gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Данийн Хааны номын санд Монголын ховор гар бичмэлүүд хадгалагдаж байна

Улс төр
2010-10-11
0
Twitter logo

Данийн Вант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Хааны номын санд зочиллоо. Ерөнхийлөгчийг номын сангийн захирал Ерланд Колдинг Ниелсен угтаж номын санд хадгалагдаж байгаа монгол гар бичмэлүүдийг танилцуулсан юм.

1835 онд буулгасан “Эрдэнийн эрхи”-ийн хуулбар гар бичмэл, монгол ахуйг хэрхэн хөтлөх, тоо тооцооллын монгол аргачлал, уул ус газар нутгийг хэрхэн шинжих зэргийг зааварлан зургийн хамт тайлбарласан сонирхолтой номнуудыг эрдэмтэн судлаач Кристенсен 1930-аад оны үед Монголоос аваачжээ. Эдгээр гар бичмэл нь 17-18 дугаар зууны үеийн бүтээлүүд байна. Өөр нэг сонирхолтой бүтээл нь 1903 оны Сэцэн хан аймгийн газрын зураг юм. Уул ус, сүм хийд, хот айлын байрлал зэргийг ихэд нарийн зурж бичиж тэмдэглэсэн энэ зураг Данийн Хааны номын сангийн үнэт зүйлсийн нэг болж байна.

Тус номын санд хадгалагдаж байгаа Монгол гар бичмэлүүдийг 1835 оноос өмнөх үеийн, хожуу үеийн гэж 2 ангилбал гуравны нэг нь 1835 оноос өмнөх үеийнх юм. Тус номын санд нийт 650 гаруй Монголын түүх, соёл, шашны холбогдолтой гар бичмэл, ном, газрын зураг хадгалагддаг нь хилийн чанад дахь түүхийн баримт бичгийн томоохон цуглуулгын тоонд орж байна.

Уг номын санд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн санд бүртгэгдсэн олон бүтээл байна.

1648 онд хаан III Фредерик Европын уран бүтээлээс бүрдсэн номын санг байгуулж, 1793 оноос олон нийтэд үйлчлэх болжээ.

Хааны номын сан нь мөн түүнчлэн Европын орчин үеийн архитекторын шилдэг шийдлүүдийн нэг юм. 1999 онд уг номын сангийн хуучин барилгыг орчин үеийн шинэ барилгатай нийлүүлэн холбож барьжээ. Өнөө цагт номын сан ямар байх ёстойг харуулж чадаж байгаа энэхүү сонгомол барилгыг даничууд “Хар алмаз эрдэнэ” хэмээн нэрлэдэг юм.

Өнөөдөр тус номын сан нь  Европын нэр хүндтэй томоохон их сургуулиудын нэг Копенгагены их сургуулийн номын сангийн үүргийг давхар гүйцэтгэж, эрдэмтэд судлаачдын судалгааны гол эх сурвалж нь болдог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын түүхийн ховор нандин гар бичмэлүүдийг судлахад хамтран ажиллах, хуулбаруудыг Монгол Улсад шилжүүлэн авах боломжийн талаар ярилцав.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан