gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эртний Монгол нутагт арслан заан байжээ

2011-02-25
0
Twitter logo
0
Twitter logo
2011-02-25
Эртний Монгол нутагт арслан заан байжээ
Ховд их сургуулийн багш Б.Батмөнх гэж эртний Монголын түүхийг судлаач, доктор профессор хүн байна. Тэр “Монгол Алтайн нурууны төв хэсгийн археологийн дурсгалууд” ном бичжээ. Түүнтэй ярилцлаа.

-Алтайн нурууны сав нутагт Монголын эртний өв соёлын дурсгал элбэг гэдгийг таны номноос мэдлээ. Энэ тухай та жаахан тодруулж ярина уу?
-Монгол Алтайн нурууны сав нутагт эртний хүмүүсийн үлдээсэн өв, соёл элбэг юм. Тэр дотор Ховд аймгийн нутагт олон гайхамшигтай дурсгалууд бий. Хуучин чулуун зэвсгийн буюу палеолитийн үед холбогдох хадны зураг Монголд ердөө тав бий. Түүний гурав нь Ховдын нутагт байдаг юм. Манхан сумын нутагт Гурван Сэнхэрийн агуй, Ишгэн толгой, Чандманы хар үзүүрийн хаданд байдаг сүг зургууд бол түүхийн хосгүй олдвор. Тэдгээрээс хамгийн гайхамшигтай нь Хойд Сэнхэрийн агуйн зураг. Тэр зургуудыг түүхчид хүн төрөлхтний амьдралын эхэн үеийн урлагийн хамгийн гайхамшигтай бүтээл гэж онцолсон байдаг юм.

-Тэр хадны зурагт маш олон төрлийн амьтны зураг бий гэдэг юм билээ. Тийм үү?
-Тийм ээ. Хамгийн сонирхолтой нь эрт үед байсан тэгээд олон мянган жилийн өмнө мөхөж сөнөсөн амьтдын дүрс хүртэл байдаг юм. Тухайлбал арслан заан гэдэг амьтны зураг. Энэ амьтан одоогоос 14-15 мянган жилийн өмнө буюу дөрөвдэгч галавын үед мөхсөн гэдэг. Гэтэл Сэнхэрийн агуйн хананд байгаа тэр амьтны дүрс маш тод томруун харагддаг юм.

-Түүхчид та бүхэн арслан заан Монголд байжээ гэдгийг зөвхөн зургаас үндэслээд хэлж байгаа юм уу. Өөр баримт бас бий юу?
-Зургаас гадна палентологийн олдвор олдсон юм шүү дээ. 1998 онд МУИС, Ховд их сургуулийн хамтарсан палентологийн шинжилгээний анги Дөргөн сумын нутаг Буултын булгийн Тэсэрхий гэдэг газраас арслан зааны ясны үлдэгдэл олсон. Тэр амьтны биеийн 70 хувийн коллекцийг олж тогтоосон. Ингэхээр уг амьтан монгол нутагт байсан нь зайлшгүй хэрэг л дээ. Манхан сумын нутаг Ишгэн толгойн хадны зурагт барын зураг бий. Энэнээс Монгол нутагт бар байжээ гэсэн дүгнэлт гаргасан юм. Зургийг нарийвчлан харвал бар үзээгүй хүн яагаад ч тэгж өнгө зүс, цоохор хэсгийг хүртэл нарийн гаргаж чадахгүй гэдэг нь мэдрэгддэг юм. Бас дүрслэлийн хувьд янз бүр. Гурван Сэнхэрийн агуй дахь зураг зосоор зурсан байхад Ишгэн толгойн хадны зураг сийлбэрлэж урласан байдаг. Өөр нэг сонирхолтой дурсгал бол Эрдэнэбүрэн сумын нутагт байдаг Цамбагаравын хар хадны зураг. Уг зураг Монгол Нерваан улсын түүхэнд холбогдох олдвор л доо. Сонирхолтой гэх хэсэг нь хүн, морь хоёр адилхан хуяглагдсан байгаа зураг. Яг л эртний Ромын түүхэнд гардаг хүнд морин цэргийнх шиг.

Монгол нутагт 500- гаад буган чулуун хөшөө бий

-Буган хөшөө энэ баруун Монголын нутагт хамгийн олон гэдэг санагдана?

-Дэлхийн түүхэнд Евроазийн бүс нутагт 700-гаад буган хөшөө бий гэдэг. Түүний 500-гаад нь Монголд байдаг юм л даа. Буган хөшөөний хамгийн том цогцолбор нь Мөст сумын Бодончийн голын савд байгаа Баянзүрхийн хөшөөнүүд. Энд 30 гаруй хөшөө нэг дор байдаг. Буган хөшөөний сонирхолтой нь маш олон төрлийн амьтны болон эртний хүмүүс тэдний ажил, амьдралын сэдэвтэй зураг байдаг. Бугыг бүр загварчилж зурсан бий. Мөн ирвэс, чоно гээд бараг л амьтан бүхний зураг харагддаг. Одоогоор түүхчид тайлж уншаагүй болзмол тэмдэгт дүрсүүд бас бий.

-Буган чулууны зураг бүхэн л түүх хэлдэг гэж болох нь ээ дээ?
-Тийм л дээ. Монголын хүрлийн үеийн дурсгалууд дотор томд тооцогдох нэг зүйл бол “Алтай цагаан нутагт байгаа Ямаан усны хадны зураг. Энэ зурагт эрт цагт Монгол нутагт морин тэрэг байжээ гэдгийг дүрсэлсэн юм. Тодруулж хэлбэл язгууртан маягийн хүн сүйх тэрэгтэй заларч яваа зураг бий. Мөн л гайхалтай өв соёл энэ юм даа. Ховд хотоос ердөө найман км-т орших “Баатар хайрхан”-ы хадан дахь зураг ч тун ховор дурсгал даа. Энд морь унасан хүн зэрэг ахуйн сэдэвтэй зургуудаас гадна ан амьтад, яст мэлхий хүртэл зурсан байдаг юм. Мөн шүтлэгтэй уул байжээ гэдгийг нотлох түвд болон монгол бичгээр маань мэгзэм бичсэн ч бий.

Түүх соёлын хосгүй өв сүйдэж үгүй болох нь

-Дээрх соёлын хосгүй үнэт өвийг хадгалж хамгаалах ажил орон нутагт хэр байдаг юм бэ?

-Анхаарлаас хамгийн хол хөндий ажил энэ дээ. Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай болон Эрүүгийн хуульд тодорхой заалт бий. Гэтэл тэдгээрийг хянадаг, хэрэгжүүлдэг ажил орон нутагт даанч алга даа. Түүх соёлын дурсгалыг сүйтгэгчид ийм хариуцлага тооцлоо гэсэн тохиолдол би лав сонсоогүй ээ. Тиймээс түүх соёлын хосгүй гэсэн ангилалд багтдаг өв дурсгал сүйдэж үгүй болж байна. Шалтгаан нь хүмүүсийн буруу үйлдлийн уршиг их байгаа. Хойд Сэнхэрийн агуйн зураг, дүрсийг тодруулах гэж буруу технологи хэрэглэснээс бүр устгасан баримт бий. Тэнд очиж байгаа хүмүүс эртний зураглалт дүрстэй холиод нэр усаа сийлж зурж байна. Энэ бол бодлогогүйн дээр учир утгагүй хандлага юм. “Ишгэн толгой”-н хадны зураг тун сайхан дурсгал. Гэтэл энэ дээр үүрэн телефоны антень байрлуулчихаад хүн амьтан талхалж гүйцэх нь ээ. Ховд хотын дэргэдэх “Баатар хайрхан”-ы зураг хөрөгтэй чулууг барилгын болон ахуйн зориулалтаар хэрэглэж сүйтгэж байна. Тухайлбал Ховд хотод нэг хүн талийгаач болоход зураг бичээс бүхий чулууг булга татаад л аваад ирдэг жишээ олон. Бас санаатайгаар эвддэг сүйтгэдэг тохиолдол ч байна.

-Санаатай гэв үү. Тухайлбал?
-Эрдэнэбүрэн сумын нутаг Хонгиогийн голд дөрвөн хос хөшөө бий. Түүний нэгийг ноднин хугалаад хаячихсан байлаа. Дам сонсвол тэнд ажиллаж байсан Ховдын автозамынхан машинаар татаж хугалсан юм билээ. Мөн Баянзүрхийн хөндий дэх тэр олон хөшөөнөөс бас хоёрыг хугалж унагаасан. Мөн хөшөө дурсгалыг ямар ч зорилгогүйгээр зөөж зөөвөрлөдөг, энэ явцдаа эвдэж устгадаг болсон. Манхан, Мянгад суманд ийм гэмт явдал гарсан байдаг. Энэ бүхэн санаатай гэмт үйлдэл юм шүү дээ. Гэтэл орон нутагт хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага хүмүүс мэдээгүй юм шиг л байх юм. Археологийн хүрээлэнгээс хоёр жилийн өмнө гаргасан тооцоогоор 200 орчим олдвор, булш бунхан, хөшөө, хадны зураг устсан гэсэн мэдээ бий. Харамсалтай хэрэг шүү дээ. Түүхийн үнэт өв дурсгал сүйтгэгчдэд хариуцлага хүлээлгэдэг болохсон. Хэлээд ч нэмэр алга.

Ховд хот 250-иас илүү настай

-Ирэх жил Ховд хотын 250 жилийн ойг тэмдэглэх тухай асуудал яригдахад таныг эсрэг зогсч байгаа гэж сонслоо. Учир нь юу вэ?

-1962 онд Ховд хотын 200 жил, 1992 онд 230 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлгүй социализмын үеийн буруу хэвшлийн нэг юм. Яагаад гэхээр 1962 онд чинь Ховд хотыг Буянт голын эрэгт нүүлгэн шилжүүлж Манж сайд суусан юм шүү дээ. Үүнийг Ховд хот байгуулсан ой гээд байгаа түүхийн гажуудлыг арилгах хэрэгтэй байна. Тэгвэл 1685 онд Галдан бошигт Ховд хотыг Ховд голын эрэгт Тарианы суурин нэртэй байгуулсан нь түүхийн сурвалжуудад тодорхой байгаа юм. Улаан харгана гэдэг газарт Ховд хотын хуучин туурь байгааг нэрт эрдэмтэн Гонгор гуай бүтээлдээ дурьдсан байдаг. Гэтэл Монголын ард түмнийг 200 жил дарласан манжуудын ноёрхол тогтсон үеийг Ховд хот байгуулагдсан гэж үзэх нь шал буруу. Иймээс түүхийн энэ хэвшмэл ташаарлыг залруулахад төр, засгийн зүгээс ч анхаармаар. Түүхийн шинэчлэл гэж зөвхөн ярих биш бодит үнэнийг тогтооход шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэд нэгийг бодоосой.

Д.Цэрэннадмид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан