Манай улсад бөөрний архаг дутагдалтай 86, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн 80 гаруй хүн байдаг. Бөөрний дутагдалд орсон хүмүүс долоо хоногт гурван удаа 80 мянган (нэг удаа ороход) төгрөгийн үнэтэй эмчилгээ хийлгэж байна. Харин бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн 80 гаруй хүн сард сая төгрөгийн эм хэрэглэдэг. Cap бүр 100 гаруй сая болон түүнээс их төгрөгийг эмчилгээнд зарцуулахгүйн тулд өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх шаардлагатай талаар ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн Бөөр судлалын тэнхимийн эрхлэгч Т.Ариунаа зөвлөж байна. Түүнтэй ярилцлаа.
Таны шээс хөөсөрч байвал шинжилгээ өгөх шаардлагатай
-Бөөрний
өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Олон
төрлийн бөөрний өвчин байдаг. Эдгээр
нь нийлмэл байдлаар түгээмэл хам
шинжүүдээр илэрдэг. Хам шинж нь бөөр,
бие организмд гүйцэтгэж байгаа үүрэгтэй
нь холбоотой. Тухайлбал, бөөр нь бие
организмын шингэний хэмжээг зохицуулдаг
учраас үйл ажиллагаа нь алдагдахад
хавагнах, ус гүйх, хуурайших шинж тэмдэг
илэрдэг. Мөн бөөр нь натри, кали, магни
зэрэг эрдсийн зохистой хэмжээг барьдаг.
Хэрэв энэ эрдсүүд их хэмжээгээр шээсээр
ялгарах, эсвэл шээс ялгарахгүйтэй
холбоотой биед хуримтлагдвал янз бүрийн
эмгэг шинж илэрдэг. Тухайлбал, кали,
магни нь булчингийн хэвийн ажиллагаанд
чухал хэрэгцээтэй. Хэвийн ажиллагаа
алдагдахад булчин суларна. Ингэснээр
бүх эрхтний гүлгэр булчин суларч, хоол
боловсруулах эрхтэн, зүрх, судасны үйл
ажиллагаа алдагдан бодисын солилцоо
явуулах боломжгүй болно. Үүнээс гадна
бөөр нь цус төлжүүлэх болон даралтыг
зохицуулдаг. Тиймээс бөөрний өвчлөл
даралт ихсэх, цус багадах зэргээр илэрнэ.
Тухайлбал, цус багадсанаар үс унаж, хумс
нимгэрэх, хугарах зэргээр бие эрхтэн
системийн тэжээл алдагддаг. Бөөр өөрөө
витамин Д үүсгэж байдаг учраас яс
сийрэгжих, хугарамтгай болох шинж
илэрдэг. Бөөр нь бодисын солилцооны үед
биед үүссэн илүүдэл болон хортой
бодисуудыг ялгаруулдаг онцлогтой
эрхтэн. Тухайлбал, чихрийн шижин өвчний
үед биед их хэмжээний сахар хуримтлагдсаныг
ялгадаг юм.
-Бөөрний
өвчний шинж тэмдэг далд хэлбэрээр илэрч
мэдэгдэхгүй байх тохиолдол бий юу?
-Бөөрний
өвчний гол онцлог нь шинж тэмдэг багатай.
Бөөрний өвчлөл хүндрэхэд дээрх шинж
тэмдэг ажиглагддаг. Харин өвчний эхний
үед илрэх шинж тэмдэг бага. Тиймээс
зарим судлаачдын бичсэнээр бөөрний
өвчлөлийг чимээгүй тахал гэдэг. Өөрөөр
хэлбэл, цоо эрүүл байснаа гэнэт бөөрний
дутагдалд орох тохиолдол цөөнгүй байдаг.
-Өвчний
эхний үед ямар шинж илрэх вэ. Хүмүүс
яагаад тэр шинж тэмдгийг анзаардаггүй
юм бол?
-Эхний
үед нуруу чилэх, шээсэнд өөрчлөлт орох
зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнийг
анзаардаггүй нь монгол хүний эрүүл
мэндээ хайхардаггүйтэй холбоотой.
-Бөөрний
өвчний үед шээс яаж өөрчлөгдөх вэ?
-Өнгө,
хэмжээ, ялгаралт өөрчлөгддөг. Тухайлбал,
бөөрний дутагдлын үед шээс өнгөгүй
гарна. Энэ нь бөөр шээсийг концентратжуулах
үйл ажиллагаа алдагдсанаас ямар ч
найрлагагүй болдогтой холбоотой. Харин
эрүүл хүн шингэн зүйл их ууснаас болж
шээс өнгөгүй гардаг. Мөн бөөрний өвчний
үед шээсээр уураг ялгарна. Уураг ялгарсан
шээс хөөсөрдөг. Тиймээс иргэд шээснийхээ
өнгө, хэмжээг анхаарч байх хэрэгтэй.
Шээх үед ямар нэгэн зовиуртай, дүлүүлж
байвал бөөрний өвчний шинж юм. Мөн таны
шээс хөөсөрч байвал шинжилгээ өгөх
шаардлагатай.
-Зарим
үед аяга цай (буцалсан ус) уусны дараа
шээс хүрдэг. Дахиад уунгуут мөн л шээс
хүрнэ. Энэ бөөрний өвчний шинж мөн үү?
-Тухайн
хүний орчин, сэтгэл санааны байдал,
даралт ихсэх зэргээс хамаарч шээс түргэн
үүсэх тохиолдол бий. Энэ нь өвчний шинж
биш.
Бөөрний
дутагдалд орсон хүний тоо дэлхийн хүн
амын өсөлтөөс давж байна
-Бөөр
юунаас болж өвддөг вэ. Шүд хорхойтохоос
эхэлж бөөр өвддөг гэж сонссон?
-Бөөрний
зарим өвчин үүсэхэд энгийн хүчин зүйлүүд
нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, шууд үүсгэгч
нян, өвчин үүсэхэд өдөөх эрсдэлт хүчин
зүйлүүд бий. Энэ хоёр хүчин зүйлийн үед
шүд хорхойтох, хоолой, арьсны өвчин, бие
дээрх идээт голомтууд бөөрний өвчин
үүсэхэд тойруу замаар нөлөөлнө. Тиймээс
шүд, хоолой, арьсаа эрүүл байлгах нь
чухал.
-Бөөрний
архаг дутагдлаар манай улсад жилд хэдэн
хүн өвчилдөг вэ?
-Архаг
дутагдал нь бөөр болон бөөрний бус олон
өвчний улмаас үүсдэг. Тухайлбал, даралт
тогтмол өндөр байдаг хүмүүсийн бөөр
хатингаршиж жижигрээд дутагдалд орно.
Мөн чихрийн шижин өвчтэй хүмүүс бөөрний
дутагдалд 100 хувь орно. Гэхдээ өвчин тус
бүрээс хамаарч 10-20 жилийн дараа бөөрний
дутагдалд ордог. 1980-аад онд хийсэн
судалгаагаар дунджаар Монголд жилд
70-100 хүн бөөрний дутагдалд ордог гэсэн
тооцоо гарсан. Одоо энэ тоо нэмэгдсэн
нь тодорхой байгаа. Тухайлбал, хүн амын
дунд чихрийн шижин өвчний тархалт их
байгаа. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн
бөөр хэдэн жилийн дараа гэмтэнэ. Дараа
нь зайлшгүй бөөрний дутагдалд орно.
Чихрийн шижин өвчтэй хүн зүрх, судаснаас
болж цус харвах болон бөөрний дутагдлаар
нас бардаг. Дэлхийн хүн амын жилийн
өсөлт 1.6 хувь байхад бөөрний архаг
дутагдлынх найман хувь байдаг. Бөөрний
дутагдалд орж байгаа хүний тоо дэлхийн
хүн амын өсөлтөөс давж байгаа нь аймшигтай
үзүүлэлт.
-Зүрх,
судас зэрэг олон өвчин хавсарсан хүн
бөөрний дутагдалд хурдан өртөхгүйн
тулд яах ёстой вэ?
-Тухайн
өвчний эмгэг, өвөрмөц байдлаас шалтгаална.
Мөн тухайн хүний эмчилгээгээ зүй зохистой
хийлгэх, тасалдуулахгүй байхаас хамаарна.
Долоо хоногт 20 гаруй сая төгрөг зарцуулдаг
-Монголд
бөөрний архаг дутагдалд орсон хэдэн
хүн байдаг вэ?
-Бөөрний
дутагдалд орсон бүх хүнд бөөр орлуулах
эмчилгээ шаардлагатай байдаг. Эсвэл
бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх
хэрэгтэй. Эмчилгээнд орно гэдэг нь
бөөрний хиймэл аппаратад насан туршдаа
орно гэсэн үг. Тухайлбал, нэг хүн долоо
хоногт гурван удаа аппаратад орох
шаардлагатай. Нэг удаа дээрх аппаратад
ороход улс тухайн хүнд 80 мянган төгрөг
зориулж байгаа юм. Хэрэв долоо хоногт
гурван удаа эмчилгээ хийлгэхгүй бол
дутагдал нэмэгдэж аажмаар бие нь муудсаар
амь насаа алдана. Одоогоор дээрх аппаратад
86 хүн орж байгаа. Тэдний долоо хоногийн
эмчилгээний зардал 20 гаруй сая төгрөг
болдог. Энэ мөнгө татвар төлөгчдийн
халааснаас гарч байгаа.
-Манайд
бөөр шилжүүлэн суулгасан хэдэн хүн
байна вэ?
-80
гаруй хүн бий. Үүний 20 нь Монголд, үлдсэн
нь Хятад улсад бөөр шилжүүлэн суулгах
хагалгаа хийлгэсэн. Хятадад хагалгаа
хийлгэсэн хүний зардал 20 гаруй мянган
ам.доллар болдог. Хятадын Засгийн газраас
монгол хүнд бөөр шилжүүлэн суулгахыг
эсэргүүцээд (олон хятад хүнд бөөр
хэрэгтэй байхад гадны иргэнд суулгахгүй
гэж эсэргүүцсэн хөдөлгөөнүүд гарчээ)
албан ёсоор хагалгаа хийхээ больсон.
Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа
хийлгэхэд 12.5 сая төгрөгийн ханштай.
Гэхдээ аль нэг хамаатан садныхаа бөөрийг
авдаг. Бөөр шилжүүлэн суулгасан хүмүүс
жил бүр сая төгрөгийн үнэтэй эмийг насан
туршдаа уудаг. Энэ эмийг мөн л улсаас
үнэгүй өгдөг. Клиникийн I эмнэлгийн
өнгөрсөн жилийн төсвийн гуравны нэгийг
бөөр орлуулах эмчилгээ, бөөр шилжүүлэн
суулгасан хагалгаа хийлгэсэн хүмүүсийн
эмчилгээнд зарцуулсан. Тиймээс cap бүр
100 гаруй сая төгрөг татвар төлөгчдийн
халааснаас гарч байна. Иймд иргэд
өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх
ёстой юм.
-Бөөрний
эмийн өртөг ямар байдаг вэ?
-Эмийг
эмчийн зааваргүйгээр дур мэдэн уудаг
улс дэлхийн дээр манайхаас өөр байхгүй.
Дураараа уухдаа тун багадуулж, хэтрүүлэн,
тасалдуулж хэрэглэснээр дасал болсон
нян бий болдог. Дасал болсон нянгуудыг
илүү үнэтэй, шинэ хүчтэй эмээр эмчлэх
шаардлагатай болдог.
-Бөөрний
хиймэл аппарат монголд хэр олон байгаа
вэ. Үнэтэй юу?
-Одоо
20 гаруй аппарат байгаа. Гэхдээ зарим нь
эвдэрч, засаад хэрэглэж байгаа. Аппаратны
үнэ өндөр биш. Харин энэ аппаратыг
ажиллуулдаг нэмэлт багажуудын өртөг
өндөр ханштай.
-Бөөрний
дутагдалд орсон хүн эмчилгээгээ
тасалдуулахгүй хийлгэвэл эдгэрэх үү?
-Элэгний
церроз гэж байдаг. Бөөрний архаг дутагдал
нь церроз (бөөрний) гэсэн үг. Церроз
гэдэг нь хатингаршил юм. Бөөр үрэвсээд
эдгэрэхдээ сорвиждог. Сорви хэзээ ч
төлжиж эдгэдэггүйтэй адил бөөр нөхөн
сэргэхгүй. Эрүүл бөөр 12x6x3 см хэмжээтэй
байдаг. Церроз болсон бөөрний урт нь
6-7, өргөн нь хоёр см болж хатингаршдаг.
Нэгэнт бөөрний үйл ажиллагаа буурч
эхэлбэл даамжирсаар байна. Харин ямар
хурдтай буурах нь тухайн эмч, өвчтөнөөс
шалтгаална.
-Хүн
нэг бөөртэй хэр удаан амьдардаг вэ?
-Бөөр
шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн
хүмүүсийн хамаатан зэрэг нэг бөөртэй
хүн олон байгаа. Харин бөөрийг нь авсан
хүмүүс гурван бөөртэй болдог. Нэг бөөртэй
болсноор тухайн хүний амь насанд аюулгүй.
Учир нь 12 см-ийн урттай байсан бөөр 13
болж томроод хэвийн ажиллаж эхэлдэг.
-Бөөрөө
яаж хамгаалах вэ?
-Хамгийн
чухал нь эрүүл байх. Ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдад зөвлөхөд шээмээр
санагдсан үедээ шээх хэрэгтэй. Шээсээ
удаан барихгүй байхыг зөвлөж байна. Мөн
даршилсан болон давс ихтэй хоол идэхгүй
байх, шингэн зүйл уух, зөв хувцаслаж
даарахгүй байх хэрэгтэй. Наад зах нь
чийг татдаггүй гутал өмсөх нь чухал
шүү.
-Бөөрний
суналт гэж байдаг. Ямар тохиолдолд
сунадаг вэ?
-Бөөр
хүний биеийн галбираас шалтгаалж янз
бүрийн байрлалд байдаг. Тухайлбал,
туранхай хүмүүсийн бөөр доор байрлалтай
байна. Үүнийг зарим тохиолдолд сунасан
гэж үздэг. Мөн ямар нэгэн осолд орсон
үед бөөр байрлалаа өөрчлөн сунаж унждаг.
Үүнээс гадна огцом турах, төрсний дараа
хэвлийн булчин суларсан үед бөөр унжих
нь бий. Тиймээс зориулалтын даруулга
хэрэглэнэ.
-Энэ
өвчнөөр хэдэн насныхан илүү өвчилж
байна вэ?
-Хүн
амын өвчлөлийн гуравдугаарт бөөрний
өвчин ордог. Харин 20-40 насныхны өвчлөлийг
тэргүүлдэг. Мөн хэвтэж эмчлүүлж байгаа
иргэдийн шалтгааныг тэргүүлж байгаа.
Д.Гэлэгжамц багшийн олон жилийн өмнө
хийсэн судалгаагаар гурван эмэгтэй
бүрийн нэг нь бөөрний өвчлөлд өртдөг
гэж үзсэн. Одоо энэ тоо өссөн байгаа.
Б.Мягмансанж
Манай улсад бөөрний архаг дутагдалтай 86, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн 80 гаруй хүн байдаг. Бөөрний дутагдалд орсон хүмүүс долоо хоногт гурван удаа 80 мянган (нэг удаа ороход) төгрөгийн үнэтэй эмчилгээ хийлгэж байна. Харин бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн 80 гаруй хүн сард сая төгрөгийн эм хэрэглэдэг. Cap бүр 100 гаруй сая болон түүнээс их төгрөгийг эмчилгээнд зарцуулахгүйн тулд өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх шаардлагатай талаар ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн Бөөр судлалын тэнхимийн эрхлэгч Т.Ариунаа зөвлөж байна. Түүнтэй ярилцлаа.
Таны шээс хөөсөрч байвал шинжилгээ өгөх шаардлагатай
-Бөөрний
өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Олон
төрлийн бөөрний өвчин байдаг. Эдгээр
нь нийлмэл байдлаар түгээмэл хам
шинжүүдээр илэрдэг. Хам шинж нь бөөр,
бие организмд гүйцэтгэж байгаа үүрэгтэй
нь холбоотой. Тухайлбал, бөөр нь бие
организмын шингэний хэмжээг зохицуулдаг
учраас үйл ажиллагаа нь алдагдахад
хавагнах, ус гүйх, хуурайших шинж тэмдэг
илэрдэг. Мөн бөөр нь натри, кали, магни
зэрэг эрдсийн зохистой хэмжээг барьдаг.
Хэрэв энэ эрдсүүд их хэмжээгээр шээсээр
ялгарах, эсвэл шээс ялгарахгүйтэй
холбоотой биед хуримтлагдвал янз бүрийн
эмгэг шинж илэрдэг. Тухайлбал, кали,
магни нь булчингийн хэвийн ажиллагаанд
чухал хэрэгцээтэй. Хэвийн ажиллагаа
алдагдахад булчин суларна. Ингэснээр
бүх эрхтний гүлгэр булчин суларч, хоол
боловсруулах эрхтэн, зүрх, судасны үйл
ажиллагаа алдагдан бодисын солилцоо
явуулах боломжгүй болно. Үүнээс гадна
бөөр нь цус төлжүүлэх болон даралтыг
зохицуулдаг. Тиймээс бөөрний өвчлөл
даралт ихсэх, цус багадах зэргээр илэрнэ.
Тухайлбал, цус багадсанаар үс унаж, хумс
нимгэрэх, хугарах зэргээр бие эрхтэн
системийн тэжээл алдагддаг. Бөөр өөрөө
витамин Д үүсгэж байдаг учраас яс
сийрэгжих, хугарамтгай болох шинж
илэрдэг. Бөөр нь бодисын солилцооны үед
биед үүссэн илүүдэл болон хортой
бодисуудыг ялгаруулдаг онцлогтой
эрхтэн. Тухайлбал, чихрийн шижин өвчний
үед биед их хэмжээний сахар хуримтлагдсаныг
ялгадаг юм.
-Бөөрний
өвчний шинж тэмдэг далд хэлбэрээр илэрч
мэдэгдэхгүй байх тохиолдол бий юу?
-Бөөрний
өвчний гол онцлог нь шинж тэмдэг багатай.
Бөөрний өвчлөл хүндрэхэд дээрх шинж
тэмдэг ажиглагддаг. Харин өвчний эхний
үед илрэх шинж тэмдэг бага. Тиймээс
зарим судлаачдын бичсэнээр бөөрний
өвчлөлийг чимээгүй тахал гэдэг. Өөрөөр
хэлбэл, цоо эрүүл байснаа гэнэт бөөрний
дутагдалд орох тохиолдол цөөнгүй байдаг.
-Өвчний
эхний үед ямар шинж илрэх вэ. Хүмүүс
яагаад тэр шинж тэмдгийг анзаардаггүй
юм бол?
-Эхний
үед нуруу чилэх, шээсэнд өөрчлөлт орох
зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнийг
анзаардаггүй нь монгол хүний эрүүл
мэндээ хайхардаггүйтэй холбоотой.
-Бөөрний
өвчний үед шээс яаж өөрчлөгдөх вэ?
-Өнгө,
хэмжээ, ялгаралт өөрчлөгддөг. Тухайлбал,
бөөрний дутагдлын үед шээс өнгөгүй
гарна. Энэ нь бөөр шээсийг концентратжуулах
үйл ажиллагаа алдагдсанаас ямар ч
найрлагагүй болдогтой холбоотой. Харин
эрүүл хүн шингэн зүйл их ууснаас болж
шээс өнгөгүй гардаг. Мөн бөөрний өвчний
үед шээсээр уураг ялгарна. Уураг ялгарсан
шээс хөөсөрдөг. Тиймээс иргэд шээснийхээ
өнгө, хэмжээг анхаарч байх хэрэгтэй.
Шээх үед ямар нэгэн зовиуртай, дүлүүлж
байвал бөөрний өвчний шинж юм. Мөн таны
шээс хөөсөрч байвал шинжилгээ өгөх
шаардлагатай.
-Зарим
үед аяга цай (буцалсан ус) уусны дараа
шээс хүрдэг. Дахиад уунгуут мөн л шээс
хүрнэ. Энэ бөөрний өвчний шинж мөн үү?
-Тухайн
хүний орчин, сэтгэл санааны байдал,
даралт ихсэх зэргээс хамаарч шээс түргэн
үүсэх тохиолдол бий. Энэ нь өвчний шинж
биш.
Бөөрний
дутагдалд орсон хүний тоо дэлхийн хүн
амын өсөлтөөс давж байна
-Бөөр
юунаас болж өвддөг вэ. Шүд хорхойтохоос
эхэлж бөөр өвддөг гэж сонссон?
-Бөөрний
зарим өвчин үүсэхэд энгийн хүчин зүйлүүд
нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, шууд үүсгэгч
нян, өвчин үүсэхэд өдөөх эрсдэлт хүчин
зүйлүүд бий. Энэ хоёр хүчин зүйлийн үед
шүд хорхойтох, хоолой, арьсны өвчин, бие
дээрх идээт голомтууд бөөрний өвчин
үүсэхэд тойруу замаар нөлөөлнө. Тиймээс
шүд, хоолой, арьсаа эрүүл байлгах нь
чухал.
-Бөөрний
архаг дутагдлаар манай улсад жилд хэдэн
хүн өвчилдөг вэ?
-Архаг
дутагдал нь бөөр болон бөөрний бус олон
өвчний улмаас үүсдэг. Тухайлбал, даралт
тогтмол өндөр байдаг хүмүүсийн бөөр
хатингаршиж жижигрээд дутагдалд орно.
Мөн чихрийн шижин өвчтэй хүмүүс бөөрний
дутагдалд 100 хувь орно. Гэхдээ өвчин тус
бүрээс хамаарч 10-20 жилийн дараа бөөрний
дутагдалд ордог. 1980-аад онд хийсэн
судалгаагаар дунджаар Монголд жилд
70-100 хүн бөөрний дутагдалд ордог гэсэн
тооцоо гарсан. Одоо энэ тоо нэмэгдсэн
нь тодорхой байгаа. Тухайлбал, хүн амын
дунд чихрийн шижин өвчний тархалт их
байгаа. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн
бөөр хэдэн жилийн дараа гэмтэнэ. Дараа
нь зайлшгүй бөөрний дутагдалд орно.
Чихрийн шижин өвчтэй хүн зүрх, судаснаас
болж цус харвах болон бөөрний дутагдлаар
нас бардаг. Дэлхийн хүн амын жилийн
өсөлт 1.6 хувь байхад бөөрний архаг
дутагдлынх найман хувь байдаг. Бөөрний
дутагдалд орж байгаа хүний тоо дэлхийн
хүн амын өсөлтөөс давж байгаа нь аймшигтай
үзүүлэлт.
-Зүрх,
судас зэрэг олон өвчин хавсарсан хүн
бөөрний дутагдалд хурдан өртөхгүйн
тулд яах ёстой вэ?
-Тухайн
өвчний эмгэг, өвөрмөц байдлаас шалтгаална.
Мөн тухайн хүний эмчилгээгээ зүй зохистой
хийлгэх, тасалдуулахгүй байхаас хамаарна.
Долоо хоногт 20 гаруй сая төгрөг зарцуулдаг
-Монголд
бөөрний архаг дутагдалд орсон хэдэн
хүн байдаг вэ?
-Бөөрний
дутагдалд орсон бүх хүнд бөөр орлуулах
эмчилгээ шаардлагатай байдаг. Эсвэл
бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх
хэрэгтэй. Эмчилгээнд орно гэдэг нь
бөөрний хиймэл аппаратад насан туршдаа
орно гэсэн үг. Тухайлбал, нэг хүн долоо
хоногт гурван удаа аппаратад орох
шаардлагатай. Нэг удаа дээрх аппаратад
ороход улс тухайн хүнд 80 мянган төгрөг
зориулж байгаа юм. Хэрэв долоо хоногт
гурван удаа эмчилгээ хийлгэхгүй бол
дутагдал нэмэгдэж аажмаар бие нь муудсаар
амь насаа алдана. Одоогоор дээрх аппаратад
86 хүн орж байгаа. Тэдний долоо хоногийн
эмчилгээний зардал 20 гаруй сая төгрөг
болдог. Энэ мөнгө татвар төлөгчдийн
халааснаас гарч байгаа.
-Манайд
бөөр шилжүүлэн суулгасан хэдэн хүн
байна вэ?
-80
гаруй хүн бий. Үүний 20 нь Монголд, үлдсэн
нь Хятад улсад бөөр шилжүүлэн суулгах
хагалгаа хийлгэсэн. Хятадад хагалгаа
хийлгэсэн хүний зардал 20 гаруй мянган
ам.доллар болдог. Хятадын Засгийн газраас
монгол хүнд бөөр шилжүүлэн суулгахыг
эсэргүүцээд (олон хятад хүнд бөөр
хэрэгтэй байхад гадны иргэнд суулгахгүй
гэж эсэргүүцсэн хөдөлгөөнүүд гарчээ)
албан ёсоор хагалгаа хийхээ больсон.
Монголд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа
хийлгэхэд 12.5 сая төгрөгийн ханштай.
Гэхдээ аль нэг хамаатан садныхаа бөөрийг
авдаг. Бөөр шилжүүлэн суулгасан хүмүүс
жил бүр сая төгрөгийн үнэтэй эмийг насан
туршдаа уудаг. Энэ эмийг мөн л улсаас
үнэгүй өгдөг. Клиникийн I эмнэлгийн
өнгөрсөн жилийн төсвийн гуравны нэгийг
бөөр орлуулах эмчилгээ, бөөр шилжүүлэн
суулгасан хагалгаа хийлгэсэн хүмүүсийн
эмчилгээнд зарцуулсан. Тиймээс cap бүр
100 гаруй сая төгрөг татвар төлөгчдийн
халааснаас гарч байна. Иймд иргэд
өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх
ёстой юм.
-Бөөрний
эмийн өртөг ямар байдаг вэ?
-Эмийг
эмчийн зааваргүйгээр дур мэдэн уудаг
улс дэлхийн дээр манайхаас өөр байхгүй.
Дураараа уухдаа тун багадуулж, хэтрүүлэн,
тасалдуулж хэрэглэснээр дасал болсон
нян бий болдог. Дасал болсон нянгуудыг
илүү үнэтэй, шинэ хүчтэй эмээр эмчлэх
шаардлагатай болдог.
-Бөөрний
хиймэл аппарат монголд хэр олон байгаа
вэ. Үнэтэй юу?
-Одоо
20 гаруй аппарат байгаа. Гэхдээ зарим нь
эвдэрч, засаад хэрэглэж байгаа. Аппаратны
үнэ өндөр биш. Харин энэ аппаратыг
ажиллуулдаг нэмэлт багажуудын өртөг
өндөр ханштай.
-Бөөрний
дутагдалд орсон хүн эмчилгээгээ
тасалдуулахгүй хийлгэвэл эдгэрэх үү?
-Элэгний
церроз гэж байдаг. Бөөрний архаг дутагдал
нь церроз (бөөрний) гэсэн үг. Церроз
гэдэг нь хатингаршил юм. Бөөр үрэвсээд
эдгэрэхдээ сорвиждог. Сорви хэзээ ч
төлжиж эдгэдэггүйтэй адил бөөр нөхөн
сэргэхгүй. Эрүүл бөөр 12x6x3 см хэмжээтэй
байдаг. Церроз болсон бөөрний урт нь
6-7, өргөн нь хоёр см болж хатингаршдаг.
Нэгэнт бөөрний үйл ажиллагаа буурч
эхэлбэл даамжирсаар байна. Харин ямар
хурдтай буурах нь тухайн эмч, өвчтөнөөс
шалтгаална.
-Хүн
нэг бөөртэй хэр удаан амьдардаг вэ?
-Бөөр
шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн
хүмүүсийн хамаатан зэрэг нэг бөөртэй
хүн олон байгаа. Харин бөөрийг нь авсан
хүмүүс гурван бөөртэй болдог. Нэг бөөртэй
болсноор тухайн хүний амь насанд аюулгүй.
Учир нь 12 см-ийн урттай байсан бөөр 13
болж томроод хэвийн ажиллаж эхэлдэг.
-Бөөрөө
яаж хамгаалах вэ?
-Хамгийн
чухал нь эрүүл байх. Ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдад зөвлөхөд шээмээр
санагдсан үедээ шээх хэрэгтэй. Шээсээ
удаан барихгүй байхыг зөвлөж байна. Мөн
даршилсан болон давс ихтэй хоол идэхгүй
байх, шингэн зүйл уух, зөв хувцаслаж
даарахгүй байх хэрэгтэй. Наад зах нь
чийг татдаггүй гутал өмсөх нь чухал
шүү.
-Бөөрний
суналт гэж байдаг. Ямар тохиолдолд
сунадаг вэ?
-Бөөр
хүний биеийн галбираас шалтгаалж янз
бүрийн байрлалд байдаг. Тухайлбал,
туранхай хүмүүсийн бөөр доор байрлалтай
байна. Үүнийг зарим тохиолдолд сунасан
гэж үздэг. Мөн ямар нэгэн осолд орсон
үед бөөр байрлалаа өөрчлөн сунаж унждаг.
Үүнээс гадна огцом турах, төрсний дараа
хэвлийн булчин суларсан үед бөөр унжих
нь бий. Тиймээс зориулалтын даруулга
хэрэглэнэ.
-Энэ
өвчнөөр хэдэн насныхан илүү өвчилж
байна вэ?
-Хүн
амын өвчлөлийн гуравдугаарт бөөрний
өвчин ордог. Харин 20-40 насныхны өвчлөлийг
тэргүүлдэг. Мөн хэвтэж эмчлүүлж байгаа
иргэдийн шалтгааныг тэргүүлж байгаа.
Д.Гэлэгжамц багшийн олон жилийн өмнө
хийсэн судалгаагаар гурван эмэгтэй
бүрийн нэг нь бөөрний өвчлөлд өртдөг
гэж үзсэн. Одоо энэ тоо өссөн байгаа.
Б.Мягмансанж
