“Кино Гүүр Хөгжлийн Холбоо”-ноос Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран “Хархорум” Олон улсын кино наадмыг зохион байгууллаа. Уг наадмыг цаашид жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ удаагийн наадмын сэдэв нь “Хүний эрх 75” байв.
“Хархорум” анхны наадамд олон улсын 22 кино уран бүтээлийг толилуулсан. Наадмыг нээж БНСУ-ын найруулагч Чунг Жи Яны 2023 онд бүтээсэн “The Boys” киног үзэгчдэд хүргэсэн юм. Тэрбээр 1983 онд кино салбар руу орж, өдгөө 40 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 20 орчим бүтээлийг найруулжээ.
“Монгол их хүйтэн байна” хэмээн инээмсэглэн хэлээд “Ажлын шаардлагаар цөөн хоног ирсэн учраас Монголын соёл гайхамшгийг бүрэн мэдэрч чадсангүй. Тийм болохоор зуны улиралд заавал дахиад ирнэ” хэмээх түүнтэй цөөн хором ярилцах боломж олдсон юм.
-“The Boys” хэмээх киног хийх болсон шалтгаан болон киноныхоо талаар товч ярихгүй юу?
-Юуны өмнө кино маань хүний эрхийн сэдэвтэй гэдгийг онцлох нь зүйтэй. Тийм ч учраас “Хархорум” кино наадмаас биднийг урьж оролцуулсан болов уу гэж бодож байна. Бүтээл маань анхны “Хархорум” наадмын нээлтийн кино болсонд маш баяртай байна.
Киногоо 1997 онд БНСУ-д гарсан бодит хэргээс сэдэвлэн хийсэн. Товч яривал бүлэг хүмүүс нэгэн тосгон дахь дэлгүүрийг дээрэмдэж, худалдагчийнх нь амийг хөнөөгөөд зугтсан. Тухайн үед цагдаа нар хэргийг хурдан хаахын тулд гэм зэмгүй гурван хүүхдэд ял оноосон юм.
Дэлхийн хаана ч эрх мэдэлтнүүд өөрийн нэр хүндийн төлөө эмзэг давхаргын ард иргэдийг хохироох тохиолдол элбэг.
Тухайн үедээ Солонгосчуудыг ихээхэн цочирдуулсан хэрэг болж байлаа. Хэдийгээр 17 жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэн ил болж, хэргийг дахин нээн хүүхдүүдийн талд шийдвэрлэсэн ч гэмт хэрэгтнүүд одоо хүртэл шийтгэл хүлээгээгүй. Тэд энгийн хүмүүс шиг л амьдарч, ямар ч ял эдлээгүйд нь хүмүүс шүүмжлэлтэй хандаасай гэсэн зорилгоор киног бүтээсэн.
-Энэ киногоор дамжуулан үзэгчдэд юу ойлгуулахыг зорьсон бэ?
-Ерөнхийдөө киноны үйл явдал нь зөвхөн Солонгост гэлтгүй, бусад улс оронд ч гардаг хэрэг байх гэж бодож байна. Дэлхийн хаана ч эрх мэдэлтнүүд өөрийн нэр хүндийн төлөө эмзэг давхаргын ард иргэдийг хохироох тохиолдол элбэг.
Үүний нэг жишээ нь л “The Boys” киноны бодит түүх. Тэгэхээр нийгэм, ард иргэд үүнийг асуудал гэдэг утгаар нь олж харах, ийм зүйл байж болохгүй гэдгийг ойлгодог, түүний төлөө тэмцдэг байгаасай гэж хүссэн юм.
-“Хархорум” наадамд киногоо толилуулах гээд Монголд хүрэлцэн ирлээ шүү дээ. Монголын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монгол их хүйтэн байна /инээв/. Ажлын шаардлагаар ирсэн болохоор цөөн хоног байж таарлаа. Энэ богино хугацаанд Монголын соёл, гайхамшиг, онцлогуудтай сэтгэлдээ тултал танилцаж, тэднийг мэдэрч чадсангүй. Тийм болохоор дараа заавал ирнэ. Ирэх ирэхдээ зуны улиралд ирэх болно.
-“The Boys” киногоор өөр олон улсын наадамд оролцож байв уу. Ер нь улс орнуудын соёлын ялгаа найруулагчдын уран бүтээлд хэрхэн тусдаг вэ?
-Энэ киногоороо “Notre Dame”, “Busan”, “London” зэрэг олон улсын наадамд оролцсон. Ер нь аль ч наадмыг зорин ирсэн үзэгчид кинонд хайртай хүмүүс байдаг. Тиймдээ ч тэдний гаргах сэтгэл хөдлөлд улс хоорондын ялгаа байдаггүй юм шиг санагддаг.
Олон улсын наадмуудад оролцож, бусад орны найруулагчийн бүтээлийг үзэхээр “Ер нь л хаа газар амьдрал төстэй юм байна даа” гэсэн бодол төрдөг юм. Харин улс орны ондоошил, соёлын ялгаанаас хамааран кино бүрт өөрийн гэсэн өвөрмөц, торгон нарийн мэдрэмжүүд шингэсэн байдаг. Түүнийг нь ч найруулагч хүний хувьд олж харна гэдэг их чухал.
Чухам ямар хүн кино хийдэг юм бэ гэтэл тэр нь найруулагч байсан.
-Кино урлагийн салбар руу оръё гэдэг сэдлээ чухам хэзээ, яаж олж байв?
-Би багаасаа л уран зохиолд их дуртай хүүхэд байсан болохоор ном ч их уншдаг байлаа. Киног зүгээр сонирхоод өнгөрдөг байсан. Тэгж явсаар есдүгээр ангидаа нэг киног их шимтэн үзэж анх удаа киног “уншсан” юм шиг мэдрэмж авч байсан.
Тэгээд л кино гоё санагдаж, чухам ямар хүн киног хийдэг юм бэ гэтэл тэр нь найруулагч байж таарсан. Тэгж л би найруулагч болъё гэсэн зорилго тавьсан юм даа.
-Таны амьдралын гол зарчим юу вэ?
-Кино найруулагчийн нүдээр ч, хувь хүн талаасаа ч харахад, хүмүүс урсгалаараа л амьдардаг юм шиг санагддаг. Миний өөртөө баримталдаг гол зарчим бол амьдралын идэвхтэй байх. Бусад хүнийг ч идэвхтэй байж, аливаа юмыг сониучирхдаг байгаасай гэж хүсдэг.
Миний хувьд амьдралын идэвх гэдгийг “Өнөөдөр би хаана байна”, “Өчигдөр ямар өдөр өнгөрчхөв”, “Маргааш би хаашаа явах билээ”, “Ер нь би ямар нийгэмд амьдарч, эргэн тойронд маань юу болоод байна” гэсэн асуултууд тодорхойлдог.
Ийм төрлийн хүмүүс нийгэмд илүү их гарч ирээсэй, энэ зарчим киног маань үзсэн хүмүүст хүрээсэй л гэж зорьдог. Жишээ нь “The Boys” киног үзсэн үзэгчид “Хөөрхий дөө, гурван хүүхэд хилс хэрэгт гүтгэгджээ” гэж бодоод өнгөрөхөөс илүүтэй, цаад асуудлыг нь нэг бодоод үзээсэй гэж хүссэн. Аливаа юмыг гүнзгий ухаад харах, тэндээсээ үнэнийг олж авах гэдэг их чухал.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.