Наранцацралт
охин АНУ-ын иргэн. Тэрбээр төрөлхийн сэтэрхий уруултай, тагнай нь цоорхой байв.
Хүүхэдтэй болохыг хүссэн нэгэн гэр бүл бүтэн өнчин энэ охиныг 2003 онд
Монголоос үрчлэн авчээ. Охин одоо эрүүл болсон. Гурван хүүхэдтэй энэ айлын
отгон нь.
Үрчилж авсан эцэг эх нь охиныг Калифорнийн Эрүү, нүүрний мэс заслын нэгэн
эмнэлэгт эмчлүүлжээ.
Хүүхэд үрчлэх олон улсын ХОЛТ-ын байгууллагын шугамаар энэ охин эцэг эхтэй болсон
аж. Харин Наранцацралт охин шиг харьд “одсон” хүүхдүүд эцэг эхийн элбэрэл хайр,
халамжийг хүртэж чадаж байгаа болов уу. Тэд гэр бүлийн хүчирхийлэл, хүний
наймааны золиос болох вий.
1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж, олон хүүхэд гудамжинд гарсан.
Харж хандах хүнгүй хөсөр хаягдсан гэхэд болно. Эдгээр хүүхдүүд одоо хаана явдаг
бол.
Нийслэлд хүүхэд асрамжийн 54 төв бий. Хүүхдийн асрамжийн газрын тоогоор
Баянзүрх, Хан-Уул дүүргүүд тэргүүлж явна. Зарим асрамжийн газар хувь хүнд
хүүхэд үрчлүүлдэг гэж сонссон болохоор утсаар асуув. Хан-Уул дүүрэгт орших
нэгэн асрамжийн газар руу залгалаа.
-Байна уу, танайх гадаадын иргэдэд хүүхэд үрчлүүлдэг үү?
-Манайх том болсон хүүхдүүдтэй л дээ. Гэхдээ 16 дугаар хороололд бага насны хүүхдийн
асрамжийн газар бий. Танд тэр утсыг нь хэлж болох юм. Жаахан байж байгаад
залгана уу гэж нэг эмэгтэй уриалгахан хэллээ.
Хэсэг хүлээсний дараа дахин залгав. Энэ удаа утсаа авсангүй. Бодвол лавлах
утаснаас хаанахын байгууллагын дугаар вэ гэж асуусан бололтой.
Дахин нэг асрамжийн газарт хандлаа. “Одоогоор дарга байхгүй байна. Маргааш
ирнэ. Та нөхөртэйгээ ирж болно шүү” гэв.
-Хүүхдийн эрүүл мэндэд танайх хэр анхаардаг вэ? Хэд орчим насны хүүхэд
байдаг вэ?
-Манайх 0-7 насны хүүхэдтэй. Өөрийн эмчтэй. Хүүхдүүд маань эрүүл. Манайхаас зөндөө
хүүхэд үрчлэгдэж байсан. Та маргааш ирэхдээ даргаас сайн тодруулаарай гэлээ.
Хүүхдийг хэн нэгэнд үрчлүүлэх эсэхийг тухайн асрамжийн газар бие даан шийдэж
болдоггүй аж. Энэ талаар тодруулахаар шийдэв.
“Хүүхэд үрчлэх асуудал дэлхий нийтэд хамгийн хөндүүр сэдэв. Хэн дуртайд нь, хэдхэн
бичиг цаас бүрдүүлснийх нь төлөө л өгөөд явуулчихдаг гэж ойлгож болохгүй.
Хүүхдийг хамгаалах, улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн
Конвенц, Нийгмийн хамгаалал, хөдөлмөр, Хууль зүй дотоод хэргийн яамны сайдын
хүүхэд үрчлүүлэх хамтарсан журам, Монгол Улсын гэр бүлийн хуулийн дагуу хүүхэд
үрчлүүлдэг. Тэд хил дамнасан хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөд тун
амархан байдаг. Тухайн орны иргэн өөрийн улсын үрчлэлийн байгууллагаар
дамжуулан хүүхэд үрчлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлдэг. Үрчлэлийн
байгууллага нь тэр хүнийг эрүүл эсэх, ДОХ-той юу, үгүй юү, хөрөнгө мөнгө, гэр бүлийн
байдал тогтвортой эсэх зэрэг олон талаас нь судалгаа явуулдаг. Австралийн нэг
иргэн хүүхэд өргөж авахын тулд дөрвөн жил хүлээжээ.
1999 оноос өмнө хууль журам байгаагүй. 2000 онд баталсан журмаар явъя гэхээр учир
дутагдалтай байна. Яг бүтэн өнчин хүүхэд ховор байдаг. Эцэг эхгүй ч асран
хамгаалагч байх жишээтэй. Одоогийн байдлаар 50 орчим хүний санал хүсэлт манайд
ирсэн. Үрчлэх хүүхдийг улсын асрамжийн газраас сонгон холбогдох баримтыг
бүрдүүлдэг. Энэ жилийн хувьд хоёр хүүхэд үрчлүүлсэн. АНУ, Франц, Герман, БНСУ,
БНХАУ-аас санал хүсэлт ирсэн. Яг тодорхой баримт хэлэх боломжгүй, энэ талаар
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албанаас асуу” хэмээн Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яамны Хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан ажилтан
Н.Энхнасан хэллээ. Ингэж хэлсний дагуу Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх
албаны Зөвшөөрөл бүртгэлийн хэлтсийн дарга В.Лхагвасүрэнтэй уулзав.
“2001 оноос хойшхи үрчлэлийн асуудлыг манайх хариуцаж байгаа.
НХХЯ гадаадын иргэдийн материалтай танилцаж, үрчлүүлэх боломжтой хүүхдийг асрамжийн
газраас судлан, хөдөлмөр хамгааллын үйлчилгээний газар сонгодог. Эдгээр саналыг
үндэслэн манайх эцэслэн шийддэг. Үрчлэн авсан хүүхдийн талаар нэг сартайгаас
гурван нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл нэг жил, 8-16 нас хүртэл хоёр
жилд үрчлэн авсан эцэг, эх, үрчлэлийн асуудлыг хариуцсан байгууллага тайлангаа
манайд явуулдаг.
Үрчлэгдсэн хүүхдийн талаарх мэдээллийг үрчлэгчийн харьяалах улсад суугаа Монгол
Улсын дипломат төлөөлөгчийн газар хариуцаж явуулдаг. Үрчлэлтэй холбоотой
маргаан, хүүхэд дарамталсан тохиолдол одоогоор гараагүй байна. Гадаадаас хүүхэд
үрчилж авлаа гээд АНУ-ын иргэд ямар нэг татвараас чөлөөлөгддөггүй. Харин
цалинтай чөлөө л олгодог. “Манай хүүхэд одоо ийм хөөрхөн болсон, эх оронг нь
үзүүлэх гэсэн юм. Том болох тусмаа асуух зүйл ихтэй болно шүү дээ” хэмээн манай
албанд хүүхдээ дагуулан ирэх тохиолдол бий” гэлээ.
Хэдийгээр харийн хүнд өргүүлсэн хүүхдийн талаар тайлан мэдээ ирүүлдэг ч энэ
бүхний цаана хууль бусаар хил даван үрчлэгдсэн хүүхдүүдийн хэд нь эсэн мэнд
яваа нь тодорхойгүй. Зөвхөн албан ёсны асрамжийн газруудад л хяналт тавьж, үрчлэгдсэн
хүүхдийн тоог гаргах боломжтой. 2001 оноос өмнө үрчлэгдсэн хүүхдүүд маань
хаана, хэрхэн амьдарч байна вэ. Хүүхдийн асуудал, үрчлэл хариуцсан гэх хэдэн
байгууллагынхны хэлж буй тоо нь хоорондоо зөрөөд байх юм. НХХЯ-ны мэргэжилтэн
энэ жил хоёр хүүхэд үрчлэгдсэн гэсэн. Тэгвэл нялхсын клиник сувиллаас долоон
хүүхэд үрчлэгдсэн гэлээ. Юутай ч арваад хүүхэд харь хэлтэй, “аав, ээжтэй” болж.
Цөөхөн монголчуудад энэ тоо бага биш. Албан бус мэдээгээр жилд дор хаяж 20
орчим хүүхэд гадагш гардаг гэвэл юу болох билээ. Хүн амын тоогоороо дэлхийд
тэргүүлдэг Хятад улсаас манайд багагүй хүсэлт ирдэг гэнэ.
Гэтэл ОХУ Америкийн иргэдэд өнчин хүүхэд үрчлэхийг хязгаарлаж, энэ асуудалд
бараг цэг тавьсан гэж “USA Today” сонинд бичсэн байна. Хятад, Гватемал зэрэг улсад
хүүхэд үрчлэхэд шинэ хязгаарлалт тогтоосны дараа Орос энэхүү шийдвэрийг
гаргажээ. АНУ-д буй гадаадын өнчин хүүхдүүдийн 70 хувь нь эдгээр улсаас очдог
аж. Сүүлийн таван жилд тэдний 10 хувь нь үрчлэгдсэн байна. Өнгөрсөн онд ОХУ
хүүхэд үрчлэх ажлыг зохион байгуулдаг агентлагуудын итгэмжлэлийн зааврыг эрс
чангатгасан байна.
Учир нь үрчлэгдсэн орос хүүдүүдийг доромжлох, тамлан зовоох, бэлгийн хүчирхийлэлд
оруулах зэрэг 12 тохиолдол гарсан нь ингэх нэг шалтгаан болжээ. 2004 онд
Оросоос АНУ-д 5868 өнчин хүүхэд илгээж байсан бол өнгөрсөн онд 3706 болж
буурсан байна.
Хятад 2000 оноос Америкийн хүүхэд үрчлэгсдийн хувьд номер нэг орон байсан.
Харин энэ оны тавдугаар сараас гэр бүлгүй, эсрэг хүйстэнтэйгээ явалддаг, хэт
таргалсан, 50-иас дээш насны ба амьдрал ядуу, сэтгэлээр унасан хүмүүст хүүхэд
үрчлүүлэхйг хоригложээ
Гватемалаас Америк руу хүүхдүүдийг хуурамч баримт бичиг ашиглах болон
контрабандын замаар гаргаж байгаа тул хяналтаа чангатгажээ. АНУ-ын иргэд жил
бүр 150 мянга гаруй хүүхэд хөгжиж буй улс орнуудаас үрчилж авдаг гэсэн тооцоо
гарчээ.
Л.Өлзийжаргал