-Эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 3066.1 сая төгрөг зарцуулна-
Иргэдийн дунд "Эрүүл мэндийн даатгалын ашиг тус гэж алга" гэсэн гомдол тасардаггүй. Гэтэл зарим талаараа иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар ямар эмчилгээ, үйлчилгээний зардлыг төлүүлэх боломжтойг мэддэггүйгээс даатгалаа бүрэн ашиглаж чаддаггүй.
Өөрөөр хэлбэл, та эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар амбулаториор үзүүлэх, эмнэлэгт хэвтэх, хөнгөвчлөх эмчилгээ, оношилгоо шинжилгээ хийлгэх, уламжлалт эмчилгээ, рашаан сувилалд явах гээд төрөл бүрийн эмчилгээ, үйлчилгээг авч болно. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай 300 гаруй нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авах тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх боломжтой.
Саяхан "Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам" шинэчлэгдэн батлагдсан. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.
НИЙСЛЭЛД 29, ОРОН НУТАГТ 388 ЭМИЙН САНГААР ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
-"Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам" шинэчлэгдсэн гэсэн. Яагаад энэ журмыг шинэчлэх болсон юм бэ?
-Энэ жил эмийн санд тавих нийтлэг шаардлага, стандартыг Стандартчилал, хэмжилзүйн Үндэсний зөвлөлөөс шинэчлэн баталсан. Ингэхдээ эмийн сангуудын хүн хүчний хангамж, тавилга, тоног төхөөрөмж, өрөө тасалгааны хэмжээ, байрны хаяг, таних тэмдэг ямар байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлөөс "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, хөнгөлөх хувь, хэмжээ"-г шинэчилсэн. Тиймээс эдгээр шинэчилсэн стандарт, жагсаалтыг мөрдөхтэй холбоотойгоор "Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг шинэчилэх болсон.
Шинэчилэл хийснээр эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг даатгуулагчдын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн төвшинд хүргэх, даатгуулагчдад эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, даатгуулагч эмийн чанартай тусламж, үйлчилгээ авах, тэднийг мэдээллээр хангах, эмийн сангууд төлбөр тооцоог заавал кассын машин, бар кодын машинаар хийснээр даатгуулагчаас илүү төлбөр төлүүлэх, өндөр үнэтэй эм худалдах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөл бүрдэх юм.
-Тэгвэл одоогоор улсын хэмжээнд хэчнээн эмийн сан хөнгөлөлттэй үнээр, хэдэн нэр төрлийн эм олгож байгаа вэ. Эдгээр эмийн санг ямар үзүүлэлтээр сонгон шалгаруулдаг юм бэ?
-Хөнгөлөлттэй үнээр эм олгох эмийн сангууд нийслэл, аймгийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл авдаг. Гэхдээ энэ бүх эмийн сан түрүүний миний хэлсэн шинэчилсэн шаардлага, стандартыг бүрэн хангасан байх учиртай.
Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллага улсын хэмжээнд зөвшөөрөлтэй 417 эмийн сан байдгаас нийслэлд 29, орон нутагт 388 эмийн сангаар гэрээний дагуу даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байгаа. Эмийн тухайд гэвэл Иргэний эрүүл мэндийн хуульд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлөөс "Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнэ, хөнгөлөх хувь, хэмжээ"-г баталдаг.
Энэ жагсаалтад заасан эмүүдийг хөнгөлөлттэй үнээр даатгуулагчид авах ёстой. Одоо мөрдөж буй жагсаалтыг энэ онд шинэчлэн баталсан. Тиймээс энэ шинэчилсэн жагсаалтын дагуу олон улсын нэршлээр 132, худалдааны нэршлээр 339 эмийг хөнгөлөлттэй үнээр олгож байгаа.
ЦАХИМ ХУУДСААС ЭМИЙН САНГУУДЫН ХАЯГ, БАЙРШЛЫГ МЭДЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ
-300 гаруй нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдана гэдэг бага тоо биш. Гэхдээ яг ямар хэмжээгээр үнийн хөнгөлөлт үзүүлдэг вэ гэдэг нь сонин байна?
-Эмийн үнийн хөнгөлөлт эм бүрт харилцан адилгүй байгаа. Үнийн хөнгөлөлтийг хувиар авч үзвэл хамгийн өндөр нь 93 хувиар, мөнгөн дүнгээр авч үзвэл 18 мянган төгрөгөөр эмийн үнийг хөнгөлж байгаа. Харин та ямар эмийг хөнгөлөлттэй үнээр авах вэ гэдгээ мэдэхгүй байвал Эмийн үнийн хөнгөлөлт олгох эрх бүхий эмийн сангууд нь "Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнэ, хөнгөлөх хувь, хэмжээ"-г иргэд, даатгуулагчдад харагдахуйц газар ил, тод бичиж байрлуулсан байна.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn веб сайтаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нийслэлийн дүүргүүд, аймгуудад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлж буй эмийн сангуудын хаяг, байршлын мэдээлэл, холбоо барих утасны дугаарыг авах боломжтой.
-Аливаа тусламж үйлчилгээг авахад бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй болдог нь иргэдийг бухимдуулдаг. Тэгэхээр хөнгөлөлттэй үнээр эм авахын тулд тусгайлан бүрдүүлэх бичиг баримт гэж бий юу?
-Тийм олон бүрдүүлэх бичиг баримт байхгүй. Зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулсан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг харьяалах өрх, сум, багийн эмчийн бичсэн жорын хамт авч очоод эмийн үнийн хөнгөлөлт олгох эрх бүхий эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломжтой. Даатгуулагч иргэд эмийн үнийн хөнгөлөлт эдлэх эрхийнхээ дагуу хөнгөлөлттэй үнээр эм олгож байгаа эмийн сангийн үйлчилгээнд хяналт тавих хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлөөс тогтоосон эмийн үнийн дээд хязгаарыг баримтлахгүйгээр өндөр үнээр эм худалдаж байгаа эсэх, эмийн үнийн төлбөр тооцоог кассын машин, бар кодын машингүйгээр шууд бэлэн мөнгөөр хийж байгаа эсэхэд хяналт тавьж, хууль, журам зөрчсөн, шаардлага хангаагүй эмээр үйлчилсэн эмийн сангийн талаар мэргэжлийн хяналтын болон нийгмийн даатгалын байгууллагад хандан мэдээлэл өгч, эрх ашигаа хамгаал хэрэгтэй.
Р.Оюун