gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     8.08
  • Валютын ханш
    $ | 3590₮
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СҮМО: Монголын алдарт аваргуудынхаа халааг хэн авах вэ

Б.Цогт-Очир
Спорт
2017-04-04
0
Twitter logo

Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд манай улсаас гурван ёкозүна цолтой сүмоч барилдаж байна.

Манай аваргуудаас Хакүхо, Какарюү нар 32 настай бол Харүмафүжи ёкозүна 33 настай. Мэргэжлийн сүмод нэлээдгүй олон жил ноёрхлоо тогтоогоод байсан монгол бөхчүүд сүүлийн хоёр башёд түрүүлж чадсан.

Аваргууд бэртэл гэмтэлтэй тул барилдаанаа бүрэн дүүрэн гаргаж чадахгүй байна. Тэд ирэх башёгоос түрүүгээ эргүүлэн авах биз ээ. Сүмо сонирхогчдодоо зориулан хүчит аваргуудыг залгамжлах залуучуудыг нэрлэж байна.

Энэ цолд хамгийн ойрхон байгаа бөх бол озэки Тэрүнофүжи. Түүнд манай сүмо сонирхогчид ихээхэн итгэл хүлээлгэж буй. Гэхдээ бид макүүчигаас доош зиндаанд барилдаж байгаа залуучуудыг онцлохоор шийдсэн юм.

1.КИРИБАЯМА-БЯМБАЧУЛУУНЫ ЛХАГВАСҮРЭН

Нас: 21

Биеийн жин/өндөр: 184 см, 94 кг

Дэвжээ: Мичинокү

Мэргэжлийн сүмод 2015 оны долдугаар сард анх хөл тавьсан Кирибаяма Б.Лхагвасүрэн жонокүчигийн 20-иос босож, таван даваа, хоёр унаатай башёгоо дуусгасан юм. Дараагийн башёд жонидан зиндаанд дэвшин зургаан давж, нэг унасан. Улмаар 11 дүгээр сарын сандамэгийн 96-гаас барилдаж, нэг ч уналгүй долоон даваатай түрүүлсэн юм.

Ийнхүү эхний гурван тэмцээндээ ердөө гуравхан удаа өвдөг шороодсон Кирибаяма 2016 оны эхний башёдоо макүшитад дэвшлээ. Гэвч дөрвөн унасан тул буцаад сандамэ зиндаан руу уруудав. Удаах хоёр тэмцээнд тун давгүй барилдлаа.

2016 оны долдугаар сарын тэмцээнийг бэртлийн улмаас  өнжсөн юм. Өнгөрсөн оны сүүлчийн хоёр башёд сайн барилдсан тэрбээр 2017 оны нэгдүгээр сард макүшитагийн 20-иос барилдаж, таван даваа, хоёр унаатай тэмцээнээ өндөрлүүлэв. Улмаар өнгөрсөн башёд макүшитагийн 12 хүртэл чансаа ахисан ч гуравхан даваа авлаа. Өсөх ирээдүйтэй сүмоч Б.Лхагвасүрэн одоогоор мэргэжлийн сүмогийн хатуу дэвжээнд нийт 70 барилдаан хийж, 50 даваа авчээ. Кирибаяма жингээ бага зэрэг нэмээд дайчин барилдаанаа сайн гаргавал том цолд хүрэх бөх.

2.АСАХИРЮҮ-БАТЗОРИГ ДЭНЗЭНСАМБУУ

Нас: 22

Биеийн өндөр/жин: 182 см, 124 кг

Дэвжээ: Асахияама

Монгол улсын хүчит заан Батзоригийн хүү Дэнзэнсамбуу өнгөрсөн оны долдугаар сард мэргэжлийн сүмогийн дохён дээр анх гарсан юм. Анхны башёдоо зургаан даваа авсан тэрбээр доод гурван зиндааг ердөө гуравхан тэмцээнд туулж чадлаа.

Мэргэжилтнүүдийн хараанд өртөж эхэлсэн Асахирюү энэ оны эхний башёд макүшитагийн 51-ээс зодоглон зургаан даваа авч, ирээдүйтэй бөх гэдгээ дахин нотолсон юм. Гэвч манай сүмоч өнгөрсөн сарын тэмцээнд хараахан 50 хувийн амжилтаа үзүүлж чадсангүй.

Асахирюү сүмод 35 барилдаан хийж, 28 даваа аваад байна. Түүнийг сайхан ирээдүй хүлээж байгаа. Бэртэл гэмтэлээс хол байж, алдарт аваргууд шигээ барилдвал “юм дуулгах” хүчтэн.

3.ДАЙШЁОХО-ЧИМЭДРЭГЗЭНГИЙН ШИЖИРБАЯР

Нас: 23

Биеийн өндөр/жин: 182 см, 140 кг

Дэвжээ: Ойтеказе

Дайшёохо Ч.Шижирбаяр 2013 онд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийсэн юм. Тэрбээр дөнгөж хоёр дахь башёдоо жонидан зиндаанд нэг ч уналгүй түрүүлж байлаа. Улмаар гурван башё сандамэд зодоглосны дараа макүшитад дэвшсэн.

Шижирбаяр хоёр жил гаруй макүшитад хүч үзсэн бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цолтой бөх болж, жюүрёод дэвшлээ. Гэвч ердөө таван даваа авч, буцаад макүшит руу унаад байна. Дайшёохо өнгөрсөн тэмцээнд тав давж, хоёр өвдөг шороодсон амжилттай. Барилдааныхаа арга барилыг сайн олж чадвал дээд зиндааны дээд хэсэгт барилдах хүчтэн. Түүний хувьд мэргэжлийн сүмод 176 барилдаан хийж, 104 даваад авчээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан