gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайд С.Батболдын урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч 67 жилийн дараа ирлээ

Ч.Болортуяа
Улс төр
2011-08-22
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар Америкийн Нэгдсэн Улсын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозеф Байден манай улсад айлчлахаар ирлээ. Эрхэм зочны хөлөглөсөн онцгой үүргийн онгоц Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2011 оны 8 дугаар сарын 22-ны энэ өдөр 12 цагаас газардлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозеф Байденыг угтан авсны дараагаар Хүндэт харуулын дарга илтгэл өгч, хөгжимд хоёр орны “Төрийн дуулал” эгшиглэлээ. Угтах ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Бэхбат, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар байлцлаа.

Анх 1944 онд АНУ-ын 33 дахь дэд Ерөнхийлөгч манай улсад айлчилж байсан бөгөөд 67 жилийн дараа тус улсын 47 дахь дэд Ерөнхийлөгч  Жозеф Байден ийнхүү айлчилж байна. Ардчилал, зах зээлийн нийгэм рүү тайван замаар шилжиж болдгийг Монгол Улс өөрийн жишгээр дэлхий дахинд харуулж байгаа гэдгийг өндрөөр үнэлэх түүхэн айлчлал болж байна гэж хоёр тал үзэж байна.  

Эрхэмсэг Жозеф Байден 2009 оны 01 дүгээр сараас АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тэрбээр 1973 онд 30 насандаа АНУ-ын Сенатад сонгогдсоноор Сенатын түүхэн дэх хамгийн залуу гишүүдийн нэг болсон байна. Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден манай улсад ач охиныхоо хамт иржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, АНУ-ын дэд Ерөнхийлөгч  Жозеф Байден нарын уулзалт Төрийн ордонд болж байгаа бөгөөд энэхүү уулзалтын дараагаар тэд хэвлэлийн бага хуралд оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Ч.Туяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан