Монгол хэлний викитолийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүтээжээ.
Энэхүү толь нь олон улсын википедиа толийн технологид суурилан бүтээсэн монгол хэлний үгийн утгын дэлгэрэнгүй тайлбарыг багтаасан байна.
http:/mn.wiktionary.org тольд 50 мянга орчим үг, хэллэгийн дэлгэрэнгүй тайлбарыг оруулж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс их дээд сургуулиудын багш нар, салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүнийг нээлттэйгээр оролцох боломжийг бүрдүүлжээ.
Дэлхийн 270 гаруй орон википедиа технологид түшиглэж үндэсний хэлнийхээ викитолийг бүтээж, олон мянган эрдэмтэн, мэргэжилтэн, сонирхогчдын хүч, чармайлтыг нэгтгэн ажилласан аж.
Монгол хэлний үгийн сан, хэрэглээний хүрээг тэлэн хөгжүүлэх, нэр томьёог системчлэх, шинэ ухагдахуун, ойлголтуудыг гүнзгийрүүлэн тайлбарлах чухал ач холбогдолтой энэхүү ажилд МУИС-ийн багш, оюутнууд оролцож ирсэн төдийгүй цаашид МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон багш, оюутнууд олон улсын технологид суурилсан эх хэлний цахим тайлбар толь бичгийг албан ёсоор хөгжүүлэхээр болсон байна.
“Монгол хэлний викитоль”-ийг Монгол улсын их сургуулийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааны албан ёсны нээлт өнөөпөр 15.00 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны Эрдмийн танхимд болно.