Модны шаргал навчис шаргин хийсч, хаа нэгтээ зэллэн нисэх аяны шувуудын ганганах дуун сэтгэлд хөнгөн уйтгар төрүүлэн намар орой болсныг өгүүлэх мэт. Хаана, ямар газар очихыг нь таахад бэрх шувуудын их аян сонирхолтой. Бас түмэн нууцыг өөртөө агуулдаг аж.
Францын кино зураглаачид, нисэх онгоцон дээгүүр нисч байгаа хотон шувуудын зургийг авах үеэр аяны шувуудын зэллэн нисдэг нууцыг тайлахыг хичээжээ. Тэд зураг авалтад оролцох хотон шувуудын “баг”-ийг урьдаас бэлтгэж, сургуулилалт хийлгэсэн байна. Ингэхдээ шувуу бүрт зүрхнийх нь цохилтыг хэмжих багаж бэхэлж өгчээ. Үүний дүнд Францын Вильер-ан Буагийн үндэсний эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд шувууд зэллэн нисэх үедээ зүрхнийх нь цохилт ганцаараа нисч байгаа үеийнхээсээ удаан байдаг болохыг тогтоосон байна.
Шувууны ганцаараа нисэх үедээ дэвэх далавчны хөдөлгөөн нь зэллэн нисэх үеийнхээс нь илүү ихэссэн байдаг нь ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, тэд удирдагчийнхаа дэвэлтийн хэмнэлд зохицуулан зэллэн нисдэг учир олон мянган километр замыг туулж чаддаг байна. Агаарын урсгалыг сөрөхөд нь олуулаа нисэх нь шувуудад таатай байдаг гэж эрдэмтэд үзжээ.
Олон жилийн хувьсал өөрчлөлтийн явцад шувуу зэллэн нисэх аргыг олсон бөгөөд энэ нь ганц нэгээрээ нисэх шувуунд төдийгүй, нийт сүрэгт таатай нөлөө үзүүлдэг тул тэд зорьсон газраа эсэн мэнд хүрч чаддаг гэнэ. Нээрэн олуулаа нисэхэд хөгжилтэй, нэг нэгэндээ нөмөр нөөлөгтэй байхыг үгүйсгэх аргагүй.