"БШУЯ-наас ЕБС-иудад "Авьяас" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр багш нар хүүхэд бүрт анхаарлаа хандуулж байгаа учраас зөвхөн авьяасаас гадна сурлагын амжилтад ч их бага хэмжээгээр ахиц гарч байгаа" хэмээн БЗД-ийн Шавь цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Б.Батцэцэг хэлж байна.
Хүүхдийг авьяасаар дамжуулан бусад хичээлд сонирхолтой болгодог арга туршлагыг хамт олондоо харуулж баталсан хүн нь тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Найманжин юм. Түүнийг монгол хэлний багш мөртлөө урлагийн өндөр мэдрэмжтэй, хүүхэд бүртэй ажиллавал сурахгүй хүүхэд байдаггүй гэдгийг бусдадаа ойлгуулсан хэмээн хамт олон нь үнэлдэг юм билээ.
Шавь цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Найманжинтай ярилцлаа.
-Ангийнхаа хүүхдүүдийн авьяасыг нээж түүгээр дамжуулан бусад хичээлийн сурлагыг ахиулж чадсан нууцаасаа хуваалцахгүй юу?
-Миний дааж авсан анги энэ жил есдүгээр анги. Энэ ангиа долдугаар ангид орох жил нь хүлээж авсан. Тэр үед ангийн сурлагын түвшин ерөнхийдөө доогуур байсан. Тэгээд хүүхдүүдийнхээ ар, гэрийн амьдралын боломж , амьдарч байгаа орчин, эцэг эхчүүдийн ажил эрхлэлтийг судлаад үзтэл дийлэнх хүүхдүүд гэр хороололд амьдардаг, эцэг, эх нь цайз болон бусад зах дээр ажил үйлчилгээ эрхэлдэг хүмүүс байсан.
Эцэг, эх нь завгүй, анхаарал, халамж сул байвал хүүхдийн сурлага сайнгүй байх нь мэдээж шүү дээ. Тиймээс би юуны түрүүнд хүүхдүүдийнхээ юу чадах юмнаас эхэлж урам зориг өгөх хэрэгтэй юм байна гэж үзсэн. Манай ангид маш сайн бүжиглэдэг нэг охин байсан. Тэрийгээ дагуулаад хүүхдүүдээ урлагаар хүмүүжүүлье гэж зорьсон. Нэг ч гэсэн чаддаг зүйлтэй болчихвол бусад юманд хандах хандлага өөр болно гэдэгт итгэж мэргэжлийн хүмүүс хайж олоод бүжиг заалгасны үр дүнд бүх хүүхдээ бүжиглүүлээд сургачихсан.
Бүжиг сураад зогсохгүй манай хүүхдүүд сургуулийнхаа урлагийн үзлэг болон нийслэлд зохиогддог бусад бүжгийн тэмцээн уралдаанд алгасахгүй оролцдог болсон. Очсон газар бүртээ байр эзэлж медаль авна, тэр хэмжээгээр урамшдаг юм байна. Зөвхөн бүжиглээд зогсохгүй хүүхдүүд маань биеэ авч явах соёлд суралцдаг, хүнтэй харьцах урлагт суралцаж байна. Үнэхээр нэг зүйлд анхаарлаа хандуулж чадснаар бусад хичээлд ч ахиц гарч байгаа.
-Авьяасаар дамжуулаад хүүхдийг хүмүүжүүлэх, түүнийгээ дагаад сурлагын чанарт ахиц гардаг. Өөрөөр хэлбэл хүүхэд нэг бүрийг хөгжүүлж болно гэдэгт та итгэлтэй байгаа юм байна. Тийм үү?
-Боломжтой. Нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах итгэлийг хүүхдэд төрүүлэх ёстой. Би үүнийг чаддаг, үүнийг чадаж байгаа юм чинь өөр юм хийх чадвартай юм байна гэдэг итгэлийг өөрт нь өгч байгаа юм. Чи хичээлд муу, муугаараа бай гээд хаячихвал хүүхэд хөгжихгүй. Манай ангийн 25 хүүхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүгдээрээ бүжиглэхээс гадна бүгд хөгжим тоглож сурсан. Ятга, ёочин зэрэг хөгжим дээр ямар ч байсан 1-2 ая тоглоно.
Сургуулийн урлагийн үзлэг бол авьяастай хүүхдүүдийн тоглолт биш тухайн жил, тухайн ангиас ямар хүүхдийн ямар авьяас нээгдэв гэдгээ тайлагнаж байгаа гэж боддог. Тиймээс би бүх хүүхдээ урлагийн үзлэгт оролцуулдаг. Бүжиглэж , хөгжимдөж байгаагийн цаана асар том хүмүүжлийн ажил явагдаж байна гэдгийг эцэг, эх багш нар ойлгох ёстой. Нөгөө хичээлдээ дургүй тасалдаг гээд байдаг хүүхэд чинь бүжгийн хичээлээ давтах гээд хүрээд ирдэг. Тэгэхээр нь би хэлдэг "Чи хичээл таслаад байх юм бол бүжгийн хичээлээс ч мөн хасна" гэхээр хичээлээ таслахаа больчихдог. Хүүхэд нэгэнт сурчихсан зүйлээ хаях сонирхолгүй байдаг юм билээ.
-Ер нь юм сурдаггүй хүүхэд гэж байдаг уу?
-Муу хүүхэд гэж бхайхгүй, сурахүй хүүхэд гэж ч байхгүй. Багш хүн тухайн хүүхэд юу чаддаг вэ гэдгийг анзаарч тэр чаддаг зүйл рүү нь чиглүүлэгч нь байх ёстой. Намайг энэ ангиа авахад ерөнхийдөө хичээлдээ ч тааруу ч зураг маш сайн зурдаг нэг хүү байсан. Би эцэг, эхийг нь дуудаад хүүхдээ хаа нэг газар зургийн дугуйланд явуулж өгөөч, хүүхэд заавал онц сурах албагүй, чаддаг юмыг нь хөгжүүл гэж хэлэхэд "Төлбөрийг нь төлж чадахгүй" гээд уурлаж байсан. Эхний жилдээ явуулаагүй ч дараа жил нь зургийн дугуйланд явуулсан байна лээ. Одоо тэр хүү маань мундаг зурдаг болсон. Удахгүй үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа.
-Таныг хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг ангид нь хийлгэдэг гэж сонссон?
-Анх долдугаар анги авахдаа л хичээлийн дараа ангид нь гэрийн даалгавар хийлгэж, гэрийн даалгавар хийснээр ямар ач холбогдолтой болохыг ойлгуулах гэж ажилладаг байсан. Анзаараад байхад хүүхдүүд хичээл тараад л шууд гэртээ харьдаггүй. Эцэг эх нь ажлаасаа оройтож ирдэг учраас хүүхдүүд гадуур сэлгүүцэж зарим нь PC тоглодог гэдгийг мэдээд ангидаа суулгаж гэрийн даалгавар хийлгэдэг болсон.
Англи хэлний тухайд англи хэлний хичээлдээ гайгүй хүүхдээр нь давтлага өгүүлж бүр болохгүй бол өөрөө толь бичиг бариад л хамжаад хийдэг байсан. Тухайн үед би 7-8 дугаар ангид нь ингээд суулгачихвал цаашдаа бие даагаад гэрийн даалгавар хийдэг болчих байх гэсэн горьдлого тавьж ажилласан. Үүний үр дүнд өдгөө 100 хувь биш ч гэсэн тодорхой хэмжээний хүүхдүүд бие даагаад сурчихсан. Ямар ч байсан даалгавар шахуулахгүй хийдэг болсон.
-Сургуульд ангийн хүрэлцээ муугаас хүүхдүүд хичээлийн дараа давтлага авах боломжгүй байдаг. Үүнийг яаж зохицуулж байв?
-Анги танхимын хүрэлцээ муу, амаргүй л дээ. Гэхдээ сургуулийн зааланд, цонхолсон ангид, бүр болохгүй бол коридорт ч хамаагүй ч давтуулна. Эхэндээ эцэг, эхчүүд хэл ам хийж хүүхэд өлсч, цангаж байна, хэтэрхий оройтуулж байна гэдэг л байсан. Би ч мөчөөгөө өгөхгүй "Би ч гэсэн гэр орон, үр хүүхэдтэй хүн. Өөрийннхөө хүүхэдтэй ажиллахгүй танай хүүхдэд цаг гаргаж ажиллаж байна" гэхээр аяндаа ойлгодог болсон.
-Хүүхдүүдийн авьяас нээгдэхийн хэрээр уралдаан тэмцээнд өмсөх хувцас, хоол унд гээд мөнгө их шаардана. Үүнийг эцэг, эхчүүд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүүхдээ уралдаан тэмцээнд орж байгааг ч мэддэггүй, анзаардаггүй эцэг, эх байдаг л юм. Заримыг нь дуудаж уулзана, заримынх нь гэрт нь очиж уулзаж байж л ойлгуулна. Боломжтой эцэг, эхчүүд хувцас хунар хийлгээд өгдөг л юм. Боломжгүй зарим нэг хүүхдийнхээ хувцасыг анги хамт олноороо ярилцаад энэ тэндээс ундааны сав, архины шил, цаас тушаагаад арга нь олдоно л доо. Хамт олноороо юм хийвэл бүтэхгүй зүйл байхгүй.
-Таны арга туршлагыг бусад багш нар хэрэгжүүлж байна уу?
-Өөрийнхөө хэмжээнд л залуу багш нартаа хэлж, сургадаг. Би МУБИС-ийн клиникийн профессор хүн л дээ. Энэ утгаараа багшийн сургуулиас оюутнууд дадлагаар ирдэг. Тэдэнд мэддэг, чаддагаа харамгүй хэлж өгдөг.
-Элдэв стандарт дүрэмд баригдуулахгүй багшид эрхийг нь өгдөг болох тухай яригдаж байна. Энэ тал дээр ямар бодолтой байна?
-Үүнийг зөв гэж бодож байна. Одоогийн нөхцөл байдлаар бол 40 минутад хүүхэд бүрт юм ойлгуулна гэдэг үнэхээр хэцүү. Онол ярьсаар байгаад дуусдаг. Дадлагын хичээлийн цаг байхгүйгээс хүүхдийн чадварт суурилсан юм хийж болохгүй байгаа. Удирдлагуудаас бидэнд хүүхдүүдтэй түвшин түвшнээр нь харьц гэдэг. Тийм боломж үнэхээр байхгүй. Бүр аль ч үгүй болчихдог юм билээ. Аль нэг түвшний хүүхдүүдийг сонгоод ажиллахад нөгөө хэсэг нь хоцорчихдог. Миний бодлоор амьдралд хэрэгтэй тал руу нь сургалтаа чиглүүлбэл зүгээр юм шиг санагдаад байгаа.
Жишээ нь монгол хэлний эрдэмтэн л болохгүй бол тэр хүүхдэд заавал өгүүлбэрийг гишүүдээр задлуулаад байх шаардлагагүй. Тэрний оронд зөв бичдэг, зөв сайхан уншдаг болгох хэрэгтэй. Математикийн хичээл дээр бол хүүхэд чөлөөтэй үржүүлж, хувааж, нэмж, хасч чаддаг болох. Энэ нь л амьдрал дээр гараад хэрэг болдог. Нарийн мэргэшээд явах сонирхолтой хүүхдүүд нь шат шатандаа хөгжүүлээд явбал яасан юм бэ гэдэг санал байдаг.
-Багшийн сургуульд тааруу сурлагатай хүүхэд элсч орж байгаагаас муу багш бэлтгэгдээд байна гэсэн шүүмжлэл байдаг. Үүнтэй санал нийлэх үү?
-Багш болох сонирхолтой хүнийг л багш болгох хэрэгтэй. Багш болох чин сэтгэлээсээ хүсэлтэй хүүхэд багш болох юм бол боловсролын сургалтын хандлага өөр болно. Одоо багш болох сонирхолтой хүүхэд ховордсон байна. Миний хичээл зааж байгаа ангиудаас хоёр, хоёр л хүүхэд багш болно гэж ярьж байна. Би 17 дахь жилдээ багшилж байгаа ч энэ мэргэжлээсээ уйдаагүй. Учир нь би багш болох чин хүсэлтэй байсан.
Миний ээж ч багш хүн байлаа. Өөрийнхөө хүсэл сонирхлоор багш болсон болохоор би хичээл тараад гэр рүүгээ яардаггүй. Гэрт хийх ажил хичнээн их байсан ч сургууль дээрх ажлаа хийж байж л явмаар санагддаг. Нэг хүүхдийг ч гэсэн зан авирыг засчихсан, нэг хүүхдийг зөв бичдэг болгочих гээд ноцолдож суух сонирхолтой.
Ц.Гэрэлчимэг