"Боинг" компани дэлхийн хамгийн том хос хөдөлгүүрт "777Х" онгоцны анхны туршилтын нислэгийг амжилттай хийлээ. Онгоц Сиэтл хотоос хөөрч дөрвөн цаг орчим нисжээ.
Хүчтэй салхины улмаас энэ долоо хоногт хийх байсан хоёр ч туршилтын нислэг цуцлагдсан байна. Уг онгоц ирэх жилээс "Эмират" компанийн үйлчилгээгээр явж эхлэх ба түүнээс өмнө нэмэлт туршилтуудыг хийх шаардлагатай байгаа юм.
77 метр урттай, 360 зорчигчийн суудалтай тус онгоцыг энэ жил ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч техникийн асуудлаас болж хойшилсон байна.
Боинг компанийн хамгийн их ашиг олсон онгоц нь "737 Мах" бөгөөд аль хэдийн 9 тэрбум ам.долларын орлого оруулаад байгаа юм. Харин компанийн мэдээлж буйгаар тус бүр нь 442 сая ам.долларын үнэтэй "777 Х" онгоцноос 309-ыг зараад байгаа аж.
Эх сурвалж: BBC