Өнгөрсөн жилийн есдүгээр сард Биткойны ханш 572 ам. доллартой тэнцэж байлаа. Харин өнөөдөр 4472 ам. доллартой тэнцэж байна. Хөрөнгө оруулалтын орлогоор тооцож үзвэл энэ тоо маш ихээр өссөн болохыг харуулна.
Нэг талаас ганцхан жилийн хугацаанд гарсан өөрчлөлт Биткойныг тэр чигт нь дүгнэх нөхцөл болж чадахгүй. Гэхдээ технологийн салбарын хурд ямар байдгийг харж болно.
Хэн нь үл мэдэгдэх Сатоши Накамото гэдэг хүн 2008 онд анх Биткойныг үүсгэсэн хэдий ч сүүлийн үед л эрчимтэй яригдах болжээ. Тэгвэл таван жилийн өмнө 500 ам. доллароор Биткойн худалдан авсан бол өнөөдөр ямар үнэ хүрэх байсан бэ?
2012 оны арван хоёрдугаар сард нэгж Биткойны үнэ 12 ам. доллартой тэнцэж байв. Тэгэхээр 500 ам. доллароор ойролцоогоор 41 Биткойн худалдан авах байсан бөгөөд өнөөдөр нийт үнэ нь 182,275 ам. доллартой тэнцэнэ.
2013 оны арван нэгдүгээр сард нэгж Биткойны үнэ 1242 ам. доллар болж өссөн нь тухайн үед жилийн хугацаанд тун амжилттай хөрөнгө оруулалт болох байжээ.
Технологийн салбарын хувьд Амазоноор жишээ авахад анх компани 1997 онд хувьцаагаа гаргаж байхад 500 ам. доллартой тэнцэх хувьцаа худалдан авсанбол өнөөдөр 319 мянган ам. доллартой тэнцэх аж.

Эх сурвалж: TheNextWeb