gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдийн засгийн ерөнхий хүлээлт сөрөг гарчээ

Эдийн засаг
2009-05-13
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-05-13

-Хэрэглэгчийн Хүлээлтийн Индекс (ХХИ) 89.1 , Хэрэглэгчийн хүлээлтийн индикатор 43.8 гарлаа-

Эдийн засгийн индикатор

Ажилгүйдлийн түвшин, инфляцийн өөрчлөлт, ДНБ-ны өсөлт бууралт зэрэг нь бүгд эдийн засгийн индикаторууд. Эдгээр нь “түүхэн” индикаторуудын ангилалд хамаарна. Түүхэн индикаторууд гэдэг нь үндсэндээ эдийн засгийн өнгөрсөн үеийг харуулах тодорхой.

Тухайлбал 2008 оны инфляци 22.4 хувь гарсан нь 2009 оны нэгдүгээр сард эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарч байгаа талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй юм.

Харин “тэргүүлэгч” гэж эдийн засагчдын нэрлэдэг индикаторууд нь хэрэглэгч болон бизнесийн ирээдүйн хүлээлт дээр суурилан эдийн засгийн бодлого боловсруулж шийдвэр гаргахад хамгийн чухал мэдээллийг өгч байдаг.

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс (ХХИ) гэж юу вэ?

Хэрэглэгчийн хүлээлтийн индекс нь олон улсад өргөн ашиглагддаг өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. ХХИ нь тэргүүлэгч индикаторуудын нэг бөгөөд хэрэглэгчдийн ирээдүйн эдийн засгийн хүлээлтийг харуулдаг байна. Эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, ирээдүйн байдлын талаархи хүлээлт нь нийт эдийн засгийн хандлагад чухал нөлөө үзүүлж байна. Тиймээс дэлхийн олон улс орон хэрэглэгчдийнхээ үйл хөдлөл, хүлээлт дээр тулгуурласан индексийг тооцож, шийдвэр гаргах чухал үзүүлэлт болгон ашигласаар байна. Энэ нь зөвхөн улс орны бодлого боловсруулахаас гадна бизнес эрхлэгчдэд эдийн засгийн ирээдүйн таамаглал гаргаж ажил хэргээ удирдахад чухал ач холбогдолтой.

Өнөө үед хэрэглэгчдийн гаргаж буй шийдвэр нь эдийн засгийг бүхэлдээ тодорхойлох болжээ. Ийм учраас Америкийн Conference Board, Германы ZEW зэрэг байгууллагуудаас гаргадаг хэрэглэгчдийн хүлээлт нь эдийн засгийн ирээдүйн чиг хандлагыг гайхалтай сайн харуулж чаддаг байна. 

Дээрх графикт Америкийн хэрэглэгчийн хүлээлтийн индекс ба Америкийн ажил эрхлэлтийн түвшний хамаарлыг харуулжээ. Энэхүү Америкийн өнцөг булан бүрт амьдарч буй 500 хүнээс авдаг санал асуулга нь ажилгүйдлийн төвшний өөрчлөлтийг хэрхэн оновчтой таамаглаж байсныг графикаас тодорхой харж болно.

Монголын хэрэглэгчийн хүлээлтийн индексийг тооцох аргачлал

ХХИ-ийг Монгол улсын эдийн засгийн бүтцэд тохируулан улирал тутамд нэг удаа, нийт 500 иргэнээс санал асуулга авах замаар гаргаж байна. Эдгээр 500 иргэн нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн бүтцийг төлөөлхүйц байдлаар статистик түүврийн аргаар сонгогдож байгаа юм. Санал асуулга нь өөртөө индекс болон индикаторыг тооцоолоход ашиглагдах 5 суурь асуулттай бөгөөд индексийн бодитой байдлыг хангах зорилго бүхий 19 нэмэгдэл асуултыг агуулдаг. Асуултууд нь ерөнхийдөө одоогийн нөхцөл байдал ба ирээдүйн хүлээлт гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

ХХИ нь:
а.Хэрэглэгчдийн хэрэглээний хандлагад гарч байгаа өөрчлөлт, хүлээлт,
б.Инфляци,
в.Ажилгүйдэл,
г.Банкны сеткорын талаар хэрэглэгчдийн байр суурь,
д.Засгийн газраас авч явуулж байгаа арга хэмжээнүүдийн талаар нийгмийн байр суурь гэсэн үндсэн 5 чиглэлээр хэрэглэгчид ирээдүйд ямар хүлээлттэй байгааг тодруулах зорилготой.

Монголын хэрэглэгчийн хүлээлтийн индекс

Санхүүгийн Зах Зээлийн Холбооноос (ACI MONGOLIA) Монгол улс даяар хэрэглэгчийн хүлээлтийн индексийг тооцож үзэхэд 2009 оны хоёрдугаар улиралд Хэрэглэгчийн хүлээлтийн индекс /ХХИ/ 89.1, Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн индикатор /ХХИИ/ 43.8 тус тус гарсан байна.  ХХИ нь суурь үе буюу 2009 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 10.9 хувиар буурсан нь хэрэглэгчдийн эдийн засгийн хүлээлт муудаж байгааг харууллаа.

ХХИИ нь 0-100 хүртэл интервалтай байдаг бөгөөд 50-аас дээшээ гарвал хэрэглэгчийн макро эдийн засгийн ерөнхий хүлээлт эерэг, харин 50-аас доошоо гарвал макро эдийн засгийн ерөнхий хүлээлт сөрөг байгааг тус тус харуулна.  ХХИИ 43.8 гарсан нь нийт хэрэглэгчдийн ирээдүйн хүлээлт сөрөг хандлагатай байгааг харуулж байна.   ХХИ-ийн одоогийн нөхцөл байдлын индекс нь ирээдүйн хүлээлтийн индекстэй харьцуулахад тун доогуур байгаа нь ерөнхий индикатор доогуур гарахад мөн нөлөөлж байгааг анхаарах хэрэгтэй.   

Хэрэглэгчдийн мөнгөн орлого сүүлийн нэг жилд мэдэгдэхүйц буурах явцад инфляцийн төвшин өндөр байсан нь одоогийн эдийн засгийн хүлээлтийг сөрөг гаргахад хүргэжээ. Нийт санал асуулгад оролцогсодын хамгийн их буюу 24.3 хувь нь ирэх нэг жилд эдийн засгийн байдал муудна гэж үзжээ. Судалгаанд хамрагдагсдын 83.3 хувь сүүлийн саруудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэж үзсэн нь хэрэглэгчид инфляцид ихээхэн мэдрэг байгааг харуулж байна. Ялангуяа хэрэглэгчид төгрөгийн ханшийн сулралтыг худалдан авах чадвар буурч байгаагийн гол шалтгаан гэж үзсэн байна. Ажил эрхлэлтийн байдлыг тодруулах зорилгоор асуусан бүлэг асуултын хариу эерэг гарсан нь улирлын чанартайгаас бусад ажлын байрууд харьцангуй тогтвортой байгааг харуулж байна.

Хэрэглэгчид эдийн засгийн нийт салбаруудад төдийлөн итгэлтэй биш байгаа боловч зарим салбар, тухайлбал уул уурхайн салбарт эерэг өөрчлөлтүүд гарна гэж санал асуулгад оролцогсодын 32.5 хувь нь үзэж байгааг энд онцлох нь зүйтэй.

Санхүүгийн зах зээлийн холбоотой хамтран бэлтгэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан