Үндэсний өгөгдөл, мэдээллийн төвийн шав тавих ёслол өчигдөр боллоо. Энэ төвийг 5,9 сая ам долларын өртгөөр барихаар төлөвлөөд буй. Үүний ихэнхийг буюу 5,2 сая ам долларыг БНСУ-ын Засгийн газар, үлдсэн долларыг Монгол Улсын Засгийн газар хариуцан санхүүжүүлж буй аж. "Цахим монгол" хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлуудын хамгийн чухал нь гэж хэлж болох Үндэсний өгөгдөл, мэдээллийн төвийг төрийн ой санамж гэж хэлж болох юм. Уг төвд үндэсний бүхий л бүртгэл, мэдээлэл, өгөгдөл, үйлдлүүдийг цогцлоон байршуулж, бат найдвартай хамгаалалтын системээр тоноглон Засгийн газрын бүх байгууллагуудтай өндөр хурдны сүлжээгээр холбох гэнэ. Үүний зэрэгцээ тэдгээр байгуулагуудын мэдээллийн систем, программ хангамж зэргийг нэгдмэл стандарттай болгож, улмаар харилцан холбогдож ажиллах технологийн боломжийг шийдсэнээр "Цахим засаглал"-ын суурь дэд бүтэц бүрдэх гэнэ. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, сансрын холбооны Наран станцын баруун талд болсон шав тавих ёслолд ЗГХЭГ-ын дарга, Н.Энхболд тэргүүтэй Бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгох Үндэсний хорооны гишүүд оролцлоо. Үндэсний өгөгдөл, мэдээллийн төв буюу Датацентрийн шав тавих ёслолд Гандантэгчилэн хийдийн лам нар хийморийн дарцаг өргөсний зэрэгцээ үндэсний хөгжимтэй хамтлаг ая дуугаар мэндчилсэн. Мэдээлэл, Харилцаа холбоо, технологийн газар уг ажлыг гүйцэтгэхэд голлох үүрэгтэй.
Р.Сэлэнгэсайхан