gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүн хэлбэл өөрт өө гэж...

Улс төр
2007-07-30
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-07-30

Саяхан УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хамгаалалтын талаар хэлэлцэж баталсан. Төрийн өндөр албанаас буусан хүмүүсийг төрийн нууц хуучирч ач холбогдол нь бууртал хамгаалдаг нь төрт ёсны нэг  журам юм. Ардчилсан төрт ёс эхэлснээс хойш ийм арга хэмжээ олонтаа яригдаж, хүмүүсийг өндөр албан тушаалаа өгснөөс нь хойш төрийн хамгаалалтад авах болсон. Энэ нь ардчилсан сонгуулийн зарчмаар эрх мэдэлтнүүд, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс дөрвөн жил болоод солигддог болсонтой холбоотой. Мөн ажлын алдаа дутагдал гаргавал эрх биш шүүх засаглал улаан цагаан өмгөөлөөд байлгаад байхгүй болсон нь ч мөн нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд төрийн өндөр албанд байсан хүнийг тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг УИХ-аар олонтаа хэлэлцэж байлаа. Гэхдээ энэ хэлэлцэгдэж байсан хүмүүсийн ихэнх нь АН-ын гишүүд болон ардчилсан талыг барьдаг хүмүүс байв. П.Очирбат гуай, Н.Багабанди гуай гээд л. Дээр нь нөгөө АН-ын хугацаанаас өмнө огцорсон тэр олон Ерөнхий сайдууд. Энэ бүх хуралдааны протоколоос харж байхад саяны тусгай хамгаалалт, хангамж дөрвөн жилээр хүртэх болсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж л хамгийн их эсэргүүцэж, элдвээр хэлсэн байдаг юм. Үүнээс ганц нэгийг нь жишээ болгон авъя. 1997 онд Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн хангамж хамгаалалтыг хэлэлцэж байхад тэрбээр хэлэхдээ "Ерөнхий сайдын хамгаалалт, хангамжийн асуудлыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолоос зарим санааг нэмж оруулъя. Хүн харахад Ерөнхийлөгч байсан хүнийг төр анхаарчээ гэдгийг харагдахаар тогтоол гаргамаар байна" гэж хэлсэн байна. Энэ Засгийн газрын тогтоолд ажилласан жилтэй нь тэнцэх хугацаагаар тусгай хангамж эдлүүлнэ гэсэн заалт байдаг. Түүнийг  л хэлсэн бололтой. 1998 онд Ерөнхий сайдын тусгай хамгаалалтын         талаар хэлэхдээ "Засгийн газрын хуулинд бүрэн эрхийн хугацаа дууссанаас эхлэн нэгэн бүрэн эрхийнхээс илүүгүй хугацаагаар хангамж эдэлж хамгаалалтад байна гэсэн заалт бий. Тэгэхлээр дөрвөн жилийн дотор сонголт хийх эрхийг УИХ-д өгчихөөд байгаа юм. Хоёр жил, гурван жил гэх зэрэг нь бидний шийдэх асуудал. Ер нь ч хамгаалалтад байж үзсэн биш. Их зовлонтой л ажил байх шиг байдаг юм. Хамгаалуулж байгаадаа ч, хамгаалж байгаадаа ч зовлонтой. Дээрх хуулийн доторх сонголтыг ашиглаад хоёр жилээр хамгаалалтад авчихвал ямар вэ. Өөрт нь маш их дараатай байгаа шүү дээ. Эрх чөлөөтэй явчихаж болохгүй". 2001 онд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад "Ерөөсөө энэ хамгаалалт ямар ч ач холбогдолгүй юм болчихоод байгаа. Уг нь болдогсон бол төрийн өндөр албан тушаалд байгаа хүн өөрөө хүсвэл байдлыг нь судалж үзээд, УИХ өөрөө хамгаалалт тогтоодог тийм журмаар яваад өөрөө хүсэхгүй бол ажлаа өгөөд ердийн иргэдийн адил амьдардаг ийм зам руу, энэ чиглэл рүү энэ асуудлыг цаашдаа судалмаар байгаа юм. Үнэхээр харж байхад энэ хамгаалж байгаа хүндээ ч маш их хүндрэлтэй, хамгаалж байгаа албанд маш их хүндрэлтэй. Тэгсэн мөртөө төрд ямар нэгэн тодорхой үүрэг, ач холбогдол байхгүй зүгээр л мөнгө урсгаад байдаг ийм систем болоод байна шүү. Огцорсон хүмүүс үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа мэдсэн юмаа ийш тийш задлаад яваад байх тийм хүмүүс биш ээ гэж би ойлгож байна. Ганцхан хүний бие хамгаалалтад жилдээ 40 сая төгрөгийн зардал гарч байгаа. Дөрвөн Ерөнхий сайдынх нийлээд 160 сая төгрөг. Энэ мөнгөөр ахиухан юм хийж болноо доо" гэх зэргээр шүүмжилсэн байдаг. "Хүн хэлбэл өөрт"-өө гэж.
Чуулганаар сая түүний  хангамж, хамгаалалтыг хэлэлцсэн. Мань хүн дөрвөн жилийн хамгаалалт хангамж авахаар болсон. Харин урьд хэлж байсан үгийг нь сөрөг хүчнийхэн түүнд сануулан улалзуулж байлаа. Энэ үйл явдал аливаа зүйлийг өөрт хамаагүй мэт бодон элдэв дээдээр хэлэх, зөвхөн намын эрх ашиг бодон хэт туйлшрах нь хүмүүний ёсонд нийцдэггүйн илрэл болж түүхэнд үлдэх биз ээ. Ер нь бол монголчууд бидний ашиг нэг гэдгийн тод  жишээ энэ юм. Таны зовлон миний зовлон, миний зовлон ч таных байж болно. Намаар хуваагдан   тэмцэлдэн хэмхэлдэх учир шалтгаан зөвхөн та өөрөө ганцаар сайхан амьдрах гэсэн адын  хүсэл аж. Би энэ нам, энэ  хүнийг дагавал сайх ан амьдарна. Харин энэ нам төрд очоод улс орныг яах нь  надад падгүй, бусдыг яаж  ч дарлаж байсан би сайхан  байвал гэсэн бодлоос  үүдэлтэй хэмээн үздэг.

Ж.Сандагдорж 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан