Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ойролцоо зон олны нэр хайрласан Ээж хэмээх аварга том мод бий. Энэ мод хүний хүслийг биелүүлж өгдөг гэх домог яриа байдаг. Ээж модноос үр гуйсан бүсгүйчүүд үрийн зулай үнэрлэсэн гэх дурсамж олон байдаг аж.
Ээж модыг хэзээнээс эхэлж тахиж ирсэн нь тодорхойгүй. Модны тухай "Дээр үед нэгэн халамцуу эр уг модонд ирж мөргөөд буцахдаа асаалттай тамхиа хаяад явжээ. Тэгтэл уяатай байсан хадганд гал авалцан шатаж гэнэ.
Харин өнөөх эр замдаа чононд бариулж нас баржээ. Энэ тухай нутгийн алдартай лам сонсоод хажууд нь ургаж байсан нэгэн модыг аргадаж байж одоогийн тахиж буй "Ээж мод"-ыг бий болгосон" гэх бас нэгэн яриа ч байдаг. Дашрамд дуулгахад "Ээж мод"-нд Монгол төдийгүй гадаад улс орноос ч хүмүүс ирж хүслээ шивнэсээр буй аж.
Н.Оюундалай http://niigmiintoli.mn/