Исландууд Даваа гаригт Исландын нийслэл Рейкьявикд болсон UEFA Групп I-н тэргүүлэгчийг шалгаруулах тэмцээнд Косовог 2-0 харьцаатай хожиж 2018 оны Дэлхийн аваргад оролцох хамгийн бага хүн амтай улс боллоо.
UEFA Евро 2016 хагас шигшээд шалгарсан улсууд 2018 онд Орост болох тэмцээнд оролцох бөгөөд Спортын мэдээ мэдээллийг хүргэдэг Ник Харрис Исландын талаар статистик мэдээг анх мэдээлжээ.
Исланд 2016 онд Еврод оролцож байхдаа хоёрдугаар байранд явж байсан Францыг хожин шөвгийн 16-д Английн ард бичигдсэн юм.
Исландууд Хорват, Украйн, Турк, Финланд болон Косово зэрэг улсуудтай нэг бүсэд орж тэднийг тэргүүлж байгаа бөгөөд 2018 оны Дэлхийн цомын аварга болохын тулд энэхүү гайхалтай амжилтаа үргэлжлүүлсээр байгаа билээ.
Хэймир Холгримсоноор удирдуулсан Исландын багийнхан 10 удаа тоглосноос долоон удаа ялж, хоёр хожигдож, нэг удаа тэнцжээ.
Гялфи Сигурдсон болон Жоан Гудмандсон нар даваа гарагт болсон тэмцээний эхний хагаст аль аль нь гоол оруулж Исландыг ялалтанд хүргэх гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Эх сурвалж: bleacherreport
Э.Хонгорзул