gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хоёрхон настай хүүг хөл дээрээ босоход нь тусалцгаая

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2014-11-18
0
Twitter logo
Р.Адъяасүрэн
0
Twitter logo
Эрүүл мэнд
2014-11-18

Хоёрхон настай бяцхан хүү бусдын буруугаас болж насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох аюулд учраад буй эмгэнэлтэй явдал болжээ. Түүний ах манай редакцид хандан дүүгээ эмчлүүлэх зардлыг элэг нэгт Монгол түмнээсээ хүсч буйгаа уламжлахаар хандсан юм. Түүнийг Булганы Дашдорж гэдэг бөгөөд МУИС-ын нэгдүгээр дамжааны оюутан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Болсон явдлын талаар ярихгүй юу?
-Би ээж дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 7-р хороонд амьдардаг. Манай  дүү Билгүүдэй хоёр настай. 2014 оны 10-р сарын 16-ны өдөр орцонд гал гарч, бид гурав гарах гэж явахдаа шатны бариулаас барьсны улмаас тогонд цохиулсан. Тэр үед ээж дүүг тэвэрч явсан юм. Тогонд цохиулаад унахдаа ээж дүүг шатны завсар унагачихсан. Орц харанхуй утаатай, маш халуун төөнөж байсан тул дүүг хайж байхдаа ээж бид хоёр ухаан алдан унасан. 4 давхрын айлын хүн биднийг гэртээ оруулсан байсан. Онцгой байдлынхан ирж дүүг яаралтай гэмтлийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд уг шатны доорх байрны цахилгааны утас нь төмөр шатны бариул даган дээд давхраас тог авдаг байснаас контакт үүссэн гэсэн.

-Гал чухам юунаас гарсныг мэдсэн үү?
-Орцны жижүүрийн байранд хоёр хүн архидан, халуун тогоо нь буудсаны улмаас гал түймэр гарсан.

-Одоо дүүгийнх нь биеийн байдал ямар байна вэ?
-Дүүгийн цээж, баруун, зүүн хөл гуяны хэсэг их хэмжээний түлэгдэлтэй, зүүн хөл маш гүнзгий 4-р зэргийн түлэгдэлтэй, хөлийн шилбэний яс ил гарсан. Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасгийн эмч нар нэг сарын хугацаанд дүүгийн маань амийг аврах бүхий л арга хэмжээ авч, эмчилгээг хийсэн ч цахилгааны гаралтай түлэгдэл маш гүн хөлийг тайрахгүй бол хүүхдийн амь насанд хэцүү нөхцөл үүссэн. Хөлийг нь тайрахгүй гэвэл гадаад руу яаралтай эмчилгээнд явах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан.

-Одоо хаана эмчилгээ хийлгэж байна вэ?
-Манай гэрийнхэн ямар ч байсан хөлийг нь аврахын тулд гадаад явахаар шийдээд, ээж дүү хоёр маань Бээжин хотын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх эмнэлгийн эмч нар эрчимт эмчилгээг эхлүүлэн цаашид олон удаагийн хагалгаа хийн, зөөлөн эдийг төлжүүлэн ургуулах эмчилгээ хийх тул их хэмжээний мөнгө  шаардлагатай гэсэн.

Ээж маань авч явсан багахан мөнгө нь эхний эмчилгээний зардлыг төлж дуусах дөхөж байгаа тул сайн санаат монголын ард түмнээсээ миний дүүгийг хөлийг аврахын тулд цаашдын эмчилгээний  зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлж туслаач хэмээн миний бие нь та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна.

-Цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Дүү маань яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол хөлнөөсөө салах дээрээ тулсан байсан учраас цагдаа, сэргийлэхэд хандаагүй. Хоёрхон настай дүү маань насан туршдаа тахир дутуу болох аюултай нүүр тулаад байгаа тул эхний ээлжинд эмчилгээ хийлгэх тал дээр л бид санаа тавьж байна.

Та бүхэн бяцхан хүүд туслахыг хүсвэл:

ХААН банк дансны дугаар - 5024690488 Б.Дашдорж
Холбоо барих утасны дугаар - 99618202

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан