gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэний үнэмлэх дахин авах хураамжийн үнэ 3300 төгрөг болжээ

Н.Мөрөн
Эдийн засаг
2011-07-18
0
Twitter logo

Улсын бүртгэлийн үйлчилгээнд харилцан адилгүй олон төрлийн үнэ, хураамжийг шат дамжлага бүрт авч, иргэдэд хүндрэл учруулдаг байсан. Тэгвэл энэхүү төлбөр, хураамжийг цэгцэлж, үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох ажлын хүрээнд “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоол батлагдсан юм.
 
Уг тогтоолоор улсын бүртгэлийн 128 төрлийн үйлчилгээнд хөлс авдаг байсныг 86 болгон бууруулж, нэг удаагийн төлбөрөөр нэг үйлчилгээ авдаг зарчимд шилжүүлснээр иргэдийн цаг завыг хөнгөвчлөөд байна.

Тухайлбал, иргэний үнэмлэх авахын тулд 4-5 шат дамжин зургийн баталгаажилт хийлгэх, тэмдэгтийн хураамж, үнэмлэх, маягтын үнэ тушаадаг байсан бол одоо нэг хураамжийг нэг л газар тушаадаг болж иргэд түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болжээ. Гэвч Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 25 мянган төгрөг төлөх болсон нь иргэдийг бухимдуулах шалтгаан болж иргэдээс ирэх гомдол, санал тасрахгүй байсан юм.
 
Саяхан УИХ-аас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээг өөрчилжээ. Тухайлбал, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тэмдэгтийн хураамж 25 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 3300 төгрөг төлөх аж. Мөн төрсний, нас барсны, 16 нас хүрээгүй хүүхдийн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэхэд үнэ төлбөргүй болоод зогсохгүй энгийн гадаад паспортыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зарим хураамжийг үнэ төлбөргүй болгожээ.
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан