gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Чинбат: Энэтхэгийн сансар судлалын байгууллагын цуглуулсан мэдээллийг ашиглах талаар тохиролцлоо

Б.Чимэг
Технологи
2019-10-04
7
Twitter logo

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 20-24-ний хооронд Бүгд найрамдах Энэтхэг улсад төрийн айлчлал хийсэн юм. Ерөнхийлөгчийг дагалдан төрийн байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн 90 орчим төлөөлөл Энэтхэгийг зорьсон.

Энэ үеэр Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Монголын талаас Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар гарын үсэг зурсан.

Хэлэлцээрийн агуулга, ач холбогдлын талаар Б.Чинбат даргаас тодруулав.

-Энэтхэгийн сансар судлалын байгууллага дэлхийн энэ чиглэлийн хамгийн том 6-д багтдаг. Харилцаа холбооны 15, тандан судалгааны  13 хиймэл дагуул хөөргөсөн. Хиймэл дагуулын том сүлжээтэй, сансрын том гүрэн. Энэтхэгийн сансар судлалын байгууллага цуглуулсан мэдээллээ Монгол Улсад ашиглуулах талаар бид тохиролцлоо. Сансар судлалын хүний нөөцөө мөн сургана. Манай улс Мазаалай хиймэл дагуулыг онд хөөргөсөн. Энэ нь сонирхогчийн гэж хэлж болох хиймэл дагуул. Их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага л ашиглах, хязгаарлагдмал хүрээнд мэдээлэл дамжуулах хиймэл дагуул юм. Овор хэмжээ жижиг, нам орбитод ажиллах, 3-6 сарын амьдрах хугацаатай байсан. Өөрөөр хэлбэл нийтийн зориулалттай хиймэл дагуул биш.       

Энэтхэг мэдээлэл технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг. Тэр дундаа Бангалор хотыг Энэтхэгийн Цахиур хөндий гэж нэрлэдэг. Бангалорт зөвхөн мэдээллийн технологийн 150 орчим их сургууль бий. Засгийн газрын бодлогоор энэ мужийг хөгжүүлсэн. Цаг агаар нь тогтвортой, барууны хэв загвар бүхий хот учраас илүү тохиромжтой гэж үзсэн болов уу. Иймд Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Бангалор хотод ирж, мэдээллийн технологийн хамгийн том компаниудын нэг болох Infosys-т зочилсон.        

Бангалорт бид хүний нөөцөө бэлдэх том боломж бүрдэж байна. Хоёр улсын Засгийн газар хооронд оюутан солилцох гэрээ бий. Мөн инженер бэлтгэх төвүүд хэдий цөөн тоотой ч Монголд үйл ажиллагаа явуулж байна. Бид шинэ хэлэлцээр хийснээр энэ төвийн тоо нэмэгдэнэ. Мөн манай мэргэжилтнүүд энд дунд, урт хугацааны мэргэшүүлэх сургалтад суух боллоо. Бид яагаад сэнэ салбарт  Энэтхэгтэй хамтарч ажиллаж байна гэхээр АНУ, Япон, Герман гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын программ хангамжийн ажлуудыг энэтхэг компаниуд хийдэг. Аутсорсингоор дэлхийд номер нэг улс болсон.   

Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Энэтхэгийн LPU их сургуультай хамтран ажиллах санамж бичигт мөн гарын үсэг зурсан юм.

М.Халиунбат:

-Улаанбаатар бол залуучуудын хот. Хүн амынх нь 75 хувь нь 35-аас доош насныхан. Гэвч залуучуудын 50 хувь нь албан хөдөлмөр эрхэлдэггүй. Энэ нь бидний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал.

Эхний ээлжид мэдээлэл технологийн багш нараа Энэтхэгт сургана. Жил бүр 25 мянган хүүхэд дунд сургууль төгсдөг. Гэвч тэднээс ердөө 500 нь мэдээллийн технологийг сонгодог. Уг нь энэ салбар маш олон хүнийг тогтмол орлоготой болгодог.Бусад улсууд энэ чиглэлийг хөгжүүлэх гэж маш их чармайж байна. Бид хоцорч болохгүй. Иймд арван мянган программист бэлтгэх төслийг нийслэлээс эхлүүлсэн. Үүний тулд эхлээд багшаа бэлтгэх хэрэгтэй тул Энэтхэгт ирсэн.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан