Хорих 461-р ангид хоригдож буй info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардаж өнөөдөр сэтгүүлчдийн төлөөлөл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна "Сэтгүүлчийг сулла" хөдөлгөөн өрнүүллээ.
Баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал сэтгүүлч С.Баттулгыг оргон зайлах магадлалтай хэмээн зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, цагдан хорих 461-р анги руу явуулсан.
Биднийг очиход ерөнхий шүүгч ээлжийн амралтаа авсан бол хариуцсан орлогч шүүгч нь шүүх хуралтай байв.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг "С.Баттулга сэтгүүлчийг хорьж байгаа нь хууль бус. С.Баттулгын хувьд оргон зайлах шалтгаан шаардлага байхгүй. Монгол улсад амьдарч буй оршин суугаа хаяг нь тодорхой байдаг. Гэтэл сэтгүүлчийг хорьж, ирийг нь мохоож байгаа нь харамсалтай байна.
Гэхдээ энэ ганцхан С.Баттулга сэтгүүлчийн асуудал биш. Бүхэл бүтэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг боох, сэтгүүлчийн ирийг мохоох, иргэдийн мэдэх эрхэнд халдсан ноцтой үйлдэл. Үүнийг даамжруулж болохгүй учраас өнөөдөр бид "Сэтгүүлчийг сулла" хөдөлгөөн өрнүүлж байна" гэлээ.
Эх сурвалж нь тодорхой мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон нь үнэхээр харамсалтай гэж сэтгүүлчид хэлж байлаа. Тэдний ярьж байгаагаар шүүгч өөрийн гаргасан захирамжаа өөрчлөх эрхтэй учраас сэтгүүлч С.Баттулгыг суллах боломжтой гэлээ.