Төрийн сүлдэндээ залбирч, тугаа үнсэж ард нийтийн амгалан тайван байдлын төлөө тэмцэхээ тангарагласан цагдаагийн албан хаагчид эрсдэлд орох нь элбэг. Тэд бидний адил өрх гэр, амьдрал ахуйгаа өөд татах гэж зүтгэж яваа жирийн иргэд. Харин дүрэмт хувцсаа өмсч, ажилдаа гарахдаа гэмт хэрэгтэй хатуу ширүүн тэмцэх үүрэгтэй хууль сахиулагч болдог. Эрсдэлтэй байнга нүүр тулж бүхнийг цээжээрээ халхлан гарах тохиолдол цөөнгүй. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд болсон олныг хамарсан үймээний үеэр олон хүн гэмтэж бэртэн, зарим нь алтан амиа алдсан. Тэдний дунд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон цагдаагийн ажилтнууд ч бий. Үймээнийг таслан зогсоож ард иргэд, бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг авч ажилласан тэдний долоо нь үймээний үеэр иргэд рүү гал нээж, хүний амь бүрэлгэсэн хэргээр Ганц худаг дахь урьдчилан хорих төвд хоригдож байсан. Тэдний хэрэгт хангалттай нотлох баримт олдоогүй, ихэнх нь биеийн байдал муу байснаас үүдэн одоогоор Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт гадуур шалгагдаж байна.
Ихэнх байгууллага дэргэдээ Үйлдвэрчний эвлэл байгуулан ажилтнуудынхаа эрх ашгийн төлөө ажилладаг. Харин эрсдэлтэй байнга нүүр тулдаг цагдаагийн байгууллагад Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажилладаггүй гэхэд гайхмаар. Тиймээс эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд цагдаагийн ажилтнуудыг өөрсдөөс нь өөр өмгөөлөх хүн байхгүй. Социализмын үед НАХЯ-ны дэргэд Үйлдвэрчний эвлэл байгуулан ажиллаж, энэ нь ардчилсан хувьсгал ялах хүртэл тогтвортой оршин тогтнож байсан. Гэтэл одоо цагдаагийн байгууллагад Үйлдвэрчний эвлэлийн үнэр ч үлдээгүй гэхэд болно. Хэдийгээр цагдаагийн байгууллагад ҮЭ-ийн салбар байгуулахыг хориглосон хуулийн заалт байдаггүй ч тушаал биелүүлдэг хүчний байгууллагад эвлэл, хороо байх шаардлагагүй гэсэн ойлголт нийгэмд бий. Уг нь цагдаад ҮЭ-ийн нэгж байгуулчихвал хэдэн цагдаагаа өмгөөлж хамгаалахад хэрэгтэй юм гэж ярих ахмад ажилтнууд ч байдаг.
Долдугаар сарын 1-нд болсон үймээний улмаас Ганц худаг дахь урьдчилан хорих төвд цагдаагийн долоон ажилтан хоригдож хуурай өлсгөлөн зарлаж байсан. Тэдний нэг Д.Ууганбаярын биеийн байдал эрс муудаж гэрээслэл бичиж байсан удаатай. Тэрбээр гэрээслэлдээ: ".. .Нийгмийн хэв журмыг ноцтой бүлэглэн зөрчсөн үйлдлийг хүчээр таслан зогсоогоогүй бол хэчнээн зуун хүний амь нас эрсдэж, орон байраа тонон дээрэмдүүлж, шатаалгах байсныг хэлж мэдэхгүй. Намайг 28 хоног шалгахдаа нотлох баримтгүйгээр хүн алсан хэрэгт яллагдагчаар татан үргэлжлүүлэн хорьж, цагдсаар байна. Миний бие эрс муудаж амь насаа алдсан тохиолдолд ямар ч нотлох баримтгүйгээр цагдан хорьж буй прокурорын Мөрдөн байцаах албаны байцаагч, Улсын прокурорын дарга, шүүгч нар, бусад төрийн албан тушаалтнуудаас нэхэмжлэхийг ар гэрийнхэн, найз нөхөд, ард түмэндээ захиж байна" гэжээ. Тухайн үед мэргэжил нэгт нөхдөө суллуулахаар цагдаагийн зарим ажилтнууд, Цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбооноос жагсаал цуглаан хийж байсан. Харин цагдаагийн байгууллагаас ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалахаар ямар нэг албан ёсны байгууллага гарч ирээгүй. Ганц худагт хоригдож байсан долоон хүний зарим нь ажлаа хийж байгаа гэх ч эрүүл мэндийн хувьд эмчийн хяналтад одоог хүртэл байгаа аж.
Цагдаагийн алба хаагчдын эрүүл мэндэд өндөр шаардлага тавьж, урьдчилан сэргийлэлт, эрүүлжүүлэлт зэрэгт онцгой анхаарах болсон байна. Энэ асуудал ор тас мартагдсан нь Ганц худаг дахь урьдчилан хорих төвд хоригдсон дээрх долоон хүний эрүүл мэндийн тодорхойлолтоос харагддаг. Тэдний ихэнх нь зүрх, бөөр, тархины даралт ихсэх зэрэг суурь өвчтэй байсан нь хуурай өлсгөлөн зарлаж, тэмцэх нь байтугай хорих газарт хэд хоногийн ая даахааргүй бие бялдарын чадавхгүй болжээ. Тиймээс цагдаагийн байгууллага Үйлдвэрчний эвлэлээ яаралтай байгуулж албан хаагчдынхаа эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай болсныг цаг үе шаардаж байна . Хэдийгээр байнга чичлүүлж явдаг ч ард иргэдийн амгалан тайван байдлын төлөө үүрэг хүлээн ажиллаж байгаа тэдэнд өмгөөлөл хэрэгтэй.
Э.Майцэцэг