"Буурал уулсын цэнхэр бэлд бурхны дэлгэсэн хадаг шиг миний нутаг сайхан шүү" гэж Монгол цустай хэн боловч уулга алдах нь энүүхэнд.
Ер нь бидний цөөхөн Монголчууд бусад улс үндэстнээс хэдэн хувь илүү нутаг амьтай, элгэмсэг хүмүүс. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрт амьдран суух улс орны хүмүүс бүх зүйлээрээ өдөр шөнө шиг ялгаатай.
Тухайлбал, зарим Монгол хүн сая танилцсан хүнтэйгээ их дотносдоггүй, яриа өрнүүлэх гэж ч зүтгэхгүй, таагүй санагдвал тэгсгээд нуруугаа үүрээд цааш алхчихна. Мөн тэрбээр гар барихдаа дуугарч ядаж байснаа хэдэн үг солиод, нутаг ус, нэр жилээ асуугаад сэтгэлд нийцтэй санагдвал олон жил ханилсан найзууд шиг юугаа ч уудлан ярьж хөөрөхөөс буцахгүй болно. Харин төрсөн нутаг, төрөл саднаа хөөрөлдвөл хэдэн ч цагийн яриа үргэлжилж мэдэх юм. Энэ удаад нэр бүхий эрхэм түшээдтэй нутаг усных нь талаар цайны хачир хийв...
Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг "Манай нутаг бол уул ус тэгширсэн сайхан хангай. Нэрс, тошлой, үхрийн нүд улаалзгана гээд жимс ихтэй. Хэр их жимс түүх нь сав шуудайны хэмжээнээс л шалтгаална шүү дээ. Одоо цагт нүд улаан мөнгө цагаан гэгч болоод жимс түүнэ ч гэж дээ, сайхан байгалийг сүйтгэх болж" хэмээн халаглаж суусан юм.
Харин Засагт ханы хөх харчуул гэж олноо яригддаг энэ нутгийн гишүүн Ж.Энхбаяр "Алтайчуудад бусдаас ялгарах гурван онцлог бий. Тэд хөдөлмөрч ард түмэн. Хатуу ширүүн байгаль цаг уурын нөхцөлд ажиллаж, амьдардаг шаргуу хүмүүс. Мөн шударга, шазруун улсууд байдаг. Өөрөөр хэлбэл, нэг байр сууриндаа бат зогсч чаддаг, голч нуруутай. Түүнчлэн оюунлаг ард түмэн юм. Энэ нутгаас Монгол Улсын урдаа барьдаг эрдэмтэн, доктор олноор төрсөн. Харин орон нутгийн хувьд ашигт малтмал, эрдэс баялгийн арвин нөөцтэй нутаг юм" хэмээн бахархаж байсан.
Мөн түүнээс "Энэ нутагт тахилгатай уул овоо олон бай-даг. Танай гэр бүлийн хувьд хэдэн үеэрээ уламжлан шүтэн, залбирч ирсэн газар бий юу" гэж тодруулбал тэрбээр торох юмгүй "Байлгүй яах вэ. Манай нутагт төрийн тусгай хамгаалалттай хайрхан олон бий. Тухайлбал, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан гэх мэт. Тэр ч бүү хэл сум төр засгийн улаан номонд ороогүй ч ард түмнийх нь шүтэн, тахидаг уул нуруу олон байгаа" гэв.
Мөн тэрбээр нутгийнхаа тухай "Говь-Алтай аймагт Монгол гэх Их улсыг байгуулахад оролцсон 22 гол овгийн таван нь энэ газраас улбаатай. Тухайлбал, Жалаар, Бэсүд, Урианхай, Боржгон гэх мэт. Миний удам судар гэвэл Жалаар овгийн хүн дээ, би. Монгол Улсын анхны Ерөнхий сайд, төрийн Гуо Мухлай гэдэг хүн бол Жалаар овгийн хүн байсан. Манай өвөг эцэг малчин ардаас гаралтай тийм л хүн байсан. Нутаг усандаа шаг Ламбаа хэмээн алдаршсан, бариа засал хийдэг номтой хүн байлаа. Тэр ч бүү хэл, төрж чадахгүй байгаа эхийн хүүхдийг гэдсэн дотор нь задлаад гаргаад ирдэг хүн байсан гэсэн. Харин аав маань эх орныхоо төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан жагсаалын цэргээс төрийн сайд хүртлээ ажилласан ноён нуруутай, сайхан хүн байлаа. Өөрөөр хэлбэл, байлдагчаас цэргийн генерал болсон жинхэнэ эр хүн байсан юм. Ёстой л улс төр, нийгэмд бүхий л хүч чадлаа шавхсан Жадамбаа гэдэг сайхан буурал байлаа" гэж хуучилсан.
Харин манай орны тэр бүр газарт байдаггүй ураны нутаг бол яах аргагүй Дорнод аймаг билээ. Энэ талаар тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Алтангэрэлтэй цөөн хором хөөрөлдвөл "Энэ асуудал одоогоор зогсонги байдалд орсонд нь харамсалтай. Социализмын үед Мардайн ордыг ашиглаж байхад Дорнодынхон, тэр тусмаа Монголчууд юу ч хүртээгүй. Шууд хойд хөрш рүү зөөчихдөг байсан. Харин одоо бол хэн хэндээ ашигтайгаар ашиглах боломжтой" гэв.
Түүнээс тус ордыг ашиглахын тулд юу хийх хэрэгтэйг сонирхвол "Хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Одоогийн хуулиар зөвхөн Дорнодынхонд ашигтай. Өөрөөр хэлбэл, дорнодчууд нөөц ашигласны төлбөр авна. Тэр төлбөрийн арван хувийг сум, 20 хувийг аймаг авах заалт Цөмийн энергийн тухай хуульд бий. Ард түмэнд үлдэх юм нь тэр. Шинэ хуулиар ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулагчдыг хаах маягтай болчихсон. Монголын тал хайгуулын зардлаа гаргасан бол төр 51 хувийг, гадныхан гаргасан бол шууд 34 хувийг эзэмших заалт орчихсон. Үүнээс болоод бас маргаан гараад байгаа. Зарим нь лицензийг нь өгөхгүй байх жишээтэй. Харин өөрчлөлтийн тухайд, Цөмийн энергийн тухай хуулиар Цөмийн энергийн газар лиценз олгодог, шалгадаг бүх эрхийг төвлөрүүлсэн. Энд өмчлөлийн асуудал бас хяналтын асуудлыг хуулиар өөртөө авсан. Ингээд лиценз олголт, хяналт, шалгалтын асуудал нэг дор төвлөрчихсөн. Гэтэл цөмийн энерги, тэр тусмаа уран дээр бол хяналтын асуудал хамгийн чухал байдаг" хэмээв.
http://niigmiintoli.mn/