АНУ-ын Батлан хамгаалах яамны нууцыг мэддэгээрээ алдаршсан Нью-Йоркийн зохиолч Роберт Каплан зартай алан хядагч Осама бин Ладен алагдсаны дараа АНУ-ын гадаад бодлого хэрхэн өөрчлөгдөх талаар санал бодлоо хуваалцаж байна.
Түүний бичсэн “Балканы хий үзэгдэл” ном бестселлер болж байв. АНУ-ын томоохон сонинуудад бичдэг Капланы тойм, өгүүлэл үргэлж анхаарал татдаг юм.
-Осама бин Ладен алуулсан ч зураг нь ч, цогцос нь ч алга. Осама үхсэн үү?
-Тийм ээ. Би АНУ-ын Ерөнхийлөгч болон улсынхаа аюулгүйн албадад итгэж байна.
-Бин Ладеныг устгасан нь АНУ-ын хувьд ямар ач холбогдолтой вэ?
-АНУ терроризмын эсрэг дайндаа билэгдлийн, гүн ухааны цэгийг тавьж байгаа юм. Энэ нь шинэ аюул, шинэ аллага гарахгүй гэсэн үг биш. Гэхдээ одоо АНУ-ын гадаад бодлого Хятад, Ойрхи Дорнод, Орос зэрэг уламжлалт асуудал дээр илүү төвлөрөх байх.
-Биелэгдэшгүй гэж үзэж байсан даалгаврыг Ардчилсан намын Ерөнхийлөгч биелүүлж чадлаа...?
-Тийм. Энэ нь АНУ-ын ардчилалд их тус болно. Европт биднийг ойлгоход ч чухал үүрэг гүйцэтгэнэ. 1972 оны сонгуульд Жорж Макговерн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээс хойш Ардчилсан намыг үндэсний аюулгүй байдлын асуудал дээр сул дорой байдаг гэж үзэх болсон юм. Одоо тус нам анх удаа үндэсний аюулгүй байдлын тал дээр хүчтэй гэдгээ харууллаа. “Аль-Кайда”-гийн лидерийг устгаснаар аль аль нам гадаад бодлогодоо илүү анхаарал хандуулах болно.
-Бин Ладены эрхийг хүндэтгэсэнгүй гэж европт ярьж байгааг та ойлгож байна уу?
-Би үүнийг ойлгохгүй байна. Хэн ч түүний үхлийн төлөө уйлах ёсгүй гэж боддог. Энэ бол хууль ёсны өшөө авалт. Бин Ладен бол бөөнөөр нь хороодог алуурчин байсан, тэр олон мянган хүн алсан. Зартай алан хядагчийг устгах даалгаврыг гүйцэтгэсэн Navy-Seals-ийн цэргүүд шийдвэрийг хэдхэн секундэд л гаргадаг. Осама биедээ тэсрэх бөмбөг бэхэлсэн, эсвэл өөр зэвсэгтэй байна уу, үгүй юу гэж бодох ч зав гардаггүй юм.
-Энэ нь цэрэг дайны ажиллагаа байсан уу, эсвэл өөр улсад явуулсан гүйцэтгэл байв уу?
-Иргэдийн эсрэг хамгийн том аллагыг үйлдсэн АНУ-ын дайсны эсрэг хууль ёсны цэргийн ажиллагаа байсан.
-Бин Ладены цогцосны зургийг харуулахгүй гэсэн нь зөв шийдвэр мөн үү?
-Бин Ладен нүүрэндээ хоёр буудуулсан. Зураг нь гэж аймшигтай юм байгаа. Магадгүй Обама зөв шийдвэр гаргасан байх. Нөгөө талаар, Б.Обама зартай алан хядагчийг шүтээн болгон хувиргахгүйн тулд боломжтой бүхнийг хийсэн.
-Бин Ладены үхэл “Аль-Кайда”-гийн бүтцэд хэрхэн нөлөөлөх бол?
-Тэр асар их нэр хүндтэй байсан. Бин Ладен шиг арабуудтай холбогдож чаддаг удирдагч “АльКайда”- д байхгүй байсан. Тус бүлгийн дайчилгаа (шинэ террористуудын) нэг хэсэгтээ л зогсоно. Гэхдээ, мэдээж “АльКайда” болон аюул заналхийлэл төгсчихлөө гэсэн үг биш.
-Бушийн гэрээслэл биеллээ олж байгаа нь энэ үү?
-Энэ бүх үйл явцад Буш ихээхэн үүрэгтэй оролцсоныг Обама мэдэж байгаа. Энэ бол аль алиных нь гавъяа. Гэвч Обама хоёр зүйлийг хийснийхээ төлөө эцсийн шагналыг хүртэх гавъяатай. Тагнуулын хүч, нөөцөө өөрчлөн зохион байгуулсан, мөн эцсийн бөгөөд эрсдэлтэй шийдвэрийг гаргасан.
-Navy Seals тусгай хүчний робот бин Ладеныг буудсан байж болох уу?
-Navy Seals-ийнхэн бусад тусгай хүчнээс нэг зүйлээр онцгой ялгардаг. Алж, устгах тал дээр тэднийг гүйцэх хүн байхгүй. Энэ бол яг Navy Seal-т зориулагдсан ажиллагаа. Navy Seal дотор “6-р баг” гэж бий. Тэд бол АНУ-ын армийн элитүүдийн элит бүлэг юм.
-Хатуу ширүүн дайчид уу?
-Тэд заавал хоёр метр өндөр, булчин шөрмөс нь зангирсан байх албагүй байдаг. Харин хамгийн сайн сургагдсан цэргүүд юм. Бин Ладеныг устгасан команд нь 20 гаруй насны залуус. Зарим нь Мэрилендийн тэнгисийн цэргийн академи төгссөн, нөгөө хэсэг нь офицер бэлтгэх хөтөлбөрөөр дамжиж тэнгисийн явган цэрэгт (Marine) ирсэн хүмүүс байдаг. Дараа нь тэд Калифорнийн Коронадод “BUD/S” (“Basic Underwater Demolition/Seal”) сургалтад хамрагддаг. Энэ нь тэдний хувьд зургаан сарын хугацаатай там байдаг. Хасах 50 градусын хүйтэнтэй усанд сэлэх, олон хоногоор нойргүй явах зэрэг сорилтуудыг давах хэрэгтэй болдог юм.
-Бин Ладеныг устгаснаараа Б.Обама дахин сонгогдох замаа засчихав уу?
-Бин Ладены үхэл Обама дахин сонгогдох баталгаа болохгүй. 2012 оны сонгууль эдийн засаг дээр төвлөрнө. Эцэг Ж.Буш Персийн булангийн нэгдүгээр дайнд ялалт байгуулсан ч жил хагасын дараа Билл Клинтонд ялагдсан.
-Саяхан Пентагоны удирдлагад өөрчлөлт орсон нь бин Ладены үхэлтэй холбоотой юу?
-Үгүй. Батлан хамгаалах салбарт төсөв ихээхэн багасгахаар болсон. Леон Панетта ТТГ-ын даргаас бууж Батлан хамгаалах яаманд төсөв хариуцахаар болсон. Тэр Цагаан ордны төсвийн хорооны дарга байсан болохоор энэ тал дээр ихээхэн туршлагатай.
Н.Мөнхжин