gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгох шаардлагатай гэв

У.Бадамцэцэг
Нийгэм
2017-01-30
0
Twitter logo
 
Улаанбаатараас-Дархан чиглэлийн зам нь дөрөвдүгээр зэрэглэлийнх бөгөөд тус замаар хоногт 600 орчим тээврийн хэрэгсэл зорчих ёстой. Гэтэл хоногт 3500-3800 автомашин зорчиж байгаа учир энэхүү замыг зайлшгүй дөрвөн эгнээтэй, I зэрэглэлийн зам болгох шаардлагатай байгаа аж.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон яамны холбогдох удирдлагууд, Замын цагдаагийн алба, МХЕГ-ын төлөөллүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай өнгөрсөн баасан гарагт танилцлаа.

Энэ чиглэлийн замд осол аваар их гардаг, замын эвдрэл ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг хамгийн эрсдэл ихтэй хэд хэдэн цэг байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгааг газар дээр нь танилцжээ.

Тухайлбал Борнуурын гүүр, Тахилтын даваа, Сэтэрхийн хөтөл, зэрэг газруудад үзэгдэх орчин хязгаарлагдмал, хажуугийн хөвөө стандарт бус учраас осол аваар ихэвчлэн гардаг “хар цэг”-т тооцогддог байна. Мөн Цайдамын хөндий буюу 200 дахь км-т газар нутгийн онцлог буюу хөрс шорооны онцлогоос шалтгаалж ихээхэн эвдрэл үүссэн тул осол аваар ихээр гардаг байна.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Хөдөлгөөний эрчим ихтэй хоёр гол зам бий. Улаанбаатар-Налайх, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамууд. УБ-Дархан чиглэлийн 230 км зам 4-р зэрэглэлийн зам учир ачааллаа дийлэхгүй нөхцөлд байдалд хүрээд байна. Түүнчлэн осол аваар их гарч байна. Тиймээс энэхүү замыг яаралтай өргөтгөж 4 эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийнх болгон шинэчлэхээр төлөвлөж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлийн цементийг ашиглаж, чанартай зам барих боломжтой” хэмээн хэллээ. 

Хүйтний улиралд цемент бетон хучилтаар барьж байгуулах стандартуудаа батлуулах, нөхцөлд байдалтай нь танилцах, зураг төсөл хийх зэрэг бэлтгэл ажлуудаа хангаж дулаарч эхлэхэд зам барих ажилдаа шуурхайлахаар төлөвлөөд байгаа аж.

Замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниуд энэхүү стандартыг нутагшуулж, цемент бетон зам барьж, байгуулах боломж байгааг салбарын сайд хэллээ.

Мөн хөрөнгө санхүүжилтээ гадны болон дотоодын хөрөнгө оруулалтыг босгохоос эхлээд бүх хүч, нөөц бололцоогоо нэгтгэж энэхүү замыг барьж байгуулна хэмээн онцоллоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан