Нийслэлийн газрын алба Нийслэл хот байгуулагдсаны 369 жилийн ойг тохиолдуулан өөрийн байгууллага дээрээ цахим мэдээллийн төвийг ажиллуулахаар болжээ. Энэхүү цахим мэдээллийн төв нь иргэдэд газрын харилцааны тухай мэдээллийг илүү нээлттэй, үнэн зөв хүргэх, тухайн салбарт шийдвэр гаргах албан тушаалтан, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгөх зорилготой ажээ. Мэдээллийн төвийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг, Улаанбаатар хотын ерөнхий мөнежер Ч.Бат, Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд, Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын дарга Ш.Батсүх, Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуй нар оролцлоо.
М.Ариунтуул