gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг танилцууллаа

Б.Чимэг
Эдийн засаг
2016-01-12
0
Twitter logo

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн, 2015 оны арванхоёрдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг өнөөдөр танилцууллаа.

Тус судалгаагаар ОСҮИ өнгөрсөн сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -11.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.3 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 19.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.1 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны нэг сарын үзүүлэлтээс доошоо орж, -1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.1 хувиар, оны эхэн үеэс -15.2, өнгөрсөн оны мөн үеэс -15.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

5.5%

19.1%

-1.5%

Өмнөх сартай харьцуулахад

-1.1%

-0.5%

-1.5%

Оны эхэнтэй харьцуулахад

-11.3%

-6.1%

-15.2%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-11.3%

-6.1%

-15.2%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5153 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

ОСҮИ-ийг хэрхэн тооцоолдог вэ?

Судалгааны баг ОСҮИ-ийг тооцохдоо Хедоник регрессийн аргаар тооцож буй. Ингэснээр хуучин хуучин орон сууцыг 28, шинэ орон сууцыг 32 чанарын үзүүлэлт тус бүрээр мэдээлэл цуглуулдаг байна. Эдгээр үзүүлэлт нь байрлал, ашиглалтад орсон хугацаа, талбай, өрөөний тоо, гадаад тохижилт, хөршүүд, давхар, машины зогсоол, гаражтай эсэх, дотоод засал, цонхны чиглэл зэрэг юм. Энэ бүх чанарын үзүүлэлтүүд орон сууцны шууд үнэд нөлөөлдөг. Тэгвэл эдгээрийн үнэд нөлөөлөх хувь хэмжээг тогтоогоод, өртгийг нь хассанаар орон сууцны цэвэр өсөлт гардаг байна.

ОСҮИ гэж юу вэ?

Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг ОСҮИ гэдэг. Энэ нь тухайн сард борлуулсан нийт орон сууцны дундаж үзүүлэлтээс ихээхэн ялгаатай. Иймд 6 дугаар сарын байдлаар орон сууцны дундаж үнэ 1.195 төгрөг байна гэж ойлгож болохгүй юм.

ОСҮИ яагаад чухал вэ?

Аль ч улсад хуримтлагдсан капитал, баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа орон сууц байдаг. Тиймээс энэ баялгийн үнэ хэрхэн өөрчлөгдөхийг баялгийн эзэд төдийгүй бодлого боловсруулагчид анхааралтай ажиглах шаардлагатай.

1970-аад оноос хойш хөгжингүй орнуудад тохиолдсон санхүүгйин зах зээлийн хамгийн том хямралууд үл хөдлөх хөрөнгийн гажуудал буюу үнийн хөөсрөлтөөс үүдэлтэй аж. Иймд энэ хөрөнгийн үнийг зөв хэмжих шаардлага бий болжээ. ОСҮИ өслөө гэхэд хүмүүсийн хэрэглээний зардал өсөх бол буурахад орон сууц барьцаалсан зээл олгосон банкууд эрсдэлд ордог байх жишээтэй.

Иймд ОСҮИ эдийн засгийн өсөлтийн нэг үзүүлэлт болдог. Эдийн засгийн тогтвортой өсөлт хангахын тулд орон сууцны үнэ ч тогтвортой өсөх учиртай. Тогтвортой гэхийн учир нь инфляцид нөлөөлдөг тул хэт өсөлт бууралт инфляцид сөрөг нөлөө үзүүлнэ. Гэтэл манай улсад ОСҮИ өнгөрсөн 3 дугаар сараас хойш тогтворгүй байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан