gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

A.Е.Новожиловыг оргон зайлсан нь "Транс" банк үүдээ барих гэж байгааг бататгаж байна гэв

Эдийн засаг
2010-09-17
0
Twitter logo

-А.Е.Новожилов нь шүүхээс оргон зайлсан тул түүнийг хууль хяналтынхан эх орондоо эрэн хайх ажиллагаа явуулж, эцэст нь интерполоор эрэн сурвалжилж ч болзошгүй гэлээ-

ОХУ-ын хөрөнгө оруулалттай "Транс" банкны гүйцэтгэх захирал А.Е.Новожиловт холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хойшлогдов. Тэрбээр өнгөрсөн онд банкныхаа өргөтгөлийн байранд зарцуулах төсөв болох 400 сая төгрөгийг хувьдаа завшсан хэргээр УМБГ-т шалгагдсан билээ.

Үүнээс гадна энэ хэргийг шалгах явцад тэрбээр банкны дүрмийн санд тусгагдсаны дагуу ТУЗ-өөр хэлэлцэгдэж, олгох байсан их хэмжээний зээлийн асуудлыг толгой мэдэн шийдэж, "Илк", "Мон-Уран" компаниудад багагүй хэмжээний зээлийг гаргаж өгсөн нь тогтоогдсон аж. Ийн А.Е.Новожиловоор дамжуулан хууль зөрчин зээл авсан дээрх хоёр компани нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тул мөн “Транс” банкныхан хууль хяналтынханд хандаад байсан билээ.

Ингээд А.Е.Новожиловт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх үед "Илк", "Мон-Уран" компани банктай зөвшилцөлд хүрч, тодорхой графикийн дагуу төлбөр тооцоогоо барагдуулах болсон тул АЕ.Новожиловт холбогдох хэргээс энэ хэргийг салгаж, "Илк", "Мон-Уран" компанийн хэргийг хэрэгсэхгүй болгоод бацсан . юм. , Ингээд түүнийг банкны өргөтгөлийн хөрөнгөнөөс хувьдаа завшсан хэргээр буруутгаж, улсын яллагчийн зүгээс найман жилийн ял төлөвлөөд байсан билээ.

Гэтэл тэрбээр өчигдөр зарлагдсан шүүх хуралд ирээгүй бөгөөд сүүлийн долоо хоногийн турш сураг тасраад байсан ажээ. Тиймээс түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгчийг эрэн хайх ажиллагаа явуулж эхэллээ. Шүүгдэгч А.Е.Новожиловыг УМБГ болон Нийслэлийн прокурорын газраас эрэн хайх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар болон бусад холбогдох байгууллагад түүнийг шүүхээс оргон зайлсан талаар албан ёсоор мэдээлээд байна.

Түүнийг юуны түрүүнд манай улсад байгаа эсэхийг хуулийнхан тогтоох бөгөөд үүний дараа Итерполд хандах эсэх талаар арга хэмжээ авна хэмээн баттай эх сурвалж мэдээллээ. Энэ хэрэг гарахаас өмнө Монголбанкнаас аккардатив гаргах нэрийдлээр 21 сая ам.долларын хохирол учруулсан хэргээр  шүүхэд дуудагдаад байсан АНУ-ын иргэн Жорж Е Чалмерс өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд дуудагдсан ч мөн шүүхээс оргон зайлсан билээ. А.Е.Новожилов, Жорж Е Чалмерс нарыг банкинд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон байхад ямар нэгэн цагдан хорих арга хэмжээ аваагүй байсанд олон хүн эгдүүцэж байна.

Мөн учир мэдэх зарим хүмүүс "Транс" банк "Анод", "Зоос" банкны адилаар удахгүй үүдээ барихад хүрээд байгаа. Сүүлийн жилүүдэд тус банкны харилцагчдын тоо эрс багассан. Энэ банк арилжааны гэхээсээ илүүгээр оросуудын мөнгө угаах хэрэгсэл болон нэлээд хэдэн жил оршин тогтносон. Тиймдээ ч бусад арилжааны банкны адил элдэв сурталчилгаа цацаж, шинэ үйлчилгээ нэвтрүүлдэггүй. Одоо энэ банкны хууль бус ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалд орох гэж байгаа тул банкны үйл ажиллагаа тогтворгүй болж байгаа.

Гэвч банкны удирдлагууд энэ бүхнийг нууцалж байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн юм. Дээрх мэдээллийг А.Е.Новожилов хэрэгтэй холбон тайлбарлах хүн ч байлаа. Түүний хэлж байгаагаар тус банкны асуудал ийн хүндэрч байгаа тул удирдлагууд нь эхнээсээ ийм замаар өөрт ногдох хувиа авч, холдож байна гэсэн юм.

С.Энхзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан