gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Буриад зоны хувьд “Алтаргана” үхэшгүй мөнхийн цэцэг

Соёл урлаг
2010-07-20
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2010-07-20
Буриадын соёл, урлаг, спортын олон улсын "Алтаргана" наадам маргааш эхлэх гэж байна. Наадмын нээлтийн ажиллагаа энэ сарын 21-ний Лхагва гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд энэ хүрээнд Буриад бөхийн барилдаан, Буриад сур харваа, хурдан морины уралдаан болон урлаг соёлын олон арга хэмжээ болох юм. Тус наадмын талаар Оросын холбооны Буриад улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Соёл урлагийн их сургуулийн багш Г.Батцэрэнгээс тодрууллаа.

-Энэ наадам хэзээнээс зохион байгууллагдаж эхэлсэн, яагаад "Алтаргана" гэж нэрлэх болов?
-Монголчууд бид цагаан уул цэцгийг үхэшгүй мөнхийн хэмээн дээдэлдэг. Үүнтэй адил буриад зон олон ч "алтаргана" цэцгээ эрхэмлэдэг тул наадмаа энэ цэцгээрээ овоглосон юм. Анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд сумын хэмжээнд зохион байгуулагдаад 1998 оноос Олон улсын хэмжээнд хоёр жилд нэг удаа зохион байгуулагдаж эхэлсэн. Орос улсад 2004, 2006, 2008 онд амжилттай зохион байгуулагдлаа. 2008 оны "Алтаргана" наадамд Монгол улсаас 500 гаруй хүн оролцож байлаа.

-Наадмын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний талаар ярихгүй юу?
-Маргааш төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ажиллагаа хийснээр наадам маань эхэлнэ. Улс орон, аймаг, нийслэл бүрээс буриад ардын язгуур, ахуй соёлын уламжлалыг харуулсан буриад гэрийн үзэсгэлэн, Буриадын ардын дуу болон яруу найргийн наадам, Буриадын ард түмний амьдрал, соёл аж байдал, " Алтаргана" наадмын талаар сэтгүүлчдийн нийтлэлийн "Алтан caг" уралдаан, "Дагина" гоо бүсгүйн тэмцээн болох юм. Мөн Буриадын орчин үеийн, ардын дууны тэмцээн болно.

-Буриадын орчин үеийн дууны тэмцээнд оролцож буй хүмүүсийн талаар ярихгүй юу?
-Орчин үеийн дуу гэдэг нь зохиолын дууг хэлж байгаа юм. 2005 оноос хойш зохиогдсон дуугаар улс орон, Монгол улсын аймаг, нийслэл тус бүрээс хоёр мэргэжлийн дуучид оролцоно. Дуулаачид гоцлол болон хамтлагаар буриад хэл дээр 1-2 дуу дуулна. Тэмцээн маргааш Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт эхлэх юм.

-Тэмцээнд насны хязгаар байгаа юу?
-Тэмцээн маань 10-14 нас, 15-18 нас, 19-35 нас, 36-аас дээш нас гэсэн ангиллаар өрсөлдөх юм. Ангилал тус бүрт улс орон, аймаг тус бүрээс шалгарсан ардын авъяастан хоёр хүн оролцоно. Уралдаан хоёр үе шаттай, оролцогчид өөрийн төрөлх нутгийн уламжлалаар дуулна. Хоёрдугаар шатанд шалгарсан дуучид Буриад ардын уламжлалт, язгуур урт, богинын дууг дуулж оролцох ба ардын дууны уралдаанд мэргэжлийн сургууль төгссөн уран бүтээлчид оролцохгүй.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллах вэ?
-Тэмцээн тус бүрт Буриадын өв уламжлал зан заншил, соёл, урлагийг сайн мэддэг, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн долоон шүүгч шүүнэ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол улсаас гурав, Орос улсаас гурав, Хятад улсаас нэг шүүгч багтаж байгаа. Шүүгчдийн нэгдсэн дүнгийн үзүүлэлтээр уралдааны төрөл, зүйл бүрээр 1,2,3 дугаар байр эзлүүлэн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.

Д.Бумчин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан