gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийгмийн даатгалын байгууллагад улс төрийн нөлөө давамгайлжээ

Нийгэм
2009-12-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-12-28

Ямар ч байгууллагын дарга, нягтлангуудыг сар бүрийн эцэст зовоодог зүйл бол яах аргагүй нийгмийн даатгалын шимтгэл юм.

Ирээдүйд тулгарах эрсдэлийг багасгана гэж бодож, найдаж л энэ мөнгийг төлж буй хэрэг байх. Ажилчид үндсэн цалингаасаа 10 хувиар нийгмийн даатгал төлдөг. Албан байгууллага ч ялгаагүй 11-12 хувиар шимтгэл төлдөг. Энэ төлж байгаа шимтгэл нь ирээдүйн тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осолд зарцуулагддаг. Тэгвэл нийгмийн даатгал төлж байгаа нь зөв үү, эсвэл буруу юу гэдэг асуулт иргэдийн өмнө тулгарч байна.

Эхлээд нийгмийн даатгалд байгаа дутагдалтай зүйлсийн талаар саналаа хэлье. Юуны өмнө нийгмийн даатгалын шимтгэл бол шимтгэл төлсөн хүмүүсийн өмч байх ёстой. Энэ утгаараа тэд төлсөн шимтгэлдээ хяналт тавих эрхтэй. Гэтэл шимтгэл төлөгчдийн өмч болсон нийгмийн даатгалын хуримтлуулсан мөнгө нь улсын төсөвтэй "амраг садан" болоод багагүй хугацаа өнгөрөөд байгааг хэн хүнгүй мэднэ. Энэ бол нийгмийн даатгалын байгууллагад олон нийтийн гэхээсээ илүү улс төрийн хяналт, нөлөө их байгааг харуулсан баримт юм.

Дараагийнх нь тэтгэвэртэй холбоотой асуудал юм. Эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэвэр тогтоохдоо сүүлийн таван жилийн авсан цалингаар нь хувилж тооцдог. Уг нь тэтгэвэр нь нийт төлсөн шимтгэлтэйгээ шууд хамааралтай зүйл баймаар юм. Үүнээс гадна иргэдийн тэр бүр мэдээд байдаггүй нэг зүйлийг дуулгая. Тэтгэвэрт гарна гэдэг нь ажилгүй болж байна гэсэн үг. Ажилгүй болсон учраас ажилгүйдлийн мөнгө авах ёстой. Гэтэл тэтгэвэрт гарч байгаа хүмүүс ажилгүйдлийн мөнгийг авах талаар мэдээлэлгүй байдаг. Тэгвэл та зургаан сарын цалингийн 70 хувьтай тэнцэх мөнгө авах эрхтэй юм байна. Багагүй мөнгө байгаа биз.

Нийгмийн даатгалын нөөц хөрөнгийг арилжааны банкинд байршуулах явдал томоохон сонирхлын асуудал болж байна. 2006 оноос өмнө өдрийн 0.01, сарын 0.3, жилийн 3.6 хувийн хүү тооцдог байсан. Сүүлийн үед арилжааны банкны хадгаламжийн хүүд ойртуулж байх шиг байна. Түүнчлэн сүүлийн үед нийгмийн даатгалын үлдэгдлийг Засгийн газрын бонд авах, хувьцаанд хөрөнгө оруулахад ашиглах чиглэлээр их ярих болжээ. Энэ бол эрсдэлтэй зүйл. Нийгмийн даатгалын байгууллагад өдөр тутмын хүчтэй олон нийтийн хяналт тавьдаг систем бүрдүүлээгүй байж ийм зүйл хийх нь зүгээр л улс төрийн тоглоом болно.

Эрүүл мэндийн даатгал гэж ашиг багатай зүйл байна. Хэвтсэн ор хоногийн тоогоор санхүүжилтийг нь өгдөг болохоор өвдөөгүй байсан ч хэвтэх хэрэг гардаг. Харин хэвтэх шаардлагатай хүнд ор олдохгүй. Сүүлийн үед ор хоногт биш, оношлогоо, шинжилгээнд зориулж хүн бүрт 30 мянган төгрөг олгохоор болсон гэж ярих болов.

Эндээс харвал нийгмийн даатгалын байгууллагад олон нийтийн зохистой хяналт байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Тогтолцоог нь судалж үзвэл олон нийтийн хяналт тавих чиглэлээр байгуулагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байгууллага бий. Үндэсний зөвлөлийн бүтцийг нь харвал Засгийн газраас гурав, үйлдвэрчний эвлэлээс дөрөв, ажил олгогчоос гурав гээд есөн хүний бүрэлдэхүүнтэй байна. Мэргэжлийн хяналт шалгалтын хүний үгийг сонсоход "дээрх бүтэц чинь болохгүй" хэмээн хэлж байв.

Учир юунд байгааг тодруулъя. Үндэсний зөвлөлийн дарга нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд байна гэжээ. Энэ бол улс төрийн албан тушаал билээ. Нийгмийн даатгалын шимтгэл болон нийгмийн даатгалын байгууллага өөрөө улс төрийн шууд нөлөөнд байх учиг энд харагдаж байна. Нөгөө талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нийгмийн даатгалын байгууллагын даргыг томилдог. Нэг гараараа гүйцэтгэх захирлыг нь томилчихоод нөгөө гараараа хянадаг байгууллагыг нь толгойлно гэдэг шударга бус зүйл билээ.

Мөн үндэсний зөвлөлийн дор ажлын алба байна. Ажлын албыг үндэсний зөвлөлийн дарга санал болгож, томилдог. Харамсалтай нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын байгууллага нь ердөө л хоёр хянагчтай байна.

Эндээс үзвэл нийгмийн даатгалын байгууллага нь улс төрийн байгууллага юм байна гэх ойлголтыг төрүүлж байгаа юм. Улс төрийн нам, бүлэглэлийн сонирхол гэж байхаас биш шимтгэл төлөгчдийн сонирхол гэж энд алга. Олон нийтийн хүчтэй хяналт тавих засаглалын наад захын шаардлага энд хангагдаагүй гэж үзэхээр байна. Нөгөө нээлттэй, ил тод гэдэг том лоозон энд өрдөө падгүй бололтой.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан