gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Наран хурайлах цорын ганц бичиг

Соёл урлаг
2012-04-25
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2012-04-25
Наран хурайлах цорын ганц бичиг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригийг Үндэсний бичиг соёлын өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Уг зарлигийг угтан Монголын Урчуудын Эвлэлийн хороо, "Бичиг соёл" төв хамтран "Бичиг соёл" уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 20-ноос эхлэн гаргасан билээ. Энэхүү үзэсгэлэнд зураач, уран бүтээлчдээс гадна их дээд сургуулийн оюутан ЕБС-ийн сурагчид бүтээлээрээ оролцжээ. Мянгаад жилийн түүхтэй босоо бичгээ хайрлан хамгаалж, цаашид ч хөгжүүлж буй багш, оюутнуудтай үзэсгэлэнгийн талаар ярилцсан юм.

Эрин зууны түүх, эдүгээ Монголын бичиг соёлын салшгүй нэгэн хэлбэр бол уйгаржин бичиг билээ. Өдгөө хэрэглэгдэж буй төрийн бичиг нь крилл бичиг авч харийн нэгэн харвал Орос уу хэмээн хэлэх нь цөөнгүй.

Харин босоо бичиг өнөөдөр дэлхийд гайхагдах урлаг болон хувирчээ. Энэхүү аугаа бичгийг 1300-д жилийн тэртээх түүхийн баримтаас олж илрүүлсэнийг үзвэл монгол туургатны бичиг үсэг өнө эртний түүхтэй нотолгоо билээ. Түүхийн энэхүү урт хугацааны турш монголчууд дөрвөлжин, тод, соёмбо, вагиндра гэх мэт олон бичиг үсэг хэрэглэж байсан авч дэг дүрэм, хэмжээ харьцаа, хөдөлгөөний хэлбэр, бичлэгийн ур ухаан, нутгийн олон аялгууны авиа зүйн онцлогт зохицсон зэрэг олон чанар нь түүхийн хатуу сорилтыг даван туулж, халагдаж бас хадгалагдсаар ирсэн юм.

Монгол бичиг бүтэц оновчтой, бичихэд хялбар хэмнэлтэй, ижил дуудлагатай утга өөр үгийг ялгаж бичдэг, үгийн үндэс эвдэрдэггүй, аливаа үгэнд эгшиг элбэг болохоор сонсоход улам яруусан, аялгуу найрлага нь жигдэрдгээс гадна дээрээсээ доошоо нар зөв эргэн бичигддэг цорын ганц бичиг юм.

Залуус калиграф чиглэлд хүч төрөн орж байна

("Бичиг соёл" төвийн тэргүүн, "Хэл иргэншил" дээд сургуулийн багш Д.Ганбаатар)

-"Бичиг соёл" үзэсгэлэнд ямар сургуулиуд оролцож байна. Энэ жилийн үзэсгэлэн юугаараа онцлог болсон бэ?

-Ер нь орон даяар хамарч хүрээгээ тэлснээрээ онцлог болсон. Хөдөө орон нутгаас бүтээлээ ирүүлсэн, Улаанбаатарын сургуулиуд ч оролцож байна. Үзэсгэлэнд мэргэжлийн уран бүтээлчид болон суралцагчид калиграф буюу уран бичлэгээр бүтээсэн бүтээлүүдээ дэлгэсэн байгаа. Бид хоёр шагнал гардуулдаг. Нэг нь шилдэг бүтээл, нөгөө нь сайхан бичлэг гэж. Сайхан бичлэгт нь хүүхдүүдийн бүтээлээс шалгаруулдаг.

-Өмнөх жилүүдийн бүтээлийг энэ жилийнхтэй харьцуулвал?
-Жилээс жилд хүмүүсийн оролцоо болон бүтээлүүд нэмэгдэж байна. Түүнийгээ дагаад бүтээлүүд нь сайжирч байгаа. Энэ үзэсгэлэн гараад дөрвөн жил болчихлоо. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн тамгын газар хамтарч оролцож байгаа учраас хүрээ нь ч тэлж байгаа гэж ойлгож болно.

-Мэргэжлийнх уран бүтээлчид сурагчдынх гэж ялгагдахааргүй бүтээлүүд харагдаж байна. Тэгэхээр суралцагчдын төвшин сайжирч гэж ойлголоо?

-Залуу уран бүтээлчид маш сайн болсон. Ер нь залуус калиграф чиглэлд хүч төрөн орж байна гэхэд болно.

-Энэ удаад онцолж хэлмээр ямар бүтээл байна вэ?
-Уран бүтээлчид сэтгэж туурвидаг учраас хязгаар гэж байдаггүй. Сонин содон, онцолмоор бүтээлүүд зөндөө бий. Гадна дотныхон ч маш их сонирхож байгаа.

-Жил ирэх тусам монгол бичиг сонирхогчдын тоо өсч байна уу?
-Хүүхэд залуучууд Монгол бичиг соёлоо сурч суралцах хүсэлтэй 6ЙШ байгаа. Уран бичлэгийн төрөлд ч гэсэн оролцох сонирхолтой залуучууд ихэссэн байна. Яагаад гэвэл Монгол бичиг маань өөрөө үндэсний соёл. Тийм учраас монгол хүмүүс сурч эзэмших зорилготой болов уу

-Та хэдэн жил уран бүтээл туурвиж байна вэ. Оюутнуудад калиграфийн хичээл заадаг уу?
-Би 1998 оноос уран бүтээл туурвиж эхэлсэн. Калиграф гэсэн хичээл ер нь ордоггүй л дээ. Монгол бичиг болон бийрэн бичлэгийн хичээл заадаг.

Хүүхдүүд сонирохлоороо, чаддаг нэгнээсээ суралцаад, багштайгаа хамтраад л өдийг хүрч байна. турш монголчууд дөрвөлжин, тод, соёмбо, вагиндра гэх мэт олон бичиг үсэг хэрэглэж байсан авч дэг дүрэм, хэмжээ харьцаа, хөдөлгөөний хэлбэр, бичлэгийн ур ухаан, нутгийн олон аялгууны авиа зүйн онцлогт зохицсон зэрэг олон чанар нь түүхийн хатуу сорилтыг даван туулж, халагдаж бас хадгалагдсаар ирсэн юм.

Монгол бичиг бичих нь урлаг шиг санагддаг

(Хэл иргэншил дээд сургуулийн IV дамжааны оюутан Л.Лхамсүрэн)

-Хэзээнээс эхэлж босоо бичгээ сонирхож эхэлсэн бэ?
-Манай сургууль үндэсний монгол бичгийг нэгдүгээр дамжаанаас эхлэн заадаг. Тэр үеэс л илүү их сонирхож ирсэн. Анх харандаагаар бичиж тэгээд үзэг, порлонон бийр, үсэн бийр гээд шат дараалалтайгаар суралцсан.

-Анх удаа үзэсгэлэнд оролцож байна уу, сурахад хамгийн хэцүү бас амархан нь юу байв?
-Энэ үзэсгэлэнд хоёр удаа оролцож байна. Татлаган бичиг шүдгүй бичигддэг учраас хамгийн амархан товч хэлбэр шиг санагддаг. Суралцаад дөрвөн жил болж байгаа учраас ерөнхийдөө гарт орчихсон. Одоогоор том хэмжээгээр бичиж эхэлж байна.

-Үзэсгэлэнгийн талаар ямар сэтгэгдэлтэй байна. Хүмүүс уран бүтээлийг тань хэрхэн хүлээж авч байна вэ?
-Хүмүүс нэлээд ирж байна. Үзэж байгаа хүмүүс шимтэн сонирхож байгаа харагддаг. Ер нь хэний ч бүтээл гэлтгүй монгол бичиг бичих нь урлаг шиг санагддаг.

-Монгол бичгийн төрлөөр уралдаан тэмцээнд оролцож байв уу?
-Бичиг соёлын үзэсгэлэн саяхан болоод өнгөрсөн. Жил болгон зохиодог уран бичлэгийн уралдаанд II байрт шалгарсан. Манай сургуулиас зохион байгуулдаг улсын уралдаан ирэх сард болно. Тэр тэмцээнд өнгөрсөн жил оролцож байсан.

Өөрийнхөө хэмжээнд амжилттай оролцсон гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд ч гэсэн амжилтаа дээшлүүлэхээр оролцох болно.

-Сургуулиа төгсөөд ямар чиглэлээр ажиллах вэ?
-Бид багшийн мэргэжлээр суралцаж байгаа. Хажуугаар нь өөрийгөө хөгжүүлэх зорилгоор иймэрхүү үзэсгэлэн тэмцээнд оролцдог. Ер нь энэ үзэсгэлэн гэлтгүй монгол бичиг, өв соёлтой хамааралтай янз бүрийн ажил их зохиогддог болсон. Түүнийгээ дагаад монгол бичиг сонирхож байгаа хүүхдүүд ч ихсэж байгаад баяртай байдаг.

Б.Ширнэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан