gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Авто замын осол нэмэгдэхэд лед самбар нөлөөлнө

Нийгэм
2013-03-30
0
Twitter logo

Монгол Улсад зам тээврийн осол гэмтлийн улмаас хүний амь эрсдэх, хөдөлмөрийн чадвараа алдах энэ хэрээр өрх гэрийн амьдрал, улмаар эрүүл мэнд эдийн засгаараа хохирох явдал борооны дараах мөөг шиг олширсоор байна.

Тэгвэл энэ сарын 21-26-ны өдрүүдэд Замын цагдаагийн газар, Тээврийн прокурорийн газар хамтран нийслэлийн гудамж зам талбайн хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэгээ гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийжээ.

ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Энхболдоос шалгалтын талаар тодрууллаа.

-Замын тэмдэг, тэмдэглэгээний бүрэн бүтэн байдалд шалгалт хийжээ. Хяналт шалгалтын зорилго, үр дүн юу байв?
-Нийслэлд зам тээврийн осол их гарч байна. Шаардлагатай газар нь тэмдэг, тэмдэглэгээ байхгүй эсвэл бүдгэрсэн, мөн гэрэлтүүлгийн хэрэгсэл байгаа боловч тэдгээр нь асахгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж холбогдох газрууд болох Улаанбаатар зам засвар компани, Улаанбаатар зам засвар арчилалт компанид үүрэг өгч үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилготой байлаа. Одоогоор шалгалтын дүн хараахан гараагүй байна. Тун удахгүй дүн гармагц шалгалтын мөрөөр ямар зөрчил илэрсэн, тэдгээрийг арилгах, засварлах талаар Нийслэлийн авто замын газар, УБЗЗ компанид үүрэг өгнө.

-Замын гэрэлтүүлгээс шалтгаалсан осол хэр их байна вэ?
-Ер нь бол замын тэмдгийг шинээр нөхөж засаагүй, мөн зам дагуух гэрэлтүүлэг байхгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэргээс шөнийн цагт эзэнгүй осол аваар гарах нь ихсэх нөхцөл бүрддэг. Тиймээс энэ байдлыг арилгах зорилгоор гэрэлтүүлэг хариуцсан “Тохижилт үйлчилгээний компани”, зургаан дүүргийн ТҮК хамтран гэрэлтүүлгийг сайжруулах, гэрэл байгаа ч асахгүй зөрчлийг арилгах арга хэмжээ авах зэрэг ажлуудыг төлөвлөж хийгээд эхэлж байна.

-Авто зам дагуух самбарын талаар ЗЦГ-аас авах арга хэмжээ байна уу?
-ЗЦГ-аас барьж буй гол бодлого нь зам дагуух жолооч нарын анхаарал сарниулах самбар байх нь зохисгүй гэж үзэж байгаа юм. Ийм самбараас болж ослын тодорхой хэсэг нь гардаг. Хэдийгээр яг энэ самбараас болж осол гарлаа гэж асуудлыг хараахан шийдээгүй байгаа ч сурталчилгааны самбар харж яваад урд талын машинаа мөргөх, явган зорчигчид самбар харан зам гарахдаа осолдох гэх мэт тохиолдол гарсаар байна. Сүүлийн үед урсдаг “лед” самбар тавьж байгаа боловч энэ нь мөн адил шөнийн цагаар анхаарал сарниулах, гэрлийн гялбаа үүсгэх зөрчил нэлээд бий, хэдийгээр хотын өнгө үзэмжийн асуудал боловч авто замаас хол байршуулах хэрэгтэй.

-Улсын дугаарын тэмдэгтийг шигтгээ хийж гоёх, утасны дугаар бичих асуудал их гарч байгаа энэ жолоочийн ёс зүй болон замын хөдөлгөөнд оролцогчийн хувьд байж болох зүйл мөн үү?
-Энэ асуудлыг “авто замын зохих зөвшөөрөлгүй өөрчлөх” гэсэн заалтаар зохицуулж арга хэмжээ авна. Тухайн шигтгээг хуулж авах, дугаар тоо бүдгэрсэн бол тодотгох, зарим тохиолдолд бичиг баримтыг хураах зөрчил арилсны дараа хүлээлгэн өгөх зэрэг арга хэмжээ авна. Үүнд санаатайгаар үсгийг бүдгэрүүлэх, өөрчлөх зэрэг орно. Зарим тохиолдолд улсын дугаарын тэмдэгт дээр утасны дугаар хэвлэх зөрчил гарч байна. Улсын дугаар олголтын журамд зааснаар үйлдвэрлэх эрхтэй 20 орчим үйлдвэр бий. Эдгээр газруудын хариуцлагагүй буруутай үйл ажиллагаанаас болж танил талаараа дамжуулан улсын дугаарыг янз бүрээр хэвлэн гаргаж авч байна.Энэ нь эргээд шөнийн цагт осол аваар гарсан тохиолдолд иргэдийг төөрөгдүүлэх олон оронтой тоог ялгаж харах боломжгүй, улсын дугаар гэж андуурах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэ мэт үйлдлийг таслан зогсоож арга хэмжээ авч байна.

-Энэ бүхэнд оролцож байгаа хэвлэдэг үйлдвэрт нь хуулийн хариуцлага тооцох уу?
-Улаанбаатар хотод энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 20 орчим тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр бий. Эдгээр газруудаас авсан нь тодорхой. Шалгалтын явцад аль газраас хэвлэгдсэнийг тогтоогоод зохих арга хэмжээг авна. Иргэддээ сануулахад ийм байдлаар улсын дугаарын бэлдэц дээр хууль бусаар утасны дугаар, автомашины марк бичихгүй байхыг анхааруулъя.

Б.Уянга

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан