Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга асан, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгснөөс хойш улам ч завгүй болжээ. Тэрбээр энэ өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж байна. Хятадын Засгийн газар, Биеийн тамирын газрын дэмжлэг, санхүүжилтээр Хан-Уул дүүргийн нутаг нисэхийн цагаан хаалганы өмнө баригдаж буй Спортын ордны барилгын явцыг түргэтгэх, 30 мянган хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэн бариулах ажлын зураг төслийг зохиолгохоор ийнхүү ажиллаж байгаа аж.
Нисэхийн цагаан хаалганы өмнө сүндэрлэж буй Спортын ордон нь 5000 хүний суудалтай, сагсан бөмбөг, волейболын дөрвөн талбайтай, гаднаа 1500 машины зогсоолтой гээд нэрлээд байвал үнэхээр агуу том цогцолбор болох юм. Энэ спорт цогцолбор ашиглалтад орсноор манай ул тив, дэлхийн аварга шалгаруулах томоохон уралдаан, тэмцээнийг эх орондоо зохион явуулахад толгой өвдөхгүй болох аж. Эл цогцолбор ирэх оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Хятадын талаас ганцхан хөндий хоосон барилга хүлээлгэн өгөхийг бодоогүй бололтой. Түүний доторх спортын техник, тоног төхөөрөмжийн асуудлыг ч энэ удаад Ч.Нараа дарга давхар хөөцөлдөн эхнээс нь амжуулж байгаа бололтой. Мөн Хятадын талаас Төв цэнгэлдэх хүрээлэнг томруулахад туслахаар болсны дагуу эхний ээлжинд 30 мянган хүний суудалтай байхаар зураг төслийг нь тэндхийн мэргэжилтнүүдээр хийлгэх ажээ.
Түүнийг Биеийн тамир, спортын газрын даргаар ажилласан дөрвөн жил гаруйн хугацаанд төр, засгийн зүгээс спортод багагүй анхаарал хандуулж, түүний хэрээр 1.8 тэрбум хүртэлх төгрөгийг жилд төсөвлөж байв. Үүний хариуг ч түүний удирдсан спортынхон амжилт, ялалтаар хариулсан билээ. Тухайлбал, 2008 оны наймдугаар сарын 8-24-ний хооронд болсон зуны олимпийн XXIX наадмаас Монголын баг, тамирчид түүхэндээ байгаагүй амжилт үзүүлэн олимпийн хоёр аварга, олимпийн хоёр ч мөнгөн медалийг өлгийдөн авсан билээ. Ийнхүү спортод сэтгэлтэй Ч.Наранбаатар дарга "ноосоо тушаасан" ч Монголын спортын төлөө зүтгэж явна.