гэсэн. Тэрнээс
хойш дуу нь жаахан сул болчихсон байсан,
Би тухайн үед
нэг утсаар ярьчихаад дуу нь жаахан сул
байгаад байхаар нь санаа зовоод очиж
уулзаж байсан. Урьд урьдынхаасаа илүү
хөгширчихсөн ч юм шиг санагдсан. Манай
ээжийн хувьд ганц, хоёр хоног асарсан
бол гэж харамсах нь аргагүй. "Намайг
өнгөрчихөөр миний чандарыг нутагт минь
аваачаарай" гэж аав маань урьд нь
хэлдэг байсан. Тэрийг нь бид тоглоом
шоглоом болгоод "Та одоо яагаа ч үгүй
байж. Юу яриад байгаа юм бэ" гэсхийгээд
өнгөрдөг байсан. Бүр яг сэтгэлийнхээ
захиасны үгийг хэлж амжилгүй өнгөрсөн.
Харамсалтай. Захих хэлэх юм байсан л
байлгүй. Монголд яагаа ч үгүй гэрээслэл,
захиасаа бичээд байдаг юм байх биш .
-Та
талийгаачийн хэддэх хүү вэ. Одоо бодож
байхад аавдаа хэр сайн халамжтай,
энэрэлтэй хүү байж гэж санагдаж байна?
-Би
4 дэх хүүхэд нь. Халамжийн хувьд бол
мэдээж ямар ч хүн "Би эцэг эхийгээ
сайхан халамжилж байсан, сэтгэлд нь
хүртэл халамжилж байсан" гэж бодохгүй
шүү дээ. Яахав дээ боломжоороо л байсан
л байх. Гомдоохын хувьд бол нас биед
хүрснээсээ хойш айхтар гомдоож байсан
юм гайгүй. Хүүхэд байхад бол юм юм л
байна. Манай аав чинь угаасаа хүүхдээ
зоддоггүй хүн байсан. Ээж л харин
"Хүүхдүүддээ юм хэлэхгүй бол болохоо
байлаа" гэхээр л их удаан ярилцаж
суудаг байсан. Тэр нь тухайн үед жаахан
залхмаар санагдана. Жаахан сахилгагүйтээд
л болохоо болиод л ирэхээр ээж хэлнэ л
дээ. Хүүхдүүдтэйгээ одоо нэг ярихгүй
бол болохгүй нь гээд л. Аав надтай бол
тэгж их ярьдаг байсан. Би ч уг нь сахилгагүй
биш томоотойдуу хүүхэд байсан. Гэхдээ
л хэчнээн томоотой ч гэсэн бас болохгүй
үе байлгүй л яахав. Надтай гал тогооны
ерөөнд ороод хоёулаа хаалгаа хааж аваад
л хоёр гурван цаг ярьдаг. Аав ч хүүхэд
байхад ийм байсан. "Миний хүү амьдрал
гэдэг чинь ийм байдаг юм аа" гээд л.
Аав нэг юм чухалчлан хэлдэг байсан.
Миний хүү сайн сайхан юм уу, эсвэл хүнд
хэцүү амьдарч байгаа хүмүүсийг хараад
бай. Ямар хүмүүс нь сайн сайхан, ямар нь
хэцүү амьдраад байдаг юм бэ гэдэг дээр
хүмүүсийг хараад ажигла, сайн хар, бод
гэнэ. Би чинь дуугүй талдаа хүүхэд
болохоор янз бүрийн юмыг эргэцүүлж их
боддог. Сүүлд бодоод байхад аав маань
амьдралын ухаан зааж сургадаг байсан
байгаа юм.
-Аав
хүний сурган хүмүүжүүлэх ухаан байж
дээ?
-Миний
өвөө бас их айхтар хүн байж. Бас аавтай
маань тэгж их ярьдаг байсан байх гэж
бодоод байдаг юм. Хуучин үед чинь жаахан
нэр төртэй, олны танил хүмүүс чинь гадуур
дотуур хүн амьтантай уулзаж гүйгээд л
хүүхдүүдээ ийм тийм сургуульд оруулна
гэж явдаг байсан. Манай аав бол ер
тэгдэггүй байсан. "Хүн өөрийнхөө
тавилангаар явна аа. Би та нарыг хүн
болгож л өгье" гэнэ. Манай аав хүн
гэдгийг хүм гэж ярьдаг. Нутгийнх нь
аялга юм уу ямар ч байсан тэгээд яриад
сурчихсан. Миний үүрэг ямар ч байсан та
нарыг хүмүн болгоод л өсгөнө. Ямар ажил
төрөл эрхлээд яаж явах чинь та нарын
өөрсдийн ухааны асуудал аа. Хүн гэдэг
чинь цаанаа өргөн утгатай шүү дээ. Сайхан
сэтгэлтэй ч байдаг юм уу, Муу юм хийчихгүй
ч байдаг юм уу. Ямар ч байсан хүн шиг хүн
болгож өсгөнө. Бусад нь өөрсдөөс чинь
шалтгаална" гэдэг байсан. Надтай
хичээл ном дээр их анхаарч ханддаг
байсан л даа. Сүүлрүүгээ ч би ч сурлагадаа
жаахан муудах гээд. Тэр үед бид аав,
ээжээс дуулсан үгийг лекц уншлаа гэж
ярьдаг. Ямартаа л ааваас жаахан зэм
сонсвол "Өчигдөржингөө надад лекц
уншлаа" л гэж найзууддаа ярьдаг байсан
(инээв).
-Та
бол Монголын од аавын хүү. Хүссэн хүсээгүй
сургууль, соёл олон нийтийн дунд хаа ч
явсан нэртэй сүртэй жүжигчний хүү гэсэн
далбаа бол байнга зүүгдэж таарна?
-Тийм
юм байна аа байна. Бүр сургуульд байхын
л тийм байсан. Манай ахыг чинь Молом
гээд л хочилно. Манай хажуу айлын хүмүүс
хүртэл "Моломын хүү" гээд л ярьдаг
байсан. Сургууль дээр гэхэд л багш нар
"Аав чинь тийм сайхан хүн байхад, Чи
ингээд хичээлээ хийхгүй сахилгагүйтээд"
гэх ч юм уу. Тиймэрхүү юм их байна. Би уг
нь яадгаа алдсан сахилгагүй ч хүүхэд
байгаагүй л дээ. Гэхдээ хаа газар тэгдэг
юм даа. Ер нь манайхнаас хэн нь ч гэсэн
аавын нэрийг бариад ажил бүтээх гээд
яваад байхгүй л дээ. Гэхдээ нэртэй хүн
байх өөр л дөө. Намайг цэрэгт очиход л
"Дамчаагийн хүү гэж байна" гээд
хүмүүсийн харьцаа арай өөр болж байсан.
Гэхдээ би лав хүүхэд байхдаа аавтайгаа
цуг явахад ичдэг байсан. Манай аав
аминдаа "Ийм сайхан хүүхдүүдтэй"
гээд бахархах гэдэг юм уу. Хүүхдүүдээ
дагуулаад явах дуртай. Тэгэхээр нь би
түрүүлээд л явчихдаг байж билээ. Нэг
бол хоцорч алхаад. Цуг явахаар хүмүүс
"Дамчаа гуай явж байна. Энэ хүүхэд нь
байх" гээд, Аав тоохгүй яваад байхад,
би ичдэг. Олон хүний хараанд өртөөд байх
чинь сайхан ч юм биш. Тухайн үед шилжилтийн
насандаа ч байсан юм уу. Цуг явдаггүй.
Би ер нь аавыгаа эцэг хүнийхээ хувьд их
сайн аав байсан гэж л боддог. Манай өвөө,
манай аав, манай дүү, бид нар чинь гарын
дүйтэй талдаа. Хүмүүс мэддэггүй л
болохоос манай аав чинь их гарын дүйтэй
шүү дээ.
-Хүмүүс
мэдэхгүй юм их байсан юм билээ?
-Тийм
ээ. Их шүү. Би тэгж боддог юм. Янз бүрийн
авьяастай хүмүүс байдаг л даа. Зураач
ч юм уу, сайхан дуучин ч юм уу. Манай аав
бараг л чадахгүй юм байхгүй. Их сайн
зураг зурдаг байсан. Хүмүүс тэрийг нь
бол мэддэггүй юм. Тосон будгаар зурдаг.
Зурна, дуулна. Соёлын ордонд бүжигчин
байсан. Хөгжимчин байсан. Жүжигчин.
Хэлэндээ бол их сайн. Ном бичих, орчуулах,
бичгийн талын соёл их сайн. Их ч олон
номон дээр редактор хийж байсан.
Орчуулганд их сайн. Тал талын авьяастай
байсан.
-Аав
тань натурт, энд тэнд та нарыг дагуулж
явдаг байв уу. Киноны олны хэсэгт ч юм
уу ороод, бага насаа дэлгэцэнд мөнхөлсөн
явдал байна уу. Ер нь танайхнаас урлагт
яваа хүн байна уу?
-Манайхаас
аавын ажлыг аваад үлдсэн хүн байхгүй.
Бүгд л өөр өөрсдийнхөө замыг дагаад
явцгааж байна. Хүүхэд байхад бол кинонд
тоглуулъя гэдэг. Би ичимхий хүүхэд
болохоор тоглоогүй. “Гарын таван хуруу"
кинонд тоглуулъя гэж ятгаад “Гоё шүү
дээ.. Хичээлээс чөлөөлөгдөөд. Буудалд
байрлаад" гэж байсан. Тэр үед Дарханд
зургийг нь авах гэж байл уу. Би тэгээд
яваагүй. Ер нь тэгээд хүний өөрийн явах
зам гэж байна шүү дээ. Тэр бол миний зам
биш л байсан байх. Манай эгчийн хувьд
бол их олон кинонд дуу оруулж байсан.
Яг миний дээд талын эгч л дээ, Энд тэнд
натурт бол бид зөндөө л явж байсан.
-Аав
тань жил хагасын өмнө Шувуун фабрикт
байхдаа байрны халаалтыг өгөхгүй байна.
Холбогдох хүмүүс асуудлыг авч хэлэлцэхгүй
бол оршин суугчдын эрх ашгийн өмнөөс
тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.
Өлсгөлөн, суулт зарлана гэж байсан.
Тэгэхэд хүмүүс нэртэй төртэй ийм сайхан
хүнээ өвлийн хүйтэнд зутраагаад дулаан
бүлээнийг нь ч өгөхгүй гэж харамсацгааж
байлаа. Аавын тань их тэмцэгч хүн байсан?
-Би
мэдээгүй байсан. Манай найз нөхөд над
руу яриад. "Аав чинь телевизээр гараад"
гэсэн. Орой нь очсон чинь телевизээр
гарчихсан байсан. Манай нэг найз "Аав
чинь уранхай гуталтай байх шиг байсан
шүү" гээд надаас санаа зовсон байдалтай
аятайхан байдлаар л надад ойлгуулсан
л даа. "Аавын чинь гутал нь нэг жаахан
тийм байсан шүү" ч, гэлүү. Би утсаар
яриад "Та яаж байгаа юм бэ. Ядаж
хүүхдүүдийнхээ нэр сүрийг бод л доо.
Тэр олон хүүхдүүд нь аавыгаа ингэж авч
явдаг юм байна даа" гэж ойлговол яах
юм бэ. Ядахдаа гутал хувцасаа солиод
гарахгүй яасан юм бэ" гэсэн чинь
"Яадаг юм бэ. Албаар тийм уранхай юм
өмссөн юм. Тэд нарт нэг цочроо өгөхгүй
бол ерөөсөө болохгүй" гэж байсан. Ер
нь манай аав хувь хүнийхээ хувьд зусарч
биш. Тэгээд өөрийнхөө арай нэг шударга
зөв гэсэн юманд л итгэж Ардчилсан намд
орсон гэж боддог шүү. Манай аав 85 онд
МУГЖ болж байсан. Уг нь 70-аад оны сүүлээр
Гавьяатад тодорхойлсон байсан гэдэг
юм билээ. Тэгээд Кино үйлдвэрийнхэн
Дарханд тоглолтоор ч билүү явж байгаад
аав тэнд байсан "С.Төмөр-Очир гуайтай
гудамжинд тааралдсан юм байж. "Манайхаар
ороод гар" гэсэн юм байна. Тэгэхээр
нь орой нь очоод жаахан архи дарс уугаад
ярьж хөөрч суусан юм байгаа биз. Тэднийд
хоносон юм байна. Тэгээд тэрнээс болоод
гавьяатад дэвшээгүй гэж ярьдаг юм. Энд
хотод хүрээд ирэнгүүт Намын хорооноос
дуудаад бөөн юм болж байсан гэж манай
ээж ярьдаг. Тэр үед манай хамгийн том
эгч Дарханд байсан. Тийшээ явчихсан
хойгуур нь "Хаашаа явсан" гэж утсаар
ярьж асууж байсан гэсэн. Тэгээд Гавьяат
авч чадаагүй. Сүүлд нь 85 онд Гавьяат
авахад чинь би ч бүр жаахан байсан. Манай
сургуулиас хүртэл тодорхойлолт авч
байсан л гэдэг юм. Би жаахан байсан
болохоор санахгүй байна л даа. Ээжийн
ажлын газраас, бүгдээс нь л нь тодорхойлолт
авч байсан гэсэн. Тухайн үед тэгдэг ч
байсан байж магадгүй ээ. Ардын жүжигчнээ
ч бас нэлээн хожуу авсан шүү дээ. Хүмүүс
ч АЖ гээд бодоод яваад байдаг байсан.
Зарим хүмүүс нь хөөцөлдөж байгаад л
авчихдаг юм билээ. Манай аав чинь ер
тийм юм байдаггүй, "Өө яахав" гээд
л явж байдаг хүн байсан.
-Ардын
жүжигчин авчихаад аав тань ямар төрх
байдалтай сууж байсан нь одоо танд
харагдаж байгаа байх?
-Манай
аав сонин гөжүүд талдаа хүн л дээ. Учиргүй
олны анхааралд өртөөд, хүндлүүлээд байх
сонирхол нь бага. Ямар сайндаа шагнал
авсан хүмүүс ордны хойд талын төв
хаалгаар бүгдээрээ гарч ирдэг, үүдэн
дээр нь ах дүү, хамаатан садан, найз
нөхөд нь цэцэг сэлт барьчихсан зураг
хөргийг нь аваад, хадагтай сүү ч барьчихсан
угтаж тосч байх шиг. Бид ч тэнд аавыг
хүлээгээд байсан чинь байдаггүй. Тэгсэн
бүр цаад баруун талын хаалгаар ганцаараа
гарч ирж байгаа юм. "Яагаад наанаасаа
гараад ирэв ээ" гэсэн чинь "Олон
хүн шаваад төвөг зүгээр" гэж байсан.
Тиймэрхүү л хүн. Олны анхааралд, нэр сүр
хөөцөлдөөд байх сонирхол багатай. Эгэл
талдаа л хүн.
-Мэдээж
ааваасаа өвлөсөн авьяас, гарын ур танд
байгаа. Та ер нь аавыгаа ямар үед илүүтэй
баярлуулсандаа гэж бодож байна?
-Телевизээр
янз бүрийн концерт гарахад миний хийсэн
хөгжим оролцоогүй концерт гэж ер нь
харагддаггүй юм. Ямар ч концерт явсан
"Миний хийсэн, миний үйлдвэрийн хийсэн
хөгжим байна" гээд хардаг. Манай аав
тодорхой хэмжээгээр бахархдаг байсан
байх гэж боддог. Би заримдаа шинээр
хөгжим зохиож хийдэг юм. Морин хуурын
чуулгад дунд хуур гээд хөгжим зохиож
хийж өгч байсан. Хамгийн анх 97, 98 онд
"Морин хуур"-ын чуулгын уран сайхны
удирдаач Батчулуун багштай ярилцаад "оркестрт
ийм өнгө дутаад байгаа юм. Дунд хуур
хийе" гэж. Би тэрийг аавтай ярьж байсан
юм. Манай аавд хөгжмийн зэмсэгийн талаар
бүр нарийн ойлголт байхгүй. Тэгээд
тиймэрхүү юм ярихаар их баярладаг юм.
Мэргэжлийн хүн биш ч гэсэн зарим нэг
хэрэгтэй зөвлөгөөг өгч байгаа юм. Аавтай
ажил төрлөө яриад зөвлөөд сууж байхад
сайхан санагддаг. Өөрт нь бол таалагддаг
л байсан. Манай хүү Италид сургууль соёл
төгсөөд ирчихсэн, одоо ийм тийм гээд л
ярьдаг байсан. Сүүлд ажил явдал дээр нь
бүр олон жилийн өмнөөс таних хүмүүстэй
таарахад "Өө аав чинь чамаар их
бахархаж байсан. Манай хүү компанитай
болсон" гэж яриад байсан гэж байхав.
Хөөрхий минь аминдаа бахархдаг л байсан
юм шиг байгаа юм.
-Монгол
нутгийнхаа байгалийн сайханд их шимтдэг,
аялах дуртай хүн байсан. Ямартаа л "Миний
нэг хуурай хүү намайг сайхан аялууллаа"
гээд нийтлэл бичиж байсан?
-"Тэргэл
Тех" компаний захирал Ганхуяг гэж
тэр хүнд манай аав их сайн байсан юм.
Өөрийнх нь аавтай зан характерийнх нь
хувьд их төстэй санагдаад байдаг байсан.
Манай аавд ч аргагүй ёстой хүү шиг нь л
байсан л даа.. Сая ажил явдлаар нь таарсан.
Их даруухан сайн хүн. Би нэлээн хэдэн
удаа уулзаж байсан юм. Манай аав аялал
жуулчлалд их дуртай. Их ч явсан. Ноднин
ээж аав хоёр Бээжин яваад, Шанхай ороод
ирсэн юм. Аав тэгсэн "Дараагийн удаа
явбал хөгшнийг орхино оо. Замын ая
даахгүй, ядраад байх юм" гэсэн. Ээж
ядраад тэнд эмнэлэгт нэг хоног хэвтэж
сувилуулсан юм билээ. Ямар сайндаа
дараагийн удаа би өөрөө явна аа" гэж
байхав. Манай аав ч өөрөө бол их л явсан
хүн л дээ. Хуучин социализмын үед чинь
киноны ажлаараа ч. Хамгийн сүүлд гэхэд
л "Хадаг" гэж киноны ажлаар Бельги,
Франц, Венец орчихсон байсан. Хоёр ч
удаа тэгж явсан. Өмнө нь ч ёстой явж
үзээгүй газар байгаагүй дээ. Арай л
Африкийн ширэнгээр яваагүй байх. Заримдаа
амралтанд ганцаараа явчихдаг юм. Сая
бид яг түүн шиг нь бодоод л ганцааранг
нь явуулчихсан юм. Ер нь аав маань
амралтанд явсан ч ер зүгээр суухгүй.
Баахан ном чирч авч очоод, тэндээ уншаад
л сууна. Ямар сайндаа ээж минь "Өвгөн
маань өнгөрсөн хойноо хүртэл буянаа
өгч байх юм даа" гэж байсан. Өнгөрсөн
хойно нь хийсэн ажлынх нь киноных нь
хөлс мөнгө бодогдоод орж ирсэн.
-Их
олон хэлний өндөр түвшний боловсрол,
мэдлэгтэй хүн байжээ. Тэр хэлний
боловсролыг хаанаас олж авсан байдаг
бол?
-Ер
нь бие дааж л сурсан байхаа даа. Эсперанто
хэлээр их сайн ярьдаг юм. Олон улсын хэл
гээд нэг үе дэлхийд их хүчээ авч байсан
хэл. Одоо болтол орон оронд Эсперанто
хэлний холбоо гэж байдаг юм шиг байна
лээ. Аав орос хэлэнд их сайн. Москвад
сурч байгаад бие нь муудаад, хагас жил
болоод буцаад ирсэн гэдэг юм. Уг хүний
хэлний авьяас байдаг шүү дээ. Орос
хэлнээс орчуулга их хийдэг байсан. Би
ч гэсэн мэдэхгүй үг таарчихвал их
асуудаг. Манай эгч бас хэлэндээ их сайн.
Орост төгссөн. Испани, Англи, Орос хэлтэй.
-Аав
ээж хоёр тань анх танилцаад гэр бүл болж
байсан тухайгаа дурсдаг байсан уу?
-Би
аавыгаа нэлээн нас нь дээр гарчихсан
хойно төрсөн. Сайхан сайхан дурсамжууд
бий. Манай ээж ярьж байдаг юм л даа. Аав
нэг удаа уулзах гээд ирж байсан гэсэн.
Тэр үед чинь орон сууц энэ тэр нэг их
байсан биш. Гитар тоглоод дуулаад
одоогоор бол аминдаа поп од мод л байсан
юм байлгүй дээ. Тэр утгаараа ээжийг л
эргүүлдэг байсан юм уу. Гитараа үүрчихсэн
сууж байгаад бүдэрч унаад, эвдэлчихсэн
гээд ээж одоо хүртэл яриад инээдэг юм.
"Би ер нь бараг од шүү" гэдгээ л
харуулах гэсэн юм уу. Надад үлдсэн сайхан
дурсамжууд олон байлгүй яахав. Манай
аав гэртээ их юм хийдэг байсан. Шинэ
жилийн баяраар манайх сүлд модоо аймаар
сүртэй засдаг байсан. Гал тогооноосоо
бусад бүх л өрөөндөө бараг мод засна.
Коридортоо утас татаж байгаад л янз
бүрийн чимэглэл юм өлгөөд л, өвлийн
өвгөн хийж тавиад л. Би тэрийг их сайн
санадаг юм. Нэг удаа зузаан картонон
цаасаар их том чаргатай, өвлийн өвгөн
хийгээд. Хүүхэд болохоор тийм юмыг чинь
хараад аягүй их баярлаж байгаа юм чинь.
Эсвэл бүтэн сайн өдөр болохоор бид нар
гэр бүлээрээ суугаад банштай шар будаатай
цайгаа уугаад ширээ тойроод сууцгаана.
Аав бага насныхаа тухай, сургуульд сурч
байхад нь ямар байдаг байсан талаар
ярина. Нэхий дээлтэй явдаг байснаа, бас
хүүхдүүд бөөсддөг байсныг ярина. Намайг
бага байхад аав илбэ ч үзүүлнэ. Биднийг
их л хөгжөөдөг байсан. Манай дүү бид
хоёрыг дагуулж музей их үздэг байсан.
Гарын дүйтэй, зураг энэ тэрд дуртай болоод ч тэр үү музей үзэх дуртай. Бид хоёр Улаанбаатарын хэдэн музейг багаар бодоход тав таван удаа үзсэн байх аа. Би одоо ч гэсэн музей үзэх дуртай. Аав бид хоёрыг дагуулж яваад их тайлбарлаж өгдөг байсан.
-Амьдралын
ухаантай жинхэнэ сайхан Монгол аав л
байж дээ. Одоо аавын тань тэр сайхан зан
чанар аав хүний ноён нуруу, тушиг тулгуур,
үр хүүхэддээ амьдралыг таниулах, чадвар
нь үр ачид нь дамжигдаад явах байх даа?
-Тэгж
л явах байх гэж бодож байна. Ер нь биднийг
,сайн хүмүүжүүлж чадсан. Амьдралын ухаан
суулгаж өгч чадсан гэж бодож байна.
Өөрөө бол надад ярьдаг байсан юм л даа.
Ухаантай хүн гэдэг чинь их сургууль
төгссөн, диплом өвөртөлсөн хүнийг
хэлдэггүй амьдралын ухаантай хүнийг
хэлдэг юм. Амьдралын ухаантай хүн гэдэг
чинь (дээр үед хувийн машинтай хүн бараг
байдаггүй байхад хоёр машинтай хүн
манай хажуу талын байранд байсан юм.)
энэ хүнийг хэлж байгаа юм бишээ. Амьдралын
ухаан гэж юуг хэлдэг вэ гэхээр "Чи
өөрөө амьдралыг яаж харж ойлгож чадаж
байна. Өөрийгөө юу гэж ойлгож байна, Хүн
яавал сайхан амьдрах вэ. Хүнд муу юм
хийхгүй байж, хүн өөрөө аятайхан явна,
Ажил хөдөлмөр сайн хийж байж, ажил
хөдөлмөрт дуртай байж сайхан амьдрана"
гэдгийг надад их хэлж өгдөг байсан. Хүнд
сайн юм л хийж явахад ямар нэг байдлаар
сайн л явна гэдэг байсан.
-Аавынхаа
төрсөн нутгаар та хэр явсан бэ?
-Хуучны
Ховдын Буянт сум л даа. Баян-Өлгий гэж
аймаг байгуулагдахад тийшээ таслагдаад.
Одоо Баян-Өлгийн Буянт сум. Би нутагт
нь очиж үзээгүй ээ. Манай ах дүү нар бол
очиж үзсэн л дээ. Нутагт нь холын хамаатан
садангууд байдаг гэсэн. Холбоотой хүмүүс
бол байлгүй яахав. Аавын "Би Зэлмийн
удам" гэж ном байдаг. Үзэмчин, Урианхай
л хүн байсан. Өөрийнх нь дурьдатгал,
намтар маягийн ном юм даа.
-Хувийн
зохион байгуулалт их сайтай хүн байсан
шиг байгаа юм?
-Их
ажилсаг. Ямар сайндаа өдий насалчихаад
ер зүгээр сууж чадахгүй шүү дээ, Угаасаа
өөрийнх нь айдаг байсан юм зүгээр байх
л байсан юм шиг. Өөрөө ч хэлдэг байсан."Би
тэтгэвэрт гарлаа гээд зүгээр хэвтвэл
эрүүл мэнд ч доройтно. Сэтгэл санаагаар
өөдрөг биш байна" гэдэг. Тэгээд нэг
юм олоод хийчихвэл, энд тэнд багшлаад,
ном бичээд, орчуулаад янз бүр болоод
нэг л их ажилтай хүн байдаг байсан.
Гэхдээ ямар ч байсан ажлын төлөө зүтгэдэг
байсан. Кино үйлдвэр чинь кинонд дуу
оруулна, зургийн эвлүүлэг гээд их хонож
ажилладаг байсан.
Орой нь ээж бид нар хэн нэгийг нь дагуулаад хоол хүргэж өгдөг. Ер нь их хөдөлмөрч. Гэрээ ч өөрөө их тохижуулдаг. Сүүлдээ нас нь жаахан дээр болоод больсон болохоос биш залуудаа бол гэрийнхээ хана энэ тэр дээр янз бүрийн хээ зохиож зурж наагаад л.
-Одоо
зурсан зургууд нь, гараар хийсэн юмнууд
нь байдаг уу?
-Тийм
юм жаахан ховор л болчихоод байна. Сүүлд
нэг зурсан зургийг нь би хайгаад олохгүй
л байгаад байна. Оросын нэг зураачийн
зурагнаас хуулж зурсан хуулбар зураг
байсан юм. Аминдаа хайгаад, сураг нь
гараад л байна. Олж авах санаатай байна.
Тэгээд хайж байгаа юм. Хүн чинь амьд
сэрүүнд нь тийм юм ерөөсөө боддоггүй
юм байна. Өнгөрсөн хойно нь л ингэчих
юмсан, тэгчих юмсан гэж боддог. Яахав
дээ. Зураачийн хувьд мэдээж айхтар
үзэсгэлэнд тавиад яасан сайхан зураг
вэ гээд гайхлыг төрүүлээд байхаар зураг
зурдаг байсан гэх нь юу вэ. Гэхдээ л
энгийн хүнтэй харьцуулашгүй сайн зурна
л даа. Тэрийг нь тэгтлээ их анзаардаггүй
байж.
-Бид
нарт цаг зав гаргасан танд баярлалаа?
-Өнгөрснийх
нь дараа би интернетэд ороод сууж байхад
сайтууд дээр их олон хүн сэтгэгдэл
бичсэн байна лээ. Тэрийг харахад их л
сайхан санагдаж байсан. Үнэхээр бахархсан.
Бүр байгууллага, байгууллагуудаас
эмгэнэл илэрхийлсэн байсан. Сая ажил
явдал нь сайхан болсон. Төрийн гурван
өндөрлөгүүд ирсэн.
Хүндэт харуул гэдэг чинь уг нь тодорхой үед байдаг журам байдаг юм билээ. Яг жүжигчнийхээ хувиар ингэж гаргаж чадах ч байсан юм уу. Ямар ч байсан нийгмийн зүтгэлтэн хүн байсан. Тэр ч утгаараа их л сайхан гаргаж өгсөн. Ажил явдал нь сайхан болсон. Их олон хүн тусласан. Ардчилсан намаас, хуучин кино үйлдвэр, кино бэлтгэлийн захирал. Яаман дээр шууд комисс байгуулагдаад дороо л сайхан болсон. Өөрөө бол гэрээс маягаар "Намайг өөд болбол чандарыг минь төрсөн нутагт аваачаад уулан дээрээс хийсгээрэй" гэдэг байсан. Тэгж болдоггүй юм байна. Бид түүгээр нь хийчих гээд байсан л даа. Ийм юм болчихоор чинь ёс журмыг нь баримтлахгүй бол болохгүй. Би шүтлэггүй хүн гээд, янз бүр болоод байж болохгүй. Эцэг хүний хувьд хэлсэн ярьснаар нь хийж болдоггүй гэж байна. Лам үзээд галд ойртуулж болохгүй гээд. Өөрөө бол "Намайг Алтан-Өлгийд битгий оршуулаарай" гэж байсан. Би бодоход санаа нь бас яваандаа хөгшинтэйгөө цуг байж чадахгүй дэмий л гэж бодсон байх л даа. Нэг нь өөр газар гэж бодсон байх. Тэгээд харин зүг чиг нь сайхан таарсан. 61-ийн гарамын тийшээ нэг сайхан зүлэгжүүлсэн хашаатай сайхан соёлтой, харуул хамгаалалттай компани байдаг юм билээ. Одоо Алтан-Өлгий чинь харахад их эвгүй болсон юм билээ.
-Буян
номын газраар их явж байгаа байх даа?
-Одоо
гайгүй байгаасай гэж бодож байна. Би уг
нь ер бурхан шашин гэдэгүй байсан.
Өнгөрснөөс нь хойш бурхан шашинд
сэтгэлээр санагддаг болж байна. Огт
байхгүй болчихно гэхээр төсөөлөгдөж өгөхгүй.
Тэрний оронд бурханы орон гэж байдаг
бол тийшээгээ оччихсон байгаасай.
Өнгөрсөн өвөл
дүү нь өнгөрсөн юм. Дүүтэйгээ ч юм уу,
аав ээжтэйгээ уулзаад байж байгаасай.
Би ээжид "Та битгий санаа зов. Цаг нь
болохоор та очно. Та хоёр уулзалдана"
гээд л тайвшруулж хэлж байгаа. Хүн чинь
тэрэнд итгэх гээд өөрийн эрхгүй хүсээд
эхэлдэг юм билээ л дээ. Огт бүр байхгүй
гэхээр төсөөлж болохгүй байдаг юм байна.
Э.Болорхажид
Туулж ирсэн зам мөр, хийж бүтээсэн бүхэн нь Монголын урлагийх байж төдийгөөс өдийг хүртэл хүндлэлийн эзэн нь байж ирсэн Ардын жүжигчин Б.Дамчаа агсан урлагийн хоймороо эзгүйрүүлэн, тэнгэрт халиад тун удаагүй байна. Эгэл даруугийн туйл мэт хэрнээ, дэндүү эрхэм явсан энэ хүн гайхалтай сайн жүжигчин байгаад зогсохгүй бидний төдийлөн сайн мэдэхгүй олон авьяасыг эзэгнэн төрсөн нэгэн байв. Тэрбээр хөгжимчин, бүжигчин, зураач, орчуулагч байсан төдийгүй нийгмийн зүтгэлтэн, ерөөс их тэмцэгч ардчилагч хүн байсныг нэхэн дурсах нь зүй ёсны юм. Б.Дамчаа агсан хэзээнээсээ шинэ цагийн аяс, зөв чиг замыг, залуу үеэ дэмждэг эрхэм байсныг олон нийт сайн мэдэх бизээ.
Мөн тэрээр өрх гэрийнхээ хан хоймор нь ханийнхаа халамжит түшиг нь, үр хүүхдүүдийнхээ сайн эцэг байсан билээ. Тиймээс ч талийгаачийн хүү Д.Төвшинтөртэй уулзаж аавынх нь тухай гэгээн дурсамжийг хуваалцсан юм. Ийм их уй гашуу тохиосон үед нь биднийг ийнхүү хүсэлт тавихад хүлээж авсан түүнд болон талийгаачийн гэр бүлд уншигчдынхаа өмнөөс эмгэнэл илэрхийлье.
-Юуны
өмнө сэтгэлийг тань эмзэглүүлж байгаадаа
хүлцэл өчье. Хүүгийн хувьд аавгүй
өнгөрүүлсэн энэ өдрүүд таньд ихийг
бодогдуулж байгаа байх. Эндээс яриагаа
эхэлж болох уу?
-Аав
минь ямар ч өвчин шаналгаагүй байж
байгаад гэнэтхэн яваад өгчихсөн болохоор
хэцүү юм. Өвдөж хавдаад ч юм уу эмчлүүлж
сувилуулж байгаад явсан бол арай өөрөөр
хүлээж авах байж магадгүй. Гэтэл нэг
өглөө сувилалд яваад, орой ажил тарахад
л өнгөрчихсөн байсан. Тийм болохоор их
хүнд байна л даа. Манайхан зун болгон
наадмаар гэр бүлээрээ гол дээр очдог.
Ах дүүгээрээ, халуун ам бүлээрээ
цуглацгаагаад хорхог гээд, хонь ямаа
боогоод л баярлацгаадаг байлаа. Нас
биед хүрчихсэн, айлын эрэгтэй хүүхдүүд
амьдрал үзэж харснаараа бага зэрэг
хатуужил суусан байдаг юм байна. Охин
дүү, эгч нар, ялангуяа манай ээжид энэ
бүхэнтэй эвлэрэх амаргүй байна. Ээж
аавыг өнгөрсний маргааш нөгөөдрөөс нь
бие нь муудаад. Ер нь элэг, зүрх жаахан
муутай юм л даа. Эрчимт эмчилгээнд орсон.
Баяраар бөөндөө цуг баярлаад сурчихсан
болохоор дор бүрнээ уй гашуутай наадам
өнгөрөөлөө.
-Аав
тань өмнө нь өвчин хууч хэлдэггүй байсан
уу, Ер нь хүн өнгөрсөн хойно нь ингэж,
тэгж байх минь яав гэх харамсал төрдөг?
-77
настай гэдэг чинь өшөө наславал наслахаар
байсан. Уг нь бие их сайтай шүү дээ.
Айхтар өвчин хууч хэлээд байдаггүй. Ээж
маань өмнө нь импаркт болж байсан
болохоор бид "ээж, ээж л" гээд байдаг
болохоос аавыг гайгүй л гэж боддог байж.
Ер нь эмнэлэгт тогтмол хэвтэж байдаг.
Бага зэрэг хууч өвчиндөө эмчилгээ
хийлгэж сувилуулах маягаар л явдаг
байсан.
-Та
амьдралынх нь сүүлчийн мөчүүдэд аавтайгаа
хамт байж чадсан уу?
-Сүүлчийн
мөчүүдэд нь байж чадсаан, чадсан.
Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж
ерөнхийлөгч сонгогдчихлоо гэхэд
ардчилсан намын ахмад гишүүн хүн чинь
жаахан баярлаад наранд явсан юм. Тэрнээсээ
болоод бага зэрэг, жижигхээн харвалт
өгсөн юм. Хэл нь ээдрээд байна гээд.
Эмнэлэгт орой нь аваачиж хэвтүүлээд
эмч нар "Бага зэргийн харвалт өгсөн
байна, их бага аа. Яахав танд анхааруулга
өгчихье. Биеэ бодоорой" гэсэн. Тэрнээс
хойш дуу нь жаахан сул болчихсон байсан,
Би тухайн үед
нэг утсаар ярьчихаад дуу нь жаахан сул
байгаад байхаар нь санаа зовоод очиж
уулзаж байсан. Урьд урьдынхаасаа илүү
хөгширчихсөн ч юм шиг санагдсан. Манай
ээжийн хувьд ганц, хоёр хоног асарсан
бол гэж харамсах нь аргагүй. "Намайг
өнгөрчихөөр миний чандарыг нутагт минь
аваачаарай" гэж аав маань урьд нь
хэлдэг байсан. Тэрийг нь бид тоглоом
шоглоом болгоод "Та одоо яагаа ч үгүй
байж. Юу яриад байгаа юм бэ" гэсхийгээд
өнгөрдөг байсан. Бүр яг сэтгэлийнхээ
захиасны үгийг хэлж амжилгүй өнгөрсөн.
Харамсалтай. Захих хэлэх юм байсан л
байлгүй. Монголд яагаа ч үгүй гэрээслэл,
захиасаа бичээд байдаг юм байх биш .
-Та
талийгаачийн хэддэх хүү вэ. Одоо бодож
байхад аавдаа хэр сайн халамжтай,
энэрэлтэй хүү байж гэж санагдаж байна?
-Би
4 дэх хүүхэд нь. Халамжийн хувьд бол
мэдээж ямар ч хүн "Би эцэг эхийгээ
сайхан халамжилж байсан, сэтгэлд нь
хүртэл халамжилж байсан" гэж бодохгүй
шүү дээ. Яахав дээ боломжоороо л байсан
л байх. Гомдоохын хувьд бол нас биед
хүрснээсээ хойш айхтар гомдоож байсан
юм гайгүй. Хүүхэд байхад бол юм юм л
байна. Манай аав чинь угаасаа хүүхдээ
зоддоггүй хүн байсан. Ээж л харин
"Хүүхдүүддээ юм хэлэхгүй бол болохоо
байлаа" гэхээр л их удаан ярилцаж
суудаг байсан. Тэр нь тухайн үед жаахан
залхмаар санагдана. Жаахан сахилгагүйтээд
л болохоо болиод л ирэхээр ээж хэлнэ л
дээ. Хүүхдүүдтэйгээ одоо нэг ярихгүй
бол болохгүй нь гээд л. Аав надтай бол
тэгж их ярьдаг байсан. Би ч уг нь сахилгагүй
биш томоотойдуу хүүхэд байсан. Гэхдээ
л хэчнээн томоотой ч гэсэн бас болохгүй
үе байлгүй л яахав. Надтай гал тогооны
ерөөнд ороод хоёулаа хаалгаа хааж аваад
л хоёр гурван цаг ярьдаг. Аав ч хүүхэд
байхад ийм байсан. "Миний хүү амьдрал
гэдэг чинь ийм байдаг юм аа" гээд л.
Аав нэг юм чухалчлан хэлдэг байсан.
Миний хүү сайн сайхан юм уу, эсвэл хүнд
хэцүү амьдарч байгаа хүмүүсийг хараад
бай. Ямар хүмүүс нь сайн сайхан, ямар нь
хэцүү амьдраад байдаг юм бэ гэдэг дээр
хүмүүсийг хараад ажигла, сайн хар, бод
гэнэ. Би чинь дуугүй талдаа хүүхэд
болохоор янз бүрийн юмыг эргэцүүлж их
боддог. Сүүлд бодоод байхад аав маань
амьдралын ухаан зааж сургадаг байсан
байгаа юм.
-Аав
хүний сурган хүмүүжүүлэх ухаан байж
дээ?
-Миний
өвөө бас их айхтар хүн байж. Бас аавтай
маань тэгж их ярьдаг байсан байх гэж
бодоод байдаг юм. Хуучин үед чинь жаахан
нэр төртэй, олны танил хүмүүс чинь гадуур
дотуур хүн амьтантай уулзаж гүйгээд л
хүүхдүүдээ ийм тийм сургуульд оруулна
гэж явдаг байсан. Манай аав бол ер
тэгдэггүй байсан. "Хүн өөрийнхөө
тавилангаар явна аа. Би та нарыг хүн
болгож л өгье" гэнэ. Манай аав хүн
гэдгийг хүм гэж ярьдаг. Нутгийнх нь
аялга юм уу ямар ч байсан тэгээд яриад
сурчихсан. Миний үүрэг ямар ч байсан та
нарыг хүмүн болгоод л өсгөнө. Ямар ажил
төрөл эрхлээд яаж явах чинь та нарын
өөрсдийн ухааны асуудал аа. Хүн гэдэг
чинь цаанаа өргөн утгатай шүү дээ. Сайхан
сэтгэлтэй ч байдаг юм уу, Муу юм хийчихгүй
ч байдаг юм уу. Ямар ч байсан хүн шиг хүн
болгож өсгөнө. Бусад нь өөрсдөөс чинь
шалтгаална" гэдэг байсан. Надтай
хичээл ном дээр их анхаарч ханддаг
байсан л даа. Сүүлрүүгээ ч би ч сурлагадаа
жаахан муудах гээд. Тэр үед бид аав,
ээжээс дуулсан үгийг лекц уншлаа гэж
ярьдаг. Ямартаа л ааваас жаахан зэм
сонсвол "Өчигдөржингөө надад лекц
уншлаа" л гэж найзууддаа ярьдаг байсан
(инээв).
-Та
бол Монголын од аавын хүү. Хүссэн хүсээгүй
сургууль, соёл олон нийтийн дунд хаа ч
явсан нэртэй сүртэй жүжигчний хүү гэсэн
далбаа бол байнга зүүгдэж таарна?
-Тийм
юм байна аа байна. Бүр сургуульд байхын
л тийм байсан. Манай ахыг чинь Молом
гээд л хочилно. Манай хажуу айлын хүмүүс
хүртэл "Моломын хүү" гээд л ярьдаг
байсан. Сургууль дээр гэхэд л багш нар
"Аав чинь тийм сайхан хүн байхад, Чи
ингээд хичээлээ хийхгүй сахилгагүйтээд"
гэх ч юм уу. Тиймэрхүү юм их байна. Би уг
нь яадгаа алдсан сахилгагүй ч хүүхэд
байгаагүй л дээ. Гэхдээ хаа газар тэгдэг
юм даа. Ер нь манайхнаас хэн нь ч гэсэн
аавын нэрийг бариад ажил бүтээх гээд
яваад байхгүй л дээ. Гэхдээ нэртэй хүн
байх өөр л дөө. Намайг цэрэгт очиход л
"Дамчаагийн хүү гэж байна" гээд
хүмүүсийн харьцаа арай өөр болж байсан.
Гэхдээ би лав хүүхэд байхдаа аавтайгаа
цуг явахад ичдэг байсан. Манай аав
аминдаа "Ийм сайхан хүүхдүүдтэй"
гээд бахархах гэдэг юм уу. Хүүхдүүдээ
дагуулаад явах дуртай. Тэгэхээр нь би
түрүүлээд л явчихдаг байж билээ. Нэг
бол хоцорч алхаад. Цуг явахаар хүмүүс
"Дамчаа гуай явж байна. Энэ хүүхэд нь
байх" гээд, Аав тоохгүй яваад байхад,
би ичдэг. Олон хүний хараанд өртөөд байх
чинь сайхан ч юм биш. Тухайн үед шилжилтийн
насандаа ч байсан юм уу. Цуг явдаггүй.
Би ер нь аавыгаа эцэг хүнийхээ хувьд их
сайн аав байсан гэж л боддог. Манай өвөө,
манай аав, манай дүү, бид нар чинь гарын
дүйтэй талдаа. Хүмүүс мэддэггүй л
болохоос манай аав чинь их гарын дүйтэй
шүү дээ.
-Хүмүүс
мэдэхгүй юм их байсан юм билээ?
-Тийм
ээ. Их шүү. Би тэгж боддог юм. Янз бүрийн
авьяастай хүмүүс байдаг л даа. Зураач
ч юм уу, сайхан дуучин ч юм уу. Манай аав
бараг л чадахгүй юм байхгүй. Их сайн
зураг зурдаг байсан. Хүмүүс тэрийг нь
бол мэддэггүй юм. Тосон будгаар зурдаг.
Зурна, дуулна. Соёлын ордонд бүжигчин
байсан. Хөгжимчин байсан. Жүжигчин.
Хэлэндээ бол их сайн. Ном бичих, орчуулах,
бичгийн талын соёл их сайн. Их ч олон
номон дээр редактор хийж байсан.
Орчуулганд их сайн. Тал талын авьяастай
байсан.
-Аав
тань натурт, энд тэнд та нарыг дагуулж
явдаг байв уу. Киноны олны хэсэгт ч юм
уу ороод, бага насаа дэлгэцэнд мөнхөлсөн
явдал байна уу. Ер нь танайхнаас урлагт
яваа хүн байна уу?
-Манайхаас
аавын ажлыг аваад үлдсэн хүн байхгүй.
Бүгд л өөр өөрсдийнхөө замыг дагаад
явцгааж байна. Хүүхэд байхад бол кинонд
тоглуулъя гэдэг. Би ичимхий хүүхэд
болохоор тоглоогүй. “Гарын таван хуруу"
кинонд тоглуулъя гэж ятгаад “Гоё шүү
дээ.. Хичээлээс чөлөөлөгдөөд. Буудалд
байрлаад" гэж байсан. Тэр үед Дарханд
зургийг нь авах гэж байл уу. Би тэгээд
яваагүй. Ер нь тэгээд хүний өөрийн явах
зам гэж байна шүү дээ. Тэр бол миний зам
биш л байсан байх. Манай эгчийн хувьд
бол их олон кинонд дуу оруулж байсан.
Яг миний дээд талын эгч л дээ, Энд тэнд
натурт бол бид зөндөө л явж байсан.
-Аав
тань жил хагасын өмнө Шувуун фабрикт
байхдаа байрны халаалтыг өгөхгүй байна.
Холбогдох хүмүүс асуудлыг авч хэлэлцэхгүй
бол оршин суугчдын эрх ашгийн өмнөөс
тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.
Өлсгөлөн, суулт зарлана гэж байсан.
Тэгэхэд хүмүүс нэртэй төртэй ийм сайхан
хүнээ өвлийн хүйтэнд зутраагаад дулаан
бүлээнийг нь ч өгөхгүй гэж харамсацгааж
байлаа. Аавын тань их тэмцэгч хүн байсан?
-Би
мэдээгүй байсан. Манай найз нөхөд над
руу яриад. "Аав чинь телевизээр гараад"
гэсэн. Орой нь очсон чинь телевизээр
гарчихсан байсан. Манай нэг найз "Аав
чинь уранхай гуталтай байх шиг байсан
шүү" гээд надаас санаа зовсон байдалтай
аятайхан байдлаар л надад ойлгуулсан
л даа. "Аавын чинь гутал нь нэг жаахан
тийм байсан шүү" ч, гэлүү. Би утсаар
яриад "Та яаж байгаа юм бэ. Ядаж
хүүхдүүдийнхээ нэр сүрийг бод л доо.
Тэр олон хүүхдүүд нь аавыгаа ингэж авч
явдаг юм байна даа" гэж ойлговол яах
юм бэ. Ядахдаа гутал хувцасаа солиод
гарахгүй яасан юм бэ" гэсэн чинь
"Яадаг юм бэ. Албаар тийм уранхай юм
өмссөн юм. Тэд нарт нэг цочроо өгөхгүй
бол ерөөсөө болохгүй" гэж байсан. Ер
нь манай аав хувь хүнийхээ хувьд зусарч
биш. Тэгээд өөрийнхөө арай нэг шударга
зөв гэсэн юманд л итгэж Ардчилсан намд
орсон гэж боддог шүү. Манай аав 85 онд
МУГЖ болж байсан. Уг нь 70-аад оны сүүлээр
Гавьяатад тодорхойлсон байсан гэдэг
юм билээ. Тэгээд Кино үйлдвэрийнхэн
Дарханд тоглолтоор ч билүү явж байгаад
аав тэнд байсан "С.Төмөр-Очир гуайтай
гудамжинд тааралдсан юм байж. "Манайхаар
ороод гар" гэсэн юм байна. Тэгэхээр
нь орой нь очоод жаахан архи дарс уугаад
ярьж хөөрч суусан юм байгаа биз. Тэднийд
хоносон юм байна. Тэгээд тэрнээс болоод
гавьяатад дэвшээгүй гэж ярьдаг юм. Энд
хотод хүрээд ирэнгүүт Намын хорооноос
дуудаад бөөн юм болж байсан гэж манай
ээж ярьдаг. Тэр үед манай хамгийн том
эгч Дарханд байсан. Тийшээ явчихсан
хойгуур нь "Хаашаа явсан" гэж утсаар
ярьж асууж байсан гэсэн. Тэгээд Гавьяат
авч чадаагүй. Сүүлд нь 85 онд Гавьяат
авахад чинь би ч бүр жаахан байсан. Манай
сургуулиас хүртэл тодорхойлолт авч
байсан л гэдэг юм. Би жаахан байсан
болохоор санахгүй байна л даа. Ээжийн
ажлын газраас, бүгдээс нь л нь тодорхойлолт
авч байсан гэсэн. Тухайн үед тэгдэг ч
байсан байж магадгүй ээ. Ардын жүжигчнээ
ч бас нэлээн хожуу авсан шүү дээ. Хүмүүс
ч АЖ гээд бодоод яваад байдаг байсан.
Зарим хүмүүс нь хөөцөлдөж байгаад л
авчихдаг юм билээ. Манай аав чинь ер
тийм юм байдаггүй, "Өө яахав" гээд
л явж байдаг хүн байсан.
-Ардын
жүжигчин авчихаад аав тань ямар төрх
байдалтай сууж байсан нь одоо танд
харагдаж байгаа байх?
-Манай
аав сонин гөжүүд талдаа хүн л дээ. Учиргүй
олны анхааралд өртөөд, хүндлүүлээд байх
сонирхол нь бага. Ямар сайндаа шагнал
авсан хүмүүс ордны хойд талын төв
хаалгаар бүгдээрээ гарч ирдэг, үүдэн
дээр нь ах дүү, хамаатан садан, найз
нөхөд нь цэцэг сэлт барьчихсан зураг
хөргийг нь аваад, хадагтай сүү ч барьчихсан
угтаж тосч байх шиг. Бид ч тэнд аавыг
хүлээгээд байсан чинь байдаггүй. Тэгсэн
бүр цаад баруун талын хаалгаар ганцаараа
гарч ирж байгаа юм. "Яагаад наанаасаа
гараад ирэв ээ" гэсэн чинь "Олон
хүн шаваад төвөг зүгээр" гэж байсан.
Тиймэрхүү л хүн. Олны анхааралд, нэр сүр
хөөцөлдөөд байх сонирхол багатай. Эгэл
талдаа л хүн.
-Мэдээж
ааваасаа өвлөсөн авьяас, гарын ур танд
байгаа. Та ер нь аавыгаа ямар үед илүүтэй
баярлуулсандаа гэж бодож байна?
-Телевизээр
янз бүрийн концерт гарахад миний хийсэн
хөгжим оролцоогүй концерт гэж ер нь
харагддаггүй юм. Ямар ч концерт явсан
"Миний хийсэн, миний үйлдвэрийн хийсэн
хөгжим байна" гээд хардаг. Манай аав
тодорхой хэмжээгээр бахархдаг байсан
байх гэж боддог. Би заримдаа шинээр
хөгжим зохиож хийдэг юм. Морин хуурын
чуулгад дунд хуур гээд хөгжим зохиож
хийж өгч байсан. Хамгийн анх 97, 98 онд
"Морин хуур"-ын чуулгын уран сайхны
удирдаач Батчулуун багштай ярилцаад "оркестрт
ийм өнгө дутаад байгаа юм. Дунд хуур
хийе" гэж. Би тэрийг аавтай ярьж байсан
юм. Манай аавд хөгжмийн зэмсэгийн талаар
бүр нарийн ойлголт байхгүй. Тэгээд
тиймэрхүү юм ярихаар их баярладаг юм.
Мэргэжлийн хүн биш ч гэсэн зарим нэг
хэрэгтэй зөвлөгөөг өгч байгаа юм. Аавтай
ажил төрлөө яриад зөвлөөд сууж байхад
сайхан санагддаг. Өөрт нь бол таалагддаг
л байсан. Манай хүү Италид сургууль соёл
төгсөөд ирчихсэн, одоо ийм тийм гээд л
ярьдаг байсан. Сүүлд ажил явдал дээр нь
бүр олон жилийн өмнөөс таних хүмүүстэй
таарахад "Өө аав чинь чамаар их
бахархаж байсан. Манай хүү компанитай
болсон" гэж яриад байсан гэж байхав.
Хөөрхий минь аминдаа бахархдаг л байсан
юм шиг байгаа юм.
-Монгол
нутгийнхаа байгалийн сайханд их шимтдэг,
аялах дуртай хүн байсан. Ямартаа л "Миний
нэг хуурай хүү намайг сайхан аялууллаа"
гээд нийтлэл бичиж байсан?
-"Тэргэл
Тех" компаний захирал Ганхуяг гэж
тэр хүнд манай аав их сайн байсан юм.
Өөрийнх нь аавтай зан характерийнх нь
хувьд их төстэй санагдаад байдаг байсан.
Манай аавд ч аргагүй ёстой хүү шиг нь л
байсан л даа.. Сая ажил явдлаар нь таарсан.
Их даруухан сайн хүн. Би нэлээн хэдэн
удаа уулзаж байсан юм. Манай аав аялал
жуулчлалд их дуртай. Их ч явсан. Ноднин
ээж аав хоёр Бээжин яваад, Шанхай ороод
ирсэн юм. Аав тэгсэн "Дараагийн удаа
явбал хөгшнийг орхино оо. Замын ая
даахгүй, ядраад байх юм" гэсэн. Ээж
ядраад тэнд эмнэлэгт нэг хоног хэвтэж
сувилуулсан юм билээ. Ямар сайндаа
дараагийн удаа би өөрөө явна аа" гэж
байхав. Манай аав ч өөрөө бол их л явсан
хүн л дээ. Хуучин социализмын үед чинь
киноны ажлаараа ч. Хамгийн сүүлд гэхэд
л "Хадаг" гэж киноны ажлаар Бельги,
Франц, Венец орчихсон байсан. Хоёр ч
удаа тэгж явсан. Өмнө нь ч ёстой явж
үзээгүй газар байгаагүй дээ. Арай л
Африкийн ширэнгээр яваагүй байх. Заримдаа
амралтанд ганцаараа явчихдаг юм. Сая
бид яг түүн шиг нь бодоод л ганцааранг
нь явуулчихсан юм. Ер нь аав маань
амралтанд явсан ч ер зүгээр суухгүй.
Баахан ном чирч авч очоод, тэндээ уншаад
л сууна. Ямар сайндаа ээж минь "Өвгөн
маань өнгөрсөн хойноо хүртэл буянаа
өгч байх юм даа" гэж байсан. Өнгөрсөн
хойно нь хийсэн ажлынх нь киноных нь
хөлс мөнгө бодогдоод орж ирсэн.
-Их
олон хэлний өндөр түвшний боловсрол,
мэдлэгтэй хүн байжээ. Тэр хэлний
боловсролыг хаанаас олж авсан байдаг
бол?
-Ер
нь бие дааж л сурсан байхаа даа. Эсперанто
хэлээр их сайн ярьдаг юм. Олон улсын хэл
гээд нэг үе дэлхийд их хүчээ авч байсан
хэл. Одоо болтол орон оронд Эсперанто
хэлний холбоо гэж байдаг юм шиг байна
лээ. Аав орос хэлэнд их сайн. Москвад
сурч байгаад бие нь муудаад, хагас жил
болоод буцаад ирсэн гэдэг юм. Уг хүний
хэлний авьяас байдаг шүү дээ. Орос
хэлнээс орчуулга их хийдэг байсан. Би
ч гэсэн мэдэхгүй үг таарчихвал их
асуудаг. Манай эгч бас хэлэндээ их сайн.
Орост төгссөн. Испани, Англи, Орос хэлтэй.
-Аав
ээж хоёр тань анх танилцаад гэр бүл болж
байсан тухайгаа дурсдаг байсан уу?
-Би
аавыгаа нэлээн нас нь дээр гарчихсан
хойно төрсөн. Сайхан сайхан дурсамжууд
бий. Манай ээж ярьж байдаг юм л даа. Аав
нэг удаа уулзах гээд ирж байсан гэсэн.
Тэр үед чинь орон сууц энэ тэр нэг их
байсан биш. Гитар тоглоод дуулаад
одоогоор бол аминдаа поп од мод л байсан
юм байлгүй дээ. Тэр утгаараа ээжийг л
эргүүлдэг байсан юм уу. Гитараа үүрчихсэн
сууж байгаад бүдэрч унаад, эвдэлчихсэн
гээд ээж одоо хүртэл яриад инээдэг юм.
"Би ер нь бараг од шүү" гэдгээ л
харуулах гэсэн юм уу. Надад үлдсэн сайхан
дурсамжууд олон байлгүй яахав. Манай
аав гэртээ их юм хийдэг байсан. Шинэ
жилийн баяраар манайх сүлд модоо аймаар
сүртэй засдаг байсан. Гал тогооноосоо
бусад бүх л өрөөндөө бараг мод засна.
Коридортоо утас татаж байгаад л янз
бүрийн чимэглэл юм өлгөөд л, өвлийн
өвгөн хийж тавиад л. Би тэрийг их сайн
санадаг юм. Нэг удаа зузаан картонон
цаасаар их том чаргатай, өвлийн өвгөн
хийгээд. Хүүхэд болохоор тийм юмыг чинь
хараад аягүй их баярлаж байгаа юм чинь.
Эсвэл бүтэн сайн өдөр болохоор бид нар
гэр бүлээрээ суугаад банштай шар будаатай
цайгаа уугаад ширээ тойроод сууцгаана.
Аав бага насныхаа тухай, сургуульд сурч
байхад нь ямар байдаг байсан талаар
ярина. Нэхий дээлтэй явдаг байснаа, бас
хүүхдүүд бөөсддөг байсныг ярина. Намайг
бага байхад аав илбэ ч үзүүлнэ. Биднийг
их л хөгжөөдөг байсан. Манай дүү бид
хоёрыг дагуулж музей их үздэг байсан.
Гарын дүйтэй, зураг энэ тэрд дуртай болоод ч тэр үү музей үзэх дуртай. Бид хоёр Улаанбаатарын хэдэн музейг багаар бодоход тав таван удаа үзсэн байх аа. Би одоо ч гэсэн музей үзэх дуртай. Аав бид хоёрыг дагуулж яваад их тайлбарлаж өгдөг байсан.
-Амьдралын
ухаантай жинхэнэ сайхан Монгол аав л
байж дээ. Одоо аавын тань тэр сайхан зан
чанар аав хүний ноён нуруу, тушиг тулгуур,
үр хүүхэддээ амьдралыг таниулах, чадвар
нь үр ачид нь дамжигдаад явах байх даа?
-Тэгж
л явах байх гэж бодож байна. Ер нь биднийг
,сайн хүмүүжүүлж чадсан. Амьдралын ухаан
суулгаж өгч чадсан гэж бодож байна.
Өөрөө бол надад ярьдаг байсан юм л даа.
Ухаантай хүн гэдэг чинь их сургууль
төгссөн, диплом өвөртөлсөн хүнийг
хэлдэггүй амьдралын ухаантай хүнийг
хэлдэг юм. Амьдралын ухаантай хүн гэдэг
чинь (дээр үед хувийн машинтай хүн бараг
байдаггүй байхад хоёр машинтай хүн
манай хажуу талын байранд байсан юм.)
энэ хүнийг хэлж байгаа юм бишээ. Амьдралын
ухаан гэж юуг хэлдэг вэ гэхээр "Чи
өөрөө амьдралыг яаж харж ойлгож чадаж
байна. Өөрийгөө юу гэж ойлгож байна, Хүн
яавал сайхан амьдрах вэ. Хүнд муу юм
хийхгүй байж, хүн өөрөө аятайхан явна,
Ажил хөдөлмөр сайн хийж байж, ажил
хөдөлмөрт дуртай байж сайхан амьдрана"
гэдгийг надад их хэлж өгдөг байсан. Хүнд
сайн юм л хийж явахад ямар нэг байдлаар
сайн л явна гэдэг байсан.
-Аавынхаа
төрсөн нутгаар та хэр явсан бэ?
-Хуучны
Ховдын Буянт сум л даа. Баян-Өлгий гэж
аймаг байгуулагдахад тийшээ таслагдаад.
Одоо Баян-Өлгийн Буянт сум. Би нутагт
нь очиж үзээгүй ээ. Манай ах дүү нар бол
очиж үзсэн л дээ. Нутагт нь холын хамаатан
садангууд байдаг гэсэн. Холбоотой хүмүүс
бол байлгүй яахав. Аавын "Би Зэлмийн
удам" гэж ном байдаг. Үзэмчин, Урианхай
л хүн байсан. Өөрийнх нь дурьдатгал,
намтар маягийн ном юм даа.
-Хувийн
зохион байгуулалт их сайтай хүн байсан
шиг байгаа юм?
-Их
ажилсаг. Ямар сайндаа өдий насалчихаад
ер зүгээр сууж чадахгүй шүү дээ, Угаасаа
өөрийнх нь айдаг байсан юм зүгээр байх
л байсан юм шиг. Өөрөө ч хэлдэг байсан."Би
тэтгэвэрт гарлаа гээд зүгээр хэвтвэл
эрүүл мэнд ч доройтно. Сэтгэл санаагаар
өөдрөг биш байна" гэдэг. Тэгээд нэг
юм олоод хийчихвэл, энд тэнд багшлаад,
ном бичээд, орчуулаад янз бүр болоод
нэг л их ажилтай хүн байдаг байсан.
Гэхдээ ямар ч байсан ажлын төлөө зүтгэдэг
байсан. Кино үйлдвэр чинь кинонд дуу
оруулна, зургийн эвлүүлэг гээд их хонож
ажилладаг байсан.
Орой нь ээж бид нар хэн нэгийг нь дагуулаад хоол хүргэж өгдөг. Ер нь их хөдөлмөрч. Гэрээ ч өөрөө их тохижуулдаг. Сүүлдээ нас нь жаахан дээр болоод больсон болохоос биш залуудаа бол гэрийнхээ хана энэ тэр дээр янз бүрийн хээ зохиож зурж наагаад л.
-Одоо
зурсан зургууд нь, гараар хийсэн юмнууд
нь байдаг уу?
-Тийм
юм жаахан ховор л болчихоод байна. Сүүлд
нэг зурсан зургийг нь би хайгаад олохгүй
л байгаад байна. Оросын нэг зураачийн
зурагнаас хуулж зурсан хуулбар зураг
байсан юм. Аминдаа хайгаад, сураг нь
гараад л байна. Олж авах санаатай байна.
Тэгээд хайж байгаа юм. Хүн чинь амьд
сэрүүнд нь тийм юм ерөөсөө боддоггүй
юм байна. Өнгөрсөн хойно нь л ингэчих
юмсан, тэгчих юмсан гэж боддог. Яахав
дээ. Зураачийн хувьд мэдээж айхтар
үзэсгэлэнд тавиад яасан сайхан зураг
вэ гээд гайхлыг төрүүлээд байхаар зураг
зурдаг байсан гэх нь юу вэ. Гэхдээ л
энгийн хүнтэй харьцуулашгүй сайн зурна
л даа. Тэрийг нь тэгтлээ их анзаардаггүй
байж.
-Бид
нарт цаг зав гаргасан танд баярлалаа?
-Өнгөрснийх
нь дараа би интернетэд ороод сууж байхад
сайтууд дээр их олон хүн сэтгэгдэл
бичсэн байна лээ. Тэрийг харахад их л
сайхан санагдаж байсан. Үнэхээр бахархсан.
Бүр байгууллага, байгууллагуудаас
эмгэнэл илэрхийлсэн байсан. Сая ажил
явдал нь сайхан болсон. Төрийн гурван
өндөрлөгүүд ирсэн.
Хүндэт харуул гэдэг чинь уг нь тодорхой үед байдаг журам байдаг юм билээ. Яг жүжигчнийхээ хувиар ингэж гаргаж чадах ч байсан юм уу. Ямар ч байсан нийгмийн зүтгэлтэн хүн байсан. Тэр ч утгаараа их л сайхан гаргаж өгсөн. Ажил явдал нь сайхан болсон. Их олон хүн тусласан. Ардчилсан намаас, хуучин кино үйлдвэр, кино бэлтгэлийн захирал. Яаман дээр шууд комисс байгуулагдаад дороо л сайхан болсон. Өөрөө бол гэрээс маягаар "Намайг өөд болбол чандарыг минь төрсөн нутагт аваачаад уулан дээрээс хийсгээрэй" гэдэг байсан. Тэгж болдоггүй юм байна. Бид түүгээр нь хийчих гээд байсан л даа. Ийм юм болчихоор чинь ёс журмыг нь баримтлахгүй бол болохгүй. Би шүтлэггүй хүн гээд, янз бүр болоод байж болохгүй. Эцэг хүний хувьд хэлсэн ярьснаар нь хийж болдоггүй гэж байна. Лам үзээд галд ойртуулж болохгүй гээд. Өөрөө бол "Намайг Алтан-Өлгийд битгий оршуулаарай" гэж байсан. Би бодоход санаа нь бас яваандаа хөгшинтэйгөө цуг байж чадахгүй дэмий л гэж бодсон байх л даа. Нэг нь өөр газар гэж бодсон байх. Тэгээд харин зүг чиг нь сайхан таарсан. 61-ийн гарамын тийшээ нэг сайхан зүлэгжүүлсэн хашаатай сайхан соёлтой, харуул хамгаалалттай компани байдаг юм билээ. Одоо Алтан-Өлгий чинь харахад их эвгүй болсон юм билээ.
-Буян
номын газраар их явж байгаа байх даа?
-Одоо
гайгүй байгаасай гэж бодож байна. Би уг
нь ер бурхан шашин гэдэгүй байсан.
Өнгөрснөөс нь хойш бурхан шашинд
сэтгэлээр санагддаг болж байна. Огт
байхгүй болчихно гэхээр төсөөлөгдөж өгөхгүй.
Тэрний оронд бурханы орон гэж байдаг
бол тийшээгээ оччихсон байгаасай.
Өнгөрсөн өвөл
дүү нь өнгөрсөн юм. Дүүтэйгээ ч юм уу,
аав ээжтэйгээ уулзаад байж байгаасай.
Би ээжид "Та битгий санаа зов. Цаг нь
болохоор та очно. Та хоёр уулзалдана"
гээд л тайвшруулж хэлж байгаа. Хүн чинь
тэрэнд итгэх гээд өөрийн эрхгүй хүсээд
эхэлдэг юм билээ л дээ. Огт бүр байхгүй
гэхээр төсөөлж болохгүй байдаг юм байна.
Э.Болорхажид