gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ жил ирлээ. Ахмад алиалагч маань хаана яваа бол доо?

Соёл урлаг
2008-12-22
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2008-12-22

Шинэ он гарахад ердөө арваад хоног үлдсэн ч хамт олон, албан байгууллагууд хэдийнэ баяраа тэмдэглээд эхэлчихсэн байгаа. Энэ үед  хамгийн эрэлттэйд тооцогддог алиалагчид тэр тусмаа гавь­яат жүжигчин Д.Батсүхийг олон хүн сураглаж буй байх. Элэгний хүнд хэлбэрийн өв­чин туссан гэх таагүй мэдээг олон хүнд дуулгаж, хот хө­дөө­гийн мянга мянган үзэгч­дээ­сээ эмчилгээний зардалд тус­ламжийн гараа сунгахыг хүсч байсан тэр цагаас  хойш хоёр жил өнгөрсөн ч алиалагч маань өнөөг хүртэл сураг ал­дарсан хэвээр. Уг нь "Бие маань дээрдвэл, нэг их удал­гүй тайзнаа эргэн гараад ирнэ" хэмээн ярьж байсан алиалагч Д.Батсүх хаана яваа бол доо.

Уг нь ч саяхныг хүртэл шинэ үеийн хошин урлагийн­хан гавьяатын гэрт ойр ойр­хон очиж, эргэдэг тухайгаа ярьж байсан. Гавь­яат ч тэ­дэнтэй хамтарч уран бүтээл хийнэ гээд амлачих­сан бай­даг. Гэтэл яагаад ч юм, Мон­голын хошин урлагийн нэрт  мас­тер, алиалагч, гавь­яат жү­жигчин Д.Батсүх ойрын өд­рүү­­дэд тэдэнтэй уулзах нь бүү хэл, утсаар ярихыг нь ч тө­вөгшөөдөг болжээ. Гэр бү­лийнхэн нь уулзуулах бүү хэл, утсаар ярихыг нь хо­риглодог болсон гэх. Өнгөр­сөн хуга­цааг зөвхөн гэр зуу­раа л өнгөрүүлсэн ахмад алиалагч зангаа хувиргаж, юунд тэгт­лээ бухимдсаныг мэдэх хүн эргэн тойрныхон дунд нь ховор юм билээ. 

Харин Монголын хошин урлагийн суурийг тавьсан нэгэн үеийнх гэж болох гавь­яат жүжигчин Л.Чаминчулуун, Б.Батзаяа, Б.Туяа нараасаа тэрээр одоо­хондоо нүүр бу­руулаагүй юм байх. Учир нь тэд ойр ойрхон очиж эргэдэг сурагтай. Гавь­яат жүжигчин Л.Чаминчуу­лууны хэлж буй­гаар, тэд энэ онд багтаад  хам­тарсан тог­лолт хийж, үзэгч­дээ хөгжөөх тухай эртнээс төлөв­лөсөн ч тус тусын уран бү­тээл, ху­вийн ажил гэсээр амжаагүй гэсэн. Тэгээд ч саяхан Л.Ча­минчулууныг очиход алиа­лагч Д.Батсүхийн биеийн байдал өмнөхөөс дээрд­сэ­нийг хараад баяртай байгаа гэж ярина билээ.

Уг нь хоёр жилийн өмнө түүнийг элэгний хүнд өвчнөөр өвчилж, БНХАУ-д эмч­лүү­лэхээр явах гэхэд 40 мянган ам.доллар хэрэгтэй болсныг тухайн үед гэр бүлийнхэн нь  ярьж байсан билээ. Тэд хам­гийн тү­рүүнд алиалагч Д.Бат­сүхийн нутаг нэгт нөхөд нь хандсан юм билээ. Тэр үед Барилга, хот байгуулалтын сайд байсан Ж.Наранцацралт агсан гавьяатын эрүүл мэн­дэд хамгийн ихээр санаа зовниж, олон хүнийг алиа­лагчийн эмчилгээнд туслахыг уриалж, хандивын данс хүр­тэл нээж байсныг олон хүн санаж буй байх. Тэрээр хамт­лаг, дуучид, хошин ур­лагийнх­ныг ч хандивын тог­лолт хий­хэд уриалж байж билээ. Нутаг нэгт нөхдийнхөө эрүүл мэн­дийн төлөө тэгтлээ зовинож явсан тэрээр одоо харамсал­тай нь алга. Хэ­дийнэ бурхны орон руу яваад өгсөн.

 Харин нутаг нэгт ах дүүс, найз нөхөд, урлагийнхны тус­ламжтайгаар ахмад алиалагч маань БНХАУ-д нэлээд хэдэн сар эмчлүүлээд ирсэн. Мон­голд ирсэн хойноо ч яаралтай түргэн тусламжаар хэдэнтээ эмнэлэгт хүргүүлж, гэр бү­лийнхнийгээ сандаргасан гэдэг. Одоо бол гавьяат жү­жигчин Д.Батсүхийн биеийн байдал сайжирсан гэсэн сай­хан мэдээллийг уншигчдадаа хүргэе. Түүний фенүүд ч алиалагчийг урлагийн тайзнаа эргээд ирэхийг тэсэн ядан хүлээж,  най­даж буй байх.

Юутай ч шинэ он хаяанд ирлээ. Алиалагч Д.Батсүх үзэгчдээ баясгаж хөгжөөхөөр бэлтгэж байгаа ч юм билүү. Юуны магад?.

Ч.Анна

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан